“800 хятад"-ын хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

“800 хятад"-ын хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

“800 хятад"-ын хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2020.09.09) Хятад улсын 15 иргэнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Дээрх иргэд Монгол Улсад мөнгө угаасан, цахим залилан, луйвар хийсэн болох нь тогтоогджээ.

Өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 30-нд Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан баривчилсан. Улмаар энэхүү хэргийн шалгалтын ажиллагаа дуусч, БНХАУ-ын иргэн Лью Тинг Хуа нарын 15 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авчээ.

Нийслэлийн Прокурорын газраас БНХАУ-ын иргэн Жан Хун Чан /Zhang Hong Chang/, Вула /Wula/, Ли Жиa Сэнг/ Li Jia Seng, Ниу Жи Хэнг /Niu Zhi Heng/, Ю Жи /Yu Zhi/, Жау Донг Линг /Zhao Dong Ling/, Пан Жин /Pan Jin/, Лю Жун Вэй /Liu Jun Wei/, Ян Гуй /Yan Gui/, Бай Жун Лиан /Bai Jun Liang/, Ли Янг /Li Yang/, Лю Чианг /Liu Qiang/ нарт

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэг /Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /мөнгө угаах/,

-Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь /залилах/ хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан (БНХАУ-ын иргэн Лью Тинг Хуа /Liu Ting Hua/, Жун Хуа /Zhong Hua/, Еэ Тин /Ye Ting/ нарт),

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /мөнгө угаах/,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ ,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь /залилах/ хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж