Ерөнхий сайдаас “виз”-ээ авсан дарга нар

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдаас “виз”-ээ авсан дарга нар

Ерөнхий сайдаас “виз”-ээ авсан дарга нар

УИХ-ын 2020 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын томилгоо үргэлжилсээр байгаа билээ.  Төрийн яам, агентлагаа У.Хүрэлсүх цэгцэлж дуусч байгаа бол төрийн өмчит компаниудын удирдлагуудыг өөрчлөх эсэхийг хүлээж, “Бухын доодохыг харж, үнэг турж үхнэ” гэгч болсон намчид олон байна.

“Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой”, “Тавантолгой түлш” гээд төрийн өмчит компаниудын удирдлагуудыг өөрчлөх, солих тухай мэдээлэл хэвлэлээр нэг хэсэгтээ цацагдсан. Тэгвэл ямар ч байсан “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Тавантолгой түлш”-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нартай уулзахдаа албан тушаал дээр нь хэвээр үлдээхээр болсон гэнэ. Сүүлийн үед төрийн сайд дарга нарыг толгой, түрийгүй загнах болсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөговь ажиллахдаа “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчидтай уулзаж, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг сайн ажиллаж буйг магтаж, баяр хүргэсэн бол “Тавантолгой түлш”-ийн М.Ганбаатарыг мөн л сайшааж, магтсан юм.  Гүйцэтгэх засаглалын тэргүүний үг үйлдлээс харахад, тэд дахин дөрвөн жил хуучин албан тушаалаа хаших “виз”-ээ Ерөнхий сайдаас авчихсан тодорхой байна.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн  Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Ерөнхийлөгчийн сонгуульд өнгөртөл солихгүй гэсэн тохироо ч явагдсан аж.  Дээрх төрийн өмчит компаниудад очих сонирхолтой огцорсон сайд, “халагдсан” гишүүд, унасан дарга нар олон байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр "Эрдэнэт"-ийн ерөнхий захирлаар очно гэсэн мэдээлэл цацагдсан билээ. Даанч тэд их санасан газар есөн шөнө хоосон хонох дэг ээ.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж