ЭМЯ: Зургаан хүний биеийн байдал хүнд байна

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Зургаан хүний биеийн байдал хүнд байна

ЭМЯ: Зургаан хүний биеийн байдал хүнд байна

Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ коронавирусийн /Covid19/ цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.09.09/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр өнөөдрөөс эхлэн Улсын Онцгой комиссын шуурхай штаб, Гадаад хэргийн яам болон ЭМЯ мэдээллээ нэгтгэн хүргэхээр болсноо дуулгалаа. 

– ХӨСҮТ-ИЙН  ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ

-Сүүлийн хоёр өдрийн байдлаар  нийтдээ  350 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй.  Тухайлбал,

  • Наймдугаар сарын 20-нд Хонгконг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 113 хүний давтан шинжилгээ,
  • Наймдугаар сарын 27-28-нд Замын үүд боомтоор  орж ирсэн 95 хүний  давтан шинжилгээ,
  • Тусгаарлах ажиглах байранд тусгаарлагдсан 20 хүний шинжилгээ,
  • Сувилалд тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ,
  • Наймдугаар сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 45 хүний  сорьцод давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 310, үүнээс эдгэрсэн 296 хүн байгаа бол  14 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал хөнгөн, зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өчигдөр 22.00 цагт Хонгконгоос 261 хүн ирсэн. Эдгээр хүмүүсийн эхний шинжилгээний  хариу маргааш гарна.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Tuesday, September 8, 2020

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж