Бакс хасагдаж, Рондо Лэйкерсийн нууц хөзөр байлаа

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

Бакс хасагдаж, Рондо Лэйкерсийн нууц хөзөр байлаа

Бакс хасагдаж, Рондо Лэйкерсийн нууц хөзөр байлаа

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2019-2020 оны плей-оффын хоёрдугаар шатны тоглолтууд өрсөлдөөнтэй явагдаж байна.


  • Милвауки Бакс 94 – 103 Майами Хит

NBA-ийн бүх багийг улиралд амжилтаараа тэргүүлсэн Милвауки Бакс баг өнөөдөр/2020.09.09/ хожигдох эрхгүй тоглолтыг хийсэн. Гэвч багийн гол лидер Яннис Антетокоунмпо нь шагайны бэртлийн улмаас энэ тоглолтонд оролцож чадаагүй. Тоглолтын эхлэлийг Милвауки Бакс баг гайхалтай тавьж, тэргүүлж эхэлсэн боловч үлдсэн гурван үед нь Майами Хит баг илүү байж, дорнод бүсийн шигшээ шатанд шалгарах эрхтэй боллоо.

Майами Хит багаас зургаан тоглогч 10-аас дээш авч, жигд тоглолтыг үзүүлсэн бол Милвауки Бакс багаас Крис Миддлетон 23 оноо авч багийн нөхдөө тэргүүлжээ.

Улирлын эхэнд аварга болох хамгийн өндөр магадлалтай багууд нэгт орж байсан Милвауки Бакс багийн улирал энд хүрээд өндөрлөж байна. Тоглолтын дараа Марвин Уиллиамс 15 жилийн тамирчны замналдаа цэг тавьж буйгаа зарлалаа. Өдгөө 34 настай Марвин Уиллиамс 2005 оны NBA-ийн драфтын хоёр дахь сонголтоор Атланта Хавкс багт сонгогдож байсан бөгөөд нийт NBA-ийн 1072 тоглолтонд оролцохдоо 10.2 оноо, 5.2 самбараас бөмбөг авалт дунджилжээ.

  • Хьюстон Рокетс 102 – 112 Лос Анжелес Лэйкерс

Цувралын харьцаа нь 1-1 болж тэнцсэн хоёр багийн гурав дахь тоглолт өнөөдөр явагдлаа. Эхнээсээ тэнцүү тоглолтыг үзүүлж, тэргүүллээ ээлж дараалан солилцож байсан хоёр багийн тоглолт дөрөвдүгээр үед шийдэгдсэн. Ялангуяа Лос Анжелес Лэйкерс багаас Ражон Рондо гайхалтай байж, ээлж дараалсан холын зайн шидэлтийг амжилттай болгож, хамгаалалтанд ч идэвхитэй байлаа. Леброн Жэймс энэхүү тоглолтонд 36 оноо аван бүх тоглогчдыг тэргүүлсэн бол түүнд Энтони Дэвис 26 оноо, 15 самбараас бөмбөг авалт, Ражон Рондо 21 оноо, есөн оновчтой дамжуулалт тус тус гүйцэтгэж тусалжээ. Харин эсрэг талаас Жэймс Харден, Рассель Уэстбрук хоёр тус бүр 30-аас дээш оноо авсан ч ялагдал хүлээлээ.

Лэйкерс цувралыг 2-1 гэсэн харьцаатай тэргүүлж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж