Өнөөдөр /2020.09.09/ 12-15 цагийн хооронд УДЭТ-ийн арын талбайд Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид хамтран Чингис хаан музей, дундад зууны үеийн археологийн чухал олдворуудыг танилцууллаа. Тус арга хэмжээг Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Соёлын цаг” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан юм.
Арга хэмжээнд Соёлын дэд сайд М.Батбаяр, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, Г.Эрэгзэн мөн доктор дэд профессор Б.Цогтбаатар болон соёл урлаг, судалгааны байгууллагын төлөөлөл, олон нийт өргөнөөр оролцлоо.
Тус үзэсгэлэнд, археологийн хүрээлэнгээс сүүлийн 10-д жилүүдэд хийсэн ном бүтээлийн дээжүүд мөн Монголын эзэнт гүрний үеийн археологийн дурсгалаас илрүүлсэн олдвор эд өлгийн зүйлээс дээжлэн олон нийтэд үзүүлэхээр дэлгэжээ. Үүнд: 60 орчим олдворуудыг дэлгэсэн байна.
Хэв хуулбарын аргаар авсан хуулбарууд.
“ЦОГТЫН ХАДНЫ БИЧИГ” Төв аймаг Дэлгэрхаан сум
“ТАВАН ТОЛГОЙН ХҮН ЧУЛУУ ХӨШӨӨ” Монголын үе (XIII-XIV зуун) Сүхбаатар аймгийн Онгон сум
“ЯВУУ” Монголын үе (XIII-XV зуун) Дорноговь, Дэлгэрэх, Чандмань хар уул
“ТӨМӨР ЗЭВ” Монголын үе (XIII-XV зуун) Сүхбаатар, Онгон, Тавантолгой
“МОНГОЛ ЖИЖҮҮН ЧИМЭГЛЭЛТЭЙ ТӨМӨР ДӨРӨӨ” Монголын үе (XIII-XV зуун) Сүхбаатар, Онгон, Тавантолгой
“ТӨМӨР АМГАЙ” Монголын үе (XIII-XV зуун) Дорноговь, Дэлгэрэх, Чандмань хар уул
“МӨНГӨН БӨГЖ” Монголын үе (XIII-XV зуун) Дорноговь, Дэлгэрэх, Чандмань хар уул
“ХҮРЭЛ ЭЭМЭГ” Монголын үе (XIII-XV зуун) Дундговь аймаг, Дэлгэрцогт, бага газрын чулуу
“МӨНГӨН АЯГА” Монголын үе (XIII-XV зуун) Дорноговь, Дэлгэрэх, Чандмань хар уул
“ТОРГОНД ОРООСОН МОДОН САМ” Монголын үе (XIII-XV зуун) Дорноговь, Дэлгэрэх, Чандмань хар уул
“ХҮРЭЛ ТОЛЬ” Монголын үе (XIII-XV зуун) Өмнөговь, Ханбогд, Оюутолгой
Д.БҮЖИН