Японы агаарын тээврийн “Peach Aviation” компанийн нисэх онгоц коронавирусийн цар тахлын үед баримтлах нислэгийн журмыг дагаж мөрдөхөөс татгалзсан зорчигчоос болж ослын буулт хийжээ.
Тус улсын “NHK” телевизээр мэдээлснээр, нийт 124 хүн зорчиж явсан уг нисэх онгоц мягмар гаригт /2020.09.07/ Хоккайдо арлын Куширо нисэх онгоцны буудлаас Осака хот руу хөөрсөн байна.
Нислэгийн үеэр нэгэн зорчигч амны хаалтгүй сууж байгааг онгоцны үйлчлэгч анзаарч, түүнд амны хаалт зүүх шаардлага тавьсан ч тухайн зорчигч шаардлагыг эсэргүүцэн, онгоцонд чангаар хашгирч, онгоцны багийнхан болон бусад зорчигчдыг сүрдүүлж эхэлсэн байна. Ингээд тус онгоц замынхаа дунд буюу Ниигата нисэх онгоцны буудалд ослын буулт хийж, зөрчил гаргасан зорчигчийг буулгаад цааш хөдөлжээ.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ