Г.Эрэгзэн: Түүх соёлоо дээдэлдэг ард иргэдийн соёлын өв улам бэхждэг | News.MN

Г.Эрэгзэн: Түүх соёлоо дээдэлдэг ард иргэдийн соёлын өв улам бэхждэг

Г.Эрэгзэн: Түүх соёлоо дээдэлдэг ард иргэдийн соёлын өв улам бэхждэг

Г.Эрэгзэн: Түүх соёлоо дээдэлдэг ард иргэдийн соёлын өв улам бэхждэг

Чингис хааны өв соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид хамтран Чингис хаан музейн болон дундад зууны археологийн чухал олдворуудыг өнөөдөр /2020.09.09/ УДЭТ-ын өмнө талбайд танилцуулж байна.

Тус үйл ажиллагааны талаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн "Соёлын цаг хөтөлбөрийн хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлууд үр өгөөжтэй байх тал дээр бид анхааран ажиллаж байна. Өнөөдөр ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөг дэх дундад зууны үеийн археологийн чухал олдворуудаар бэсрэг үзэсгэлэн гаргаж, тайлбар танилцуулга хийнэ. Үүнд иргэд, олон нийтийг ирж сонирхон идэвхтэй оролцохыг уриалж байна. Учир нь түүх соёлоо сонирхон дээдэлдэг ард иргэдийн соёлын өв улам бэхжиж байдаг. Шинээр байгуулагдсан Монгол Улсын Соёлын яамнаас зохион байгуулж буй урлаг соёлын арга хэмжээ нь уран сайхан төдийгүй өв соёл, судалгааны ололт амжилтаа олон нийтэд нээлттэй танилцуулж байгаагаараа онцлог тул энэ арга хэмжээ шинэлэг,   бүтээлч ажил болж байна" гэлээ.

 Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн нарийн бичгийн дарга Н.САРУУЛ:

-Чингис хааны өв, соёлын хүрээлэн Монголын болон дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн Чингис хааны үүрэг, үлдээсэн өв соёл, их эзэн хааны залгамжлагчдын түүхийг гүнзгийрүүлэн судлах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой соёл, шинжлэх ухааны байгууллага. Энэ хүрээнд БШУС-ын сайдын тушаалаар Чингис хаан музейн ашиглалтын өмнөх захиргааны чиг үүргийг хариуцан ажиллаж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа ард иргэд, хүүхэд залуусын танин мэдэхүйн мэдлэгт үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна түүх соёлоо мэдэх, судлах их үйлст уриална гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

 

 

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

дулам 2020-09-09 103.229.120.242

Энэ хүүхэн соёлын сайдыг Хятад байхад долигоноод л гүйгээд байдаг байсан

Avatar

Ганзориг 2020-09-09 202.126.89.223

Одоо нөгөө эрдэмтэд нь гудамжинд гарлаа. Соёлын өв бэхжинэ гэж юу гэсэн үг вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж