Н.Номтойбаяр дээд шүүхэд хандана | News.MN

Н.Номтойбаяр дээд шүүхэд хандана

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр дээд шүүхэд хандана

Н.Номтойбаяр дээд шүүхэд хандана

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хуралдаан өчигдөр /2020.09.08/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон.  Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм. Тодруулбал,  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  Н.Номтойбаярыг "Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр"  шүүж нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч,  5.5 жилийн хорих ял оноосон  байдаг.

Харин Н.Номтойбаярын өмгөөлөгч шүүхийн шийдвэр албан бичгээр гарсны дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргахаар болжээ.

Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг  тавдугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Урьдчилан хорих 461-р ангид саатуулах шийдвэр гарсанН.Номтойбаярыг мөрдөн байцаалтад саад учруулж, мөрдөгчийг дарамталсан гэх баримтад үндэслэн шүүхээс саатуулах шийдвэр гаргасан билээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2020-09-09 192.82.76.65

Сайн ойлгохгүй л байна. Аль нь үнэн, өшөө авалт эсэхийг мэдэхгүй байна. Цаг хугацаа харуулна биз дээ. Зөвүүн цаг юм шиг. Бүү мэд.

Avatar

Зочин 2020-09-09 202.21.108.40

энэ нустай баяр монголын төрөөс тэр чигтэй зайлсан дээрээ

Avatar

ЗОЧИН 2020-09-09 202.126.89.252

НОЁДТОЙ ӨСТЭЙ ХҮН ТОЛГОЙГҮЙ . НОХОЙ ӨСТЭЙ ХҮН ХОРМОЙГҮЙ .

Avatar

Зочин 2020-09-09 202.9.40.106

Шударга байцгаа.

Avatar

иргэн 2020-09-09 103.26.193.21

Нямдорж Хурэлсух 2 той жаахан узэх шиг л болсон доо. Их л зууж дээ. Дарга дагаж далдаганахгуй л бол болдоггуй хорвоо болж дээ

Avatar

Зочин 2020-09-09 66.181.178.185

ЭНЭ ЭРХИЙН БАЛАЙ ӨӨРИЙГӨӨ ГЭМГҮЙ ГЭЭД БУСАД 461 д ХОРИГДОГСОД БҮГД ГЭМТЭЙ ГЭХ ГЭЭД БАЙНА УУ ? ХҮНИЙ АДАГ ЧИНЬ .

Avatar

Зочин 2020-09-09 194.110.114.196

Мөнгөтөй юм чинь асуудал биш ш дээ. Миний бодлоор Номтойбаяр тийм ч нэг их гэм зэмгүй "Сахаиусан Тэнгэр" биш байх аа.

Avatar

Зочин 2020-09-09 182.160.1.157

Энэ Нрмтойбаярыг арай л дэндүү хэлмэгдүүлж байна. Жэнко биш гэж ярьж байна, Хүрэлсүх л ингэж дэндүүлж байгаа байхаа гэх юм. Эсвэл хоёулаа найраад би тэрнийг, чи энийг гээд байгаа гэнэ.

Avatar

Иргэн 2020-09-09 202.126.90.42

Арайл дэндүү хэлмэгдүүлэлтүүд болж байх шиг байна даа Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нээх их шудрага ёс тогтоосон хүний дүрээр энэ Женко дахиад Ерөнхийлөгч болно гэж л тэнэг хүн шиг сэтгээд байгаа юм болов уу?хахаха Монгол ард түмэн дарлуулах дургүй гэж ойлгохгүйл байгаа юм байх даа

Avatar

Зочин 2020-09-09 122.201.21.120

Энэ ч харин хилэсдүүлж, хэт дарамталж,ял хэтрүүлж ,шудрага бус үйлдэл гаргаж гэдэгт нь нилээд ойртсон юм биш үү. Шүүхийг шудрага болгомоор байна

Avatar

Доржоо 2020-09-09 202.126.90.8

Бурхан ивээг үнэн ялнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж