Н.Номтойбаяр дээд шүүхэд хандана

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр дээд шүүхэд хандана

Н.Номтойбаяр дээд шүүхэд хандана

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хуралдаан өчигдөр /2020.09.08/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон.  Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм. Тодруулбал,  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  Н.Номтойбаярыг "Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр"  шүүж нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч,  5.5 жилийн хорих ял оноосон  байдаг.

Харин Н.Номтойбаярын өмгөөлөгч шүүхийн шийдвэр албан бичгээр гарсны дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргахаар болжээ.

Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг  тавдугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Урьдчилан хорих 461-р ангид саатуулах шийдвэр гарсанН.Номтойбаярыг мөрдөн байцаалтад саад учруулж, мөрдөгчийг дарамталсан гэх баримтад үндэслэн шүүхээс саатуулах шийдвэр гаргасан билээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж