“Кардашианыхантай хамт” шоу бүр мөсөн өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

“Кардашианыхантай хамт” шоу бүр мөсөн өндөрлөнө

“Кардашианыхантай хамт” шоу бүр мөсөн өндөрлөнө

Кардашианыхэн хэмээх үзэсгэлэнт эгч дүүсийг дэлхий даяар мэдэхгүй хүн ховор биз ээ. Алдар нэртэй, баян чинээлэг Кардашианы овгийн бүсгүйчүүдийн хувийн амьдрал, харилцааны талаар сонирхолтой байдлаар хүргэдэг  “Keeping Up With Kardashian” буюу “Кардашианыхантай хамт” реалити шоу дахин гарахгүй болсон тухай E! суваг мэдэгджээ.

“Кардашианыхантай хамт” реалити шоуны хамгийн сүүлийн дугаар 2021 оны эхний улиралд сүүлчийн удаа үзэгчдэд хүрэх аж.

Тус шоуны анхны дугаар 2007 оны аравдугаар сарын 14-нд E! сувгаар цацагдаж байсан ба 14 жилийн труш тасралтгүй үргэлжилж, Америкийн хамгийн алдартай, хамгийн олон үзэгчтэй шоунуудын нэг болсон билээ. Энэ хугацаанд нийт 256 дугаар, нэмэлт таван тусгай дугаар үзэгчдийн хүртээл болжээ.

“Кардашианыхантай хамт” шоунд баяртай гэж хэлэхэд үнэхээр хүнд байна. 14 жилийн турш 20 улирал, 200 гаруй дугаараар та бүхэнтэйгээ хамт байсан гайхалтай аяллын эцэст бид шоугаа өндрөлөхөөр шийдлээ” хэмээн Кардашианы гэр бүл цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж