Их Британи: 6-аас дээш хүн нэг дор цугларахыг хориглов | News.MN

Их Британи: 6-аас дээш хүн нэг дор цугларахыг хориглов

COVID-19

Их Британи: 6-аас дээш хүн нэг дор цугларахыг хориглов

Их Британи: 6-аас дээш хүн нэг дор цугларахыг хориглов

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдэх болсон тул Их Британийн эрх баригчид нэг дор зургаа ба түүнээс дээш хүн цугларахыг хориглосон байна.

Хөл хорионы дэглэмийг ийнхүү чангатгах болсон ч сургууль, ажлын байр болон халдвар хамгааллын журам мөрдөн зохион байгуулж буй хурим, оршуулгын ёслол болон багийн спортод энэ журам  үл хамаарах ажээ.

Шинэчилсэн журам есдүгээр сарын 14-ны даваа гаригаас хэрэгжиж эхлэх бөгөөд журмыг зөрчсөн тохиолдолд 100 фунт стерлинг, давтан зөрчил гаргавал 3200 хүртэлх фунт стерлингийн торгууль ногдуулах юм байна. Тус улсад сүүлийн нэг долоо хоногт өдөрт илрэх халдварын тоо дунджаар 2,199 болж, нийт халдвар авсан хүний тоо 352,560 болоод байгаа бол коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 41,586 болжээ.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж