ТАНИЛЦ: “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцны үнэ тариф | News.MN

ТАНИЛЦ: “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцны үнэ тариф

ТАНИЛЦ: “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцны үнэ тариф

ТАНИЛЦ: “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцны үнэ тариф

ШӨХТГ-ын удирдлага, улсын байцаагч нар иргэдийн санал гомдлын дагуу өнөөдөр /2020.09.09/ “МИАТ” компанийн ажилтай танилцлаа.Тус компанид 2020 оны гарсаар 2009 өргөдөл гомдол иржээ. Эдгээрээс 1060 нь билетээ буцаах, 949 нь үйлчилгээний талаар, 12 нь тусгай үүргийн нислэгийн үнэ, тарифтай холбоотой бөгөөд долоон и-мэйлээр, таван утсаар ирсэн гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөр ярианы эхэнд онцлов.


Тэрбээр “Манай компани Сөүлийн чиглэлд тэр нислэгээ даагаад ирдэг шууд зардлаараа нислэг үйлдэж байгаа. Ямар ч нэмэлт төлбөр аваагүй гэдгийг онцолж хэлье. Бид өнгөрөгч тав, зургадугаар сард нэлээд хэдэн карго тээвэрлэж, 20 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон. Үндсэндээ тэр орлогоороо алдагдлуудаа хааж байгаа. Москва, Нурсултан, Токио чиглэлийн тусгай үүргийн нислэг маш их алдагдалтай, шууд зардлаараа ч зардлаа нөхдөггүй. Энэ бүх алдагдлыг өр төлбөрөө хойшлуулах, бууруулах, нэмэлт орлогоор карго үйлчилгээ хийх, хуримтлагдсан ашгаараа нөхөж байгаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн тухай хуулийн дагуу манай компани давамгайлсан байдалтай аж ахуй нэгж мөн.  Энэ хүрээнд 2015 оныхоо нислэгийн үнэ тарифыг огт нэмээгүй. Өнөөдөр тусгай үүргийн нислэгээр энэ тарифаа мөрдөж байгаа. Шинэ чиглэлүүдийг 2020 ондоо хуулийн дагуу тогтоосон гэж бодож байна. Нислэгийн үнэ тарифын хувьд улсаас татаас өгвөл тэр хэмжээгээр нь үнийг буулгаж болно. Өнөөдрийн байгаа үнэ тариф бол дөнгөж амиа зогоож буй нислэг учраас доод хэмжээнд хүргэсэн" гэсэн юм.

ФРАНКФУРТ, ИСТАНБУЛ, СИАТЛ, СИДНЕЙН НИСЛЭГИЙН ТАРИФЫГ БУУРУУЛЖЭЭ

Өнгөрсөн наймдугаар сард Улсын онцгой комисст танилцуулга мэдээллийг танилцуулсан юм. “МИАТ” ТӨХК-ийн хувьд 2015 оноос хойш батлагдсан үндсэн үнэ тарифыг дагаж мөрдөж байна. Жишээлбэл, Хонконг-Улаанбаатар чиглэлийн үнэ тарифыг 2015 оны арваннэгдүгээр сарын 23-нд батлагдсан тушаалаар 3900 хонконг доллар буюу нисэх буудлын такс хураамж нэмэгдээд 4160 хонгконг доллар ба 5000 гаруй ам.доллар болсон байгаа.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг 2015 онд 656 мянган вон буюу ойролцоогоор 500 гаруй ам.доллар байгаа. Одоо энэ тарифыг мөрдөж байна.

Токио чиглэлийн тусгай үүргийн нислэг 54 мянган иен гэж байгаа. Үүн дээр такс, хураамж нэмэгдээд 59.150 иен буюу 500 гаруй ам.доллар болсон. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцны билет 725 евро буюу такс, хураамжтайгаа  нийлээд 829 еврогийн үнэ тарифтай одоо мөрдөгдөж байна. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үнэ тарифт 2019 онд бусад авиа компани орж ирсэнтэй холбоотойгоор тушаалаа шинэчлэн баталж, одоо мөрдөгдөж буй 532 ам.доллар гэснийг иргэдийн гомдлын дагуу зургадугаар сарын 30, долдугаар сарын 29-ний өдрүүдэд шат дараатайгаар үнээ буулгасан гэдгийг тус компанийн мэргэжилтэн тайлбарласан юм.

Мөн Токио чиглэлийн нислэгийн үнэ тарифыг 2018 оны тушаалаар, Хонгконгийн нислэгийн үнийг 2015 оны тушаалаар, Москвагийн чиглэлийг 2020 оны тушаалаар, Франкфуртын чиглэлд иргэдийн гомдлын дагуу өнгөрөгч наймдугаар сард 63 еврогоор үнэ тарифыг бууруулсан бол Истанбулын чиглэлд 20-30 ам.долларыг бууруулсан. Харин Сиатл, Сидней чиглэлийн нислэгийн үнэ тарифыг тогтоохдоо зардлын тооцоо буюу бусад авиа компаниудын үнийг үндэслэж тогтоож, тодорхой хэмжээгээр бууруулсан гэлээ.

Ингээд “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн нислэгийн тарифыг танилцуулъя.

Тусгай үүргийн нислэгийн тарифыг 2019 оны тарифтай харьцуулахад

  • Сөүл-Улаанбаатар чиглэлд 2019 онд тариф 265-580 ам.доллар байсан бол 2020 онд 400 орчим ам.доллар болсон. Үүнд нисэх буудлын такс, хураамж ороогүй гэв.
  • Токио-Улаанбаатар чиглэлд 2019 онд тариф 470-812 ам.доллар байсан бол 2020 онд 505 ам.долларыг мөрдөж байгаа ажээ.

ASIANА AIRLINES” АВИА КОМПАНИЙН ХЯМД БИЛЕТ АВСАН ХҮМҮҮС ӨНДӨР ЗӨРҮҮ ТӨЛЖ БАЙГАА”

Нислэг үйлдэж буй тусгай үүргийн чиглэлүүдэд өмнөх батлагдсан тарифыг мөрдөж байгаа. Шинээр үйлдэж буй чиглэлүүдэд нислэгийн зардлаас хамаарч шинэ тариф гарган мөрдөж байна. Харин өмнө нь тийз авсан зорчигч нь тухайн нислэгт мөрдөж байгаа тарифын дүнгээс хамаарч тодорхой хэмжээний зөрүү төлж байгаа. Жишээлбэл, Сөүл, Франкфурт, Токио чиглэлд билеттэй зорчигч нар өмнө нь билетээ худалдан авсан учраас зөрүү мөнгө төлж, ирж байгаа гэлээ.

“Сөүлийн нислэг яагаад өндөр байна вэ гэхээр 2019 онд “Asianа airlines” авиа компани орж ирснээр зах зээлд маш хямд үнийг тогтоосон. Тэр хямд үнэтэй “МИАТ” ТӨХК өрсөлдөхийн тулд урамшуулалт тариф гаргасан. Тус компанийн хямд тарифаар явсан иргэд буцаж ирэхдээ өндөр зөрүү төлбөр төлж байна. Энэ асуудалд зарим иргэд гомдол гаргаж байгаа гэдгийг мэргэжилтэн тайлбарлалаа.

СӨҮЛИЙН ЧИГЛЭЛД ХАМГИЙН ОЛОН УДАА НИСЧ, СИАТЛ РУУ ӨНДӨР ЗАРДЛААР НИСЛЭГ ҮЙЛДЖЭЭ

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “МИАТ” ТӨХК-ийн цуцалсан болон цуцлаагүй нислэгүүдэд тийз худалдан авсан зорчигчдын саналаар өдөр солихдоо:

  • Шинээр нисэх нислэгийн өдөр нь 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх өдрүүдийн аль нэг өдрийг нислэгт шилжүүлэх
  • Тийзийн хүчинтэй хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тохируулж тийз сольж бичих, хураамжгүйгээр тийзийг сольж, шинээр бичиж байна.

“МИАТ” ТӨХК-ийн хувьд 2020 оны гурваас зургадугаар сард нийт 30 удаагийн тусгай үүргийн нислэг үйлджээ. Сөүл-Улаанбаатар чиглэлд хамгийн олон удаа буюу 11 нислэг үйлдсэн. Нэг удаагийн нислэгээр ойролцоогоор 88 мянган ам.долларын зардал гарчээ. Хамгийн өртөг өндөртэй нь Улаанбаатар-Сиатл чиглэлийн нислэг бөгөөд 344 мянган ам.долларын зардал гарсан байна.

 “Бид зардлын урьдчилсан тооцоогоо хийж, нислэгт хэдэн иргэн татан авахаа тооцоолж, нийт зорчигчийн тарифыг гаргадаг” гэдгийг мэргэжилтэн танилцуулсан юм. Тус компанийн хувьд энэ жил цар тахалтай холбоотойгоор бээлий, живх, малгай, макс, ариутгагч гэх мэт 20-30 мянган ширхэг бараа худалдан авалт хийж, нийт 754.6 сая төгрөгийн нэмэлт зардал гарсан гэв.

“ЗӨВХӨН НЭГ ТАЛДАА ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЖ БАЙГАА НЬ НИСЛЭГИЙН ЗАРДЛЫГ НЭМЖ БАЙНА”

Зөвхөн нэг талдаа зорчигч тээвэрлэж байгаа нь нэгж нислэгт ногдох тогтмол зардлыг шууд нэмэгдүүлж байна. Мөн гэрээгүй нислэг хийх зөвшөөрөл авах шаардлагатай болдог. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт олон улсын нислэгийн тоо 2019 оны мөн үетэй харьцуулахад 75 хувиар буурсан нь нэг нислэгт ногдох тогтмол зардлыг нэмэгдүүлсэн гэдгийг тус компаниас мэдээллээ.

“МИАТ” ТӨХК-ийн олон улсын нислэгийг хоёрдугаар сараас эхлэн хэсэгчлэн, гуравдугаар сараас бүрэн зогсоосон. Үүнтэй холбоотойгоор нийт орлогын 90 хувийг олон улсын нислэгээс бүрдүүлж байсан болохоор нийт орлого 49 хувиар буурсан.  Эхний хагас жилд 2.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэж төлөвлөж байсан бол энэ тоо -16.4 тэрбум төгрөгийн алдагдалтай болсон.

Тус компани 2019 онд нэг сард 30-40 тэрбум төгрөгийн орлого олдог байсан бол энэ жил олон улсын нислэг бүрэн хаагдаж, дөрөвдүгээр сард хамгийн бага буюу найман тэрбум төгрөгийн орлого олжээ. Харин карго нислэгийн орлогоор 20.4 тэрбум төгрөг олсон гэв.Мөн 2020 онд төлөх ёстой байсан дөрвөн агаарын хөлгийн түрээсийн зардалд 6.4 сая ам.доллар буюу нийт 20 тэрбум төгрөгийн төлбөрийг 2022 оны төлбөр рүү төлсөн. Ингэснээр өнөөдрийн тусгай үүргийн онгоцны төлбөрийг хийх боломж бүрдсэн гэсэн юм.

 Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зорчигч 2020-09-09 139.5.216.45

Ядарсан ард түмнээрээ бизнес хийж яахнав дээ. 754 саяыг 30 мянгад хуваахаар 25000 төгрөг болж бна. Их л үнэтэй маск, бээлий, живх, ариутгагч авч дээ. Ийм үед шуналтвал нүгэл болно шүү.

Avatar

Зочин 2020-09-09 139.5.219.101

Busad gadnii avia kompani-r niseed uzeerei,yag odoo-n covid-n uer .ee Burhan min Miat min chi shuu l geh bhdaa.

Avatar

Зочин 2020-09-09 66.181.187.61

Uhsen buulgasan gesen chin 1500 bsn 1350 bolgosimuu? Baliar uu sain huulgaichuud huniig shulj duusagui yu?

Avatar

Зочин 2020-09-09 115.130.114.48

Сидней Улаанбаатар буураагүй яг хэвээрээ байна

Avatar

zochin 2020-09-09 202.126.88.41

Tusgai vvreg neriidleer xeden muu ydarsan ard tvmniixee xalaasiig xooslogch miat.iig songoxoo bolivol taarna.ongotsnii binzenii vne nemegdsen bish buursan bxad yxaaraa nislegiin tiizniixee vniig urid ni 2taldaa yavdag bsan vnenees iluu mongo avdiim bee , jooxon tanagtai xudlaa yarimaar bnshvv

Avatar

Зочин 2020-09-09 202.9.40.44

2 taldaa dvvren l ywj baigaa

Avatar

Зочин 2020-09-09 66.181.167.24

Manai uls aimar sonin uls busad nislegiin company demjideggui Eznis aimar sain managementtei baij ene balai MIAT geed gants companynd darluultsan , Odoo bolioo naad jujgee humuus teneg bishshuu.

Avatar

Зочин 2020-09-09 211.36.131.48

сөүл 532 токио 480

Avatar

miat iin ajiltan 2020-09-09 210.121.172.76

darga nariinhaa hudlaa tansaglal shahaanuudaa bolchih managementee saijruul. miat unetei niseed aldagdaltai company delhiid bhgui. boon shahaanii hudlaa zardal.

Avatar

Зочин 2020-09-09 98.7.80.146

Сиатл-аас Сөүл хүтрэл нисэхэд 700 орчим доллар, Вашингтоноос Сөүл нисэхэд 1500 орчим доллар, Сиатл-аас Нур-Султан нисэхэд 3000 гаруй доллар байна ш дээ. Тэгэхээр 1350 бол боломжийн байх ёстой үнэ. МИАТ алданги гэж битгий гоншигоод ба. Менежментээ сайжруул, үйлчилгээгээ сайжруул. Ковид та нарт маш том боломж, өрсөлдөөн ихтэй том зах зээлийг нээж өглөө. АНУ-г Төв Азитай холбох гүүр болохоо бод. Тэгээд арчаагүй царайлаад хуцаж байж Сиатл-аас Сөүл – Улаанбаатар гээд нислэгүүдэд хамаг мөнгөө алдав.

Avatar

Зочин 2020-09-09 98.7.80.146

1500×260 зорчигч =390,000 ам.доллар ш дээ. Нэг талдаа нислэг.

Avatar

зочин 2020-09-09 192.82.77.215

Сиатл-ээс 1500$ доллароор 260 гаруй зорчигчтой ирэхэд алдагдалтай ажиллана гэнээ Бусад авиа компаниуд яаж ажилдаг болж байна, шууд зардалын 80% онгоцный түлш үлдсэн 20% бусад зардал ,тэгэхээр наад онгоц чин түлшээр биш алтаар ажилдаг болж байн уу?

Avatar

зочин 2020-09-09 192.82.77.215

Ийм өндөр үнэтэй билетээр нисэж байхад алдагдалтай ажиллана гэж юу байхав,энэ нөхдийг бүгдийг солиж өөрчлэх хэрэгтэй.Наад онгоцыг чин тэнэг хүмүүс бүтээсэн юм биш суудал ашиглалт 50% байхад 20-30% ашигтай ажиллаж байхаар хийсэн,Сиатл руу 24 цаг нисэхэд хэдэн тонн түлш зарцуулах,мөн аэдромын татвар ,нисэгч үйлчлэгчийн цалин бас бус өөр тавар нийлээд 1 удаа нисэхэд 100 мянган доллароос их гархгүй,Сиатл нисэхэд 344 мянган доллар яаж гардаг байна задаргаагийн хийж үзүүүлээч, та нар тэнэг хүн хуурч

Avatar

Монгол 2020-09-09 172.58.140.240

Сиатле-уб нислэг каринтины мөнгөтэй нийлээд 4 сая 900 бсан. Энэ 1350$ нь 2850 бодохоор 3 847 500 дээр карантины 1 000 050 нэмээд 4 847 550 болж бна. хасаад үзвэл 52 450. Тэгээд 52450 буурсанаа зарлаад бгаа юм уу. Өмөөрөөд бгаа хүмүүст 5 сая төг үнэтэй биш байж болно гэхдээ мань мэт шиг жирийн хүмүүст бага биш. Тийм л шударга юм бол бусад компанийг оролцуулж иргэдээ сонгох боломж олгооч.

Avatar

Зочин 2020-09-09 66.181.187.61

Harin shal hudlaa buulgaj bna geed zarlaad bga

Avatar

comn 2020-09-09 59.153.112.82

1 taldaa hooson nisej baigaa gej hudlaa hutsahaa bolio mgl-s undur yneer cargo achij baigaa shyy

Avatar

Зочин 2020-09-09 202.9.40.172

Өрсөлдөгч компаниудыг оруулж нисгээч ээ. Ямар ч бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт, мэдлэг боловсролгүй харанхуй юмнууд баллаж байна ш дээ. ХИЛЭЭ НЭЭ!!

Avatar

Зочин 2020-09-09 66.181.189.17

Анандбазараас л шахааны шатхуун авхаа больчих ….

Avatar

Миний санал 2020-09-09 202.126.90.63

Энэ тусгай үүргийн нислэгийн тариф хаана ч өндөр байдаг. Нэг талдаа хоосон нисэж байгаа болохоор аргагүй шүү дээ. Харин энэ хорионы үеэр МИАТ тун муу ажилласан уу гэвэл тиймээ. Муу ажилласан. Ядахдаа огт хэрэггүй мэргэжлийн бусчуудаа ажлаас нь чөлөөлөөгүй.. Баттөрөө чи удирдаж дийлэхгүй юм байнаа. Одоо болноо. Буцаа

Avatar

Зочин 2020-09-09 66.181.184.41

ххрин ё ажил хийдэгийг нь халах туай ярир байх даа

Avatar

Зочин 2020-09-09 202.179.24.150

Энэ баас МИАТ-ыг дампууруулж хувийн хэвшлүүдийг нисгэ ээ

Avatar

Зочин 2020-09-09 64.119.18.233

ХҮРЭЛСҮХЭЭ ЭНЭ МОНГОЛЫН МААНЬ 2 САЛБАРЫГ БҮРЭН ЛИБЕРАЛЧИЛЖ БАЙЖ УЛСЫН ЯЗГУУР ХӨГЖИЛ ИРНЭЭ ҮҮНД АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛЫГ ХЯЗГААРЛАГДМАЛ БИШ БҮРЭН ЧӨЛӨӨЛЖ ГАДААДЫН АВИА КОМПАНИ ОРЖ ИРЭХ БОЛОМЖТОЙ 2. САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬ .МӨН ГАДААДЫН БАНК ОРЖ ИРЖ БАЙЖ ТЭР ЖИЛИЙН 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ МӨНГӨ ОРЖ ИРНЭ.ИРГЭД ЗЭЭЛЭЭРЭЭ БИЗНЕС ХИЙЖ ОРЛОГОТОЙ БОЛЖ УЛСДАА НАЙДВАРТАЙ ТАТВАР ТӨЛЖ САЙХАН АМЬДРАНААА ХҮК МИНЬ ЭНЭ 2ИЙГ БҮРЭН ХИЙЖ ЧАДВАЛ 8ААС 12 ЖИЛ БАЙТУГАА 80ААС 120 ЖИЛ ЧАМД ТӨРИЙН ЭРХИЙГ АВААЧЭЭ ГЭЖ Г

Avatar

Зочин 2020-09-09 202.9.46.47

Хүрэлсүх п тийм мундаг гар тархидуулчихсан амьтан байх чинь

Avatar

Зочин 2020-09-09 64.119.27.152

тусгай нислэг бол захиалгат нислэг, 1 талдаа хоосон болохоор тийз үнэтэй бх нь ойлгомжтой, тийм алдагдалтай юм бол Сиэтл нисэхээ болиод Сөүлээр транзитаар авах хэрэгтэй юм бишүү

Avatar

Үнээ буулга 2020-09-09 31.208.187.212

Нэг талдаа хоосон биш зайлшгүй явах шаардлагаар нисч нислэг хүлээж байгаа олон мянган хүн байгаа.Цар тахлын үе,ээр Монголчуудыг шулж байна

Avatar

Зочин 2020-09-09 103.212.119.81

МИАТ-ын монополь эрхийг халахгүй бол болохоо байжээ.

Avatar

Иргэн 2020-09-09 203.98.76.100

Энд МИАТ-ын байр суурь, танилцуулгыг бичсэн байна. ШӨХТГ-ын байр, суурь, асуулт, шийдвэрийг уншигчдад сонордуулахыг хүсье

Avatar

зочин 2020-09-09 202.179.26.8

Аж Ахуйн тооцоон дээр ажиллах хэрэгтэй юм бна, Орлого бага бол цалингаа багасгах,бусад зардлаа буулгах хэрэгтэй, ямар үнээр шатахуун аваад байна аа, бусад улсын онгоцноос яагаад үнэтэй нисээд байна аав Алтаар хийсэн онгоц уу, А суудал их байна, Муу менежерүүдэд учир байна даа,

Avatar

Иргэн 2020-09-09 103.50.206.40

Тогтмол нислэг нь барааг нэг удаа авч байгаа юм шиг хүлээж авч байгаа буудал үнэ тариф үнэтэй болдог байхаа. Тогтмол нислэг хямд буюу бөөнөөр бараа авахад хямдардаг шиг л зүйл. МИАТ өөрөө маш хүнд байгаа байх. Бүх нислэг зогсоосон. ОУ ын тусламжийг иргэдийн тийзний хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй.

Avatar

зочин 2020-09-09 122.201.19.99

МИАТ-ын хамт олон сайн ажиллаж байгаа, Та бүхэндээ амжилт хүсье

Avatar

хм 2020-09-09 202.9.46.63

Тэгээд нэг талдаа хоосон нислээ гээд яадий, тэрнийгээ нэг талдаа ирж байгаа зорчигчоосоо авна гэдэг чинь ариун явдал уу,

Avatar

Зочин 2020-09-09 64.119.27.152

тусгай нислэг бол захиалгат нислэг, 1 талдаа хоосон болохоор тийз үнэтэй бх нь ойлгомжтой, тийм алдагдалтай юм бол Сиэтл нисэхээ болиод Сөүлээр транзитаар авах хэрэгтэй юм бишүү

Avatar

Зочин 2020-09-09 202.9.46.63

Тэгээд нэг талдаа хоосон нислээ гээд яадий, тэрнийгээ нгэ талдаа ирж байгаа зорчигцоосоо авна гэдэг чинь ариун явдал уу,

Avatar

Зочин 2020-09-09 223.62.212.43

Mongoloos nisehdee hun suulgaad bas cargo teever achaad l irj bgaa biz dee. 1 taldaa hooson gechjee

Avatar

Зочин 2020-09-09 202.126.89.65

Air korea good

Avatar

Zochin 2020-09-09 93.243.74.85

bolio bolio, teneg hun huurch baigaamuu daa. Frankfurt UB -iin shuud neisleg neg taldaa 1.200.000 tugrug l bsan shteeeeee!!!!!!!!! end barag 1.000USD bna shtee. ene bol shuud l IREH OCHIH 2 taiin zardal neg hunees avch baigaam baina.

Avatar

Zochin 2020-09-09 133.82.250.243

Tokyo – Ulaanbaatariin nisleg 2019 ond 470- 812 dollar hezee ch baigaagui , hudlaa hyamd une tavchihaad bilet zahialah geheer hyamd bilet duussan utei ni l baina gej dandaa heldeg buur yawhaasaa 5,6 sariin umnu zahialsan baisan ch MIAT arai denduu untei. ternii orond Air china yum uu Korean airaar damjaad yawah ni hamaagui hyamd baidag. MIAT bol luivarchin shuu

Avatar

Зочин 2020-09-09 202.21.113.238

za hogoo avilgalaa % d tootsood nuuchihjeee. Arhcaagui garuud

Avatar

Зочин 2020-09-09 202.126.89.65

Eр нь цаашдаа иргэд хий дэмий дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилдэгээ л боличих хэрэгтэй дээ. Энэ бүх өвчин зовлон бол ёрөөсөө л ХИЙ ДЭМИЙ ТЭНҮҮЧИЛДЭГЭЭС л болж бн. Интёрнэт онлайн худалдаа транзит тээврүүд хөгжчихөөд бхад ямар ч зорилгогүй дэлхийгээр тэнээд ч юугаа хийнэ дээ….

Avatar

Зочин 2020-09-09 202.21.113.238

he he. yavj uzeegui gar bn daa

Avatar

Зочин 2020-09-09 202.21.113.238

Суусан цэцнээс явсан тэнэг ээ гэж

Avatar

Иргэн 2020-09-09 172.58.140.240

Хуучин хүү шигээ хөмөрсөн тогоон дотроо хэрэлдээд л өөрсдийгөө ухаантай, бүхнийг мэдэгч чадагч гэж хөөрцөглөөд намгийн мэлхий шиг байхаа зөв гээд байх юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж