Д.Пүрэвдаваа: МАН-ын луйврыг тас цохиж иргэнд ээлтэй хотыг цогцлооно

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

Д.Пүрэвдаваа: МАН-ын луйврыг тас цохиж иргэнд ээлтэй хотыг цогцлооно

Нийслэлийн АН орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ танилцуулж байна

Posted by News.mn on Tuesday, September 8, 2020

Нийслэлийн Ардчилсан намаас НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ танилцуулж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН, МАХН, ШИНЭ намууд нэгдэн орж буй.

Тус намуудаас нэр дэвшиж буй 45 хүнийг насны байдлаар нь авч үзвэл, 35 хүртэлх насны зургаа, 35-45 хүртэлх насны 26 нэр дэвшигч, 45-аас дээш насны 13 хүн нэр дэвшиж байна. Квотын хувьд эрэгтэй 34, эмэгтэй 11 нэр дэвшигч.

Холбоотой мэдээ

Танилц: АН-аас НИТХ-д өрсөлдөх нэр дэвшигчид

Танилц: АН-аас НИТХ-д өрсөлдөх нэр дэвшигчид

Боловсролын байдлаар нийт нэр дэвшигчдийн 60 хувь нь магистр, долоо хувь нь доктор цолтой аж. Мөн 30 хувь нь гадаадын их, дээд сургууль төгсчээ. Тэднээс 18 нэр дэвшигчийн хувьд өмнө нь төрийн захиргааны байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол 27 нэр дэвшигч  улс төрд шинээр орж ирж буй залуучууд гэдгийг тодотголоо.

Энэ талаар АНын нийслэлийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа хэлсэн үгэндээ,

“2020 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам нийт ардчилсан хүчнийг манлайлан орж байна. Бид гишүүдийнхээ оролцоотойгоор нэр дэвшигчид ээ тодрууллаа. Нэр дэвшигчид маань залуу, эрч хүчтэй, шинэ, хамгийн гол нь хотоо гэсэн сэтгэлтэй хүмүүс.

Бид намаа бүрэн шинэчлэх их ажлын эхлэл болгож энэ сонгуульд шинэ хандлага, шинэ шийдэл санаагаар дүүрэн өрсөлдөхөөс гадна Ардчиллын төлөөх намуудын нэгдлийг бий болголоо. Бид эв санааны нэгдэлтэй, бид хийж бүтээх хүсэл дүүрэн сонгуульд орж байна. Бидэнд нийслэлд ихийг хийсэн туршлага, үр дүн бий.

Ардчилал хумигдаж, нэг намын дарангуйлал, нэг ойворгон этгээдийн хүрээлэл засаглалыг бүхэлд нь эзэлж, Үндсэн хуулийн эсрэг, чөлөөт зах зээлийг хумих, дарангуйлал тогтоох хүслээ зарлаж, хувийн хэвшлийг дарамтлан, улсын өр тамтагтаа тулж, эх орон уруудах доройтох зам руугаа орж буй энэ бэрх цаг үед нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан эрс шийдэмгий алхам хийхээр бид шийдлээ.

Бидэнд төлөвлөгөө бий. Нэн орчин үеийн шийдлүүд ч бий. ХХI зууны хот Улаанбаатар шиг байж болохгүй.  Дүүжин замаар жуулчид л зорчихоос бус нийтийн тээврийг шийдэхгүй. Түгжрэлийг 97 тэрбумаар өөрсөддөө тансаг ордон барьж шийддэггүй юм. Эдийн засгийг жилийн 3,8 их наяд төгрөгийн алдагдлаар өсгөдөггүй юм. Энэ бол гэр хорооллын 100 мянган өрх орон сууцтай болох мөнгийг тэднээс хулгайлж буй хэрэг. Энэ бол өр. Эрх баригчид өөрсдийн тансаг сууц бүхий Зайсан зэрэг газар руу 2 их наяд төгрөгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх хирнээ гэр хороололд хөрөнгө оруулалт хийсэн төдийхөн 4 жилийг өнгөрөөлөө. Үүнийг өөрчлөх ёстой.

Өрөөр айлгах дуртай МАН сүүлийн 4 жилд өмнө тавьсан өрнүүдээсээ давах хэмжээний шинэ гадаад өрийг тавьлаа. МАН засагласан цагаас хойш жил бүр улсын төсөв 2 их наяд давсан алдагдалтай явсаар нийтдээ 12 их наядын өрийг ард түмний нуруун дээр авчирлаа.

Татвар нэмэхгүй гэж тангараг өргөж байсан нам ард түмний нуруун дээр 9 төрлийн шинэ татвар овоочилхоод сууж байна.  Ардчилсан нам баялаг бүтээгчдийг бүх талаар дэмжиж, төрийн дарамт, хүнд суртлаас чөлөөлж, ажлын байр бий болгосон хүмүүсийг манай нийгмийн баатрууд хэмээн дээдлэн үзэх болно. Хамгийн сайн үйл бол ажлын байр.

Тэгш бус байдал, орлогын ялгааг арилгах цор ганц зам нь ажлын байр бий болгох гэж бид тунхаглаж байна. Монгол оронд баян ядуугийн ялгаа эрс ихсэж, хугарлын ирмэгт ирсэн энэ хүнд цаг үед бид, боловсролыг тэгш бус байдлыг арилгах шилдэг хэрэгсэл хэмээн үзэх болно. Гэтэл эрх баригчид асар үнэтэй гадны сургалтыг өөрсдийн үр хүүхдэд зориулан оруулж ирэх, үүнд төсвийн хөрөнгийг зарцуулахыг санаархаж эхэллээ. Үндэсний цөм хөтөлбөр боловсруулах нь боловсролын тэгш бус байдлыг арилгах цор ганц зөв зам гэж бид үзнэ.

Иргэд сонгогчид оо,

Та бид хийсэн сонголт маань зөв байж уу, өнөөдрийг хүртэл Нийслэл хотод МАН юу хийж бүтээв, иргэдийн амьдралд хэр зэрэг өөрчлөлт дэвшил гаргаж чадав гэдгийг сайтар эргэцүүлж, тунгаах цагт тулж ирлээ.

Хөгжилд хүрсэн улсуудын иргэд, сонгогчдын  хийдэг ганц зүйл бол зөв сонголт! Өдий хүртэл сонгосон төлөөлөл маань юу хийв, юуг шийдэв, цаашид чадах уу гэсэн асуултыг өөрсөддөө тавьж, өөрсдийнхөө төлөө сонголт хийж чаддаг ард түмэн дэвжин дээшилдэг юм.МАН өнгөрсөн УИХ-ын сонгуулийг асар их будлиан, эргэлзээ тээнэгэлзэл дунд луйвардаж авсан.

Тэд луйвраа дахина, санал худалдаж авна гэж бодож байгаа бол ҮГҮЙ.

Энэ сонгуулийг бид МАН-ын луйврыг тас цохих, иргэдийн сонгох эрхийг хамгаалах үйлс болгон хувиргах болно.  Бид, Монголчуудын сайн сайхны төлөө, нийслэлийн хөгжил дэвшлийн төлөө, Ирээдүй болсон хүүхэд, залуучуудынхаа төлөө иргэнд ээлтэй Улаанбаатарыг цогцлоон бүтээх болно” гэлээ.

Нийслэлийн МАХН-ын дарга Э.ЭРДЭНЭЖАМЪЯН:
Н-амуудын нэгдэл байгуулагдахад цаг хугацаа нэлээд орсон.Олон талын хүчин зүтгэл ч шаардагдсан. Иргэдийн зүгээс мөн нэгдсэн намуудын гишүүд, дэмжигчдийн шаардлага дээр байгуулагдсан нэгдэл. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг хараад намын гишүүдийн зүгээс ”Улс төрийн намууд нэгдэж ажиллах шаардлагатай, хяналтгүй нэг нам тогтох аюулд хүрэх нь гэдгийг хэлсэн. АН, МАХН, ШИНЭ намын эсвэлд ороогүй ч нэгдэж ажиллахаа илэрхийлсэн олон нам бий. Намууд тус бүртээ нэр дэвшигчээ тодруулсан. 45 нэр дэвшигч иргэдийнхээ хүсэл санаачлагаар ажиллахаар нам бүрээсээ шигшигдсэн.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
12
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж