“Болор цом”-ын эзнээр Ц.Эрдэнэбаатар тодорлоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Болор цом”-ын эзнээр Ц.Эрдэнэбаатар тодорлоо

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

“Болор цом”-ын эзнээр Ц.Эрдэнэбаатар тодорлоо

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламлал болгон зохиодог яруу найргийн “Болор цом-2016” наадам өчигдөр/02.02/ Соёлын төв өргөөнд боллоо. Энэ удаагийн наадмын хоёрдугаар шатанд 33 найрагч шалгаран үлдсэн юм. Ингээд сүүлийн шатанд таван найрагч тунаж үлдсэнээс яруу найрагч Ц.Эрдэнэбаатар “Суурин иргэншлийн цаг” шүлгээрээ наадмын эзнээр тодорлоо. Наадмын удаах байрт “Болор цом”-ын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар орсон бол яруу найрагч М.Уянсүх, О.Цэнд-Аюуш, Л.Ганзул нар III-V байрыг эзлэв.

”Болор цом” наадам сүүлийн жилүүдэд аймаг орон нутагт болдог уламжлал тогтоод байсан бол энэ жилийнх нийслэл Улаанбаатар хотод боллоо. Тухайлбал, Д.Сэнгээгийн 100, Д.Нацагдоржийн 110 жилийн ой тохиож байна. Эдгээр нэрт яруу найрагчдын ой тохиосон “Болор цом” наадамд ахмад яруу найрагчдаас Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дөнгөтийн Цоодол, Ардын уран зохиолч Тангадын Галсан нар оролцож, мялаалгын шүлгээ уншлаа. Мөн “Болор цом”-ын эзэд энэ үдэш наадмын тайзнаа шүлгээ уншиж, уншигч сонсогч түмэнтэйгээ уулзсан юм.

"Болор цом-2016" наадмын ерөнхий шүүгчээр Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн, шүүгчээр Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Хүрэлбаатар, МЗЭ-ийн шагналт, "Болор цом"-ын эзэн Г.Мөнхцэцэг, Нацагдоржийн нэрэмжит шагналт, "Болор цом"-ын эзэн Б.Галсансүх, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Л.Моломжамц нар ажиллалаа.

“Болор цом-2016” наадмын эзэн, яруу найрагч Цэвэг-Очирын Эрдэнэбаатарын сүүлийн даваанд уншсан шүлгийг хүргэж байна.

 

“СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”

Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт

Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт

Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь

Хүүхэнд тачъяахаас шал ондоон гэдгийг

Аль эрт мэдчихсэн болохоор

Алив бүхнээс толгой өндөр явмаар санагдаад

Зээрийн адил “сүрэглэх” дурандаа их хотод ирж

Зээлийн газрын олохын донтой хүн сүрэгт нийлэв.

Айраг шуугисан хөхүүрийг минь “дажгүй сав” гэдэг

                                                                Андтай болов

Адуу тургисан нутгийг минь алтны ордтой юу гэж асуудаг

                                                                Нөхөдтэй болов

Буруу бүхнийг онох зангидсан гар шиг шударга зоригтой байгаад

                                                                Хулчигар болов

Буцаад дэлгэгдэхдээ бурхны алга шиг лянхуалддаг энхрий сэтгэлтэн байгаад

Хуурамч болов Хэрэггүй ховын салхинд хийсэн алдан дэнжигнэх

Хэврэг “үнэн”-ий самбар болов

Хурдан цохилдог “СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”-т хөөлгүүлсэн

Худлаа олон “соёлын” боол болов …Ашгүй минь …

Аянгат сум тэнгэр нумнаас алдуурч өнөөх цагийг бут ниргээд

Алхам тутамд жижгэрсээр байгаа хүн чанар шиг минь хэлтэрхийг нь

Аварга том байшингийн доторх жижигхэн өрөөнд минь өлгөхдөө

Алга болж байгаа төрөл зүйл бол хүн шиг хүн гэдгийг

Чаг чаг …. хийн дуугарах болгондоо сануулж

Чангаас чанга хэлж бай гэж зарлигдсаныг нь

Сэтгэлийн тухай яриагаа хэтэвчнийх нь болгосон хөөрхий

Сэрүүлэг хэмээн эндүүрэн сэрж ядан байхдаа

Түмэн газрын цагаан хэрмийг зад татсан

Түрэмгий өвгөдийнхөө уухайнаас

“Шавар байшиндаа шавааралдан” амьдрах

Шалихгүй олон хүмүүсийн тухай сонсоод

Хөдөө аглагт ургасан суу билгийнхээ жигүүрийг даль болсныг

Хөх л уул нь өвлүүлсэн хүн чанараа өчүүхэн болсныг зүүдэлхүйд

Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт

Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн зулайдах

Таана халхалсан талдаа таавараа амьдрахаар

Тагнай ташсан айргаа таашааж залгилахаар

 “СУУРИН ИРГЭНШЛИЙН” -аас алдуурч

Суварга суварга уулруугаа маргааш би мордоно

Ч.БОЛОР

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Батый 2016-02-03 202.131.230.50

Энэ юу болов оо?????? Яруу найргийн баяр юм уу, мэдрэл муутай хүмүүсийн "эх оронч" лозун бархирах гудамжны цуглаан юм уу??? Даанч дээ............

Uuree 2016-02-03 43.242.241.166

Шүүгчдээ сольж Болорцомыг ард түмний санал асуулгаар явуулдаг байя. Настай шүүгч нар таалагдахгүй байна. Залуу үеэ шүүгчээр ажиллуулаачээ.

meedee 2016-02-03 59.153.85.120

хөдөөнөө л байж байхгүй тэнэг хотын ямаа гар утасаа орхиоод яваарай чи

Зочин 2016-02-03 202.5.194.26

Uyansuh hezee bolor tsom avah ve

nergui 2016-02-03 124.67.57.89

UMUZO--oos ohursen Enh--had gedeg zaluu bol zugeer l aldar neriin hoioos uhsen iruu nairagch luiverchin bg.shlug meddeg hun l yum bol tuuniig hen be gedeggig medeh bolono. dandaa ariin haalgaar yavaad yum buniig olood surchihsan hun shuu ,ter chin ....ter 15-d uldesen ni BOLOR--TSOM naadam yuu bolj bgiig haruul bg hereg. BOLOR TSOM sain shulugt l ochih yosotoi. ai da,,,,,,,,MONGOLiin BOLOR TSOM yuu bn aaaaaa

512 2016-02-03 202.170.80.25

Ивээн тэтгэгчийх нь захиалсан хүн түрүүлээ шив. Нөгөө муу М.Билигсайхан байдаггүй юу? Насаар нь дарлаа даа.

Хотын залуу 2016-02-03 202.55.180.155

Хөдөөний хүмүүс хотод ирж сайхан амьдарч байгаа мөртлөө хотоо муулаад утаатай байна муухай байна ба ба хотын хүүхнүүд бүгд ***** хотын залуус бүгд ***** гээд л тэнэгтээд яваад байдагыг би ерөөсөө ойлгохгүй юм. Хот тийм л муу муухай бүхнийг багтаасан газар юм бол энд ингэж бухимдан байж амьдрах хэрэг байна уу. Тэр сайхан төрж өссөн нутагтаа очоод амьдраач. Энэ нэг тэнэг гар хотын соёл хамгийн адгын амьдрал хөдөөний соёл хөдөөний хүн хүний дээд гэж тэнэгтээд л БОЛОР ЦОМ авчих юмаа. Хотын сайн сайханыг цөлмөдөг чам мэтийн зохиолчдод зориулсан нэг өгүүллэл бий. С. Цргтсайхан агсаны бичсэн ХОТЫН ЯМАА гэж. Юм бичдэг ухаантай юм бол олоод уншчихаарай. Яг чам шиг тэнэгт зориулсан өгүүлэл дээ.

zochin 2016-02-03 182.160.35.251

shulgiig unshaad yag ingej bodoj suulaa. Hotiin bid ta nart tiim gai bolood bgaan bol huduunii humuus yavchih l daa. Hot maani yamar saihan blaa. Hen ussun hotiig min muuhai haragduulj bna ta nar biz dee.

Зочин 2016-02-03 202.70.37.230

tsend ayush xezee bolox ym be arai ch dee ta nar huuhdiig bagaas ni darlaa shde

bat 2016-02-03 146.185.31.216

энэ тэгээд шүлэг юм уу попуудыг шүлс юм уу

Зочин 2016-02-03 103.26.194.81

Ай. Төмөр- Очир яруу найрагч , Айргын тавд ч багтсангүй юу? Халаг гэж

Зочин 2016-02-03 203.169.50.136

Түрүүлдэг нөхөр яасан ч сайхан уншдаг юм.Болор цом бол уран уншилгын наадам болсон байна даа.Уг нь Ганзулыг түрүүлэх болов уу гэсэн чинь байдаггүй шүү.

Bayar hurgey 2016-02-03 119.40.100.222

Ene niigmiin baidliig uneneer ni bichij suhun tavijee. Udahgui zuv chig ruugee ochno gedegt itgej bn. Yaruu nairgiin Yanjinlham burhan taniig iveej yavah boltugai.

Batbold 2016-02-03 203.169.50.136

Huduunuu gemeer saaral deel shilebtei jijeghen bor nuhur baisan zuram shig 5-t ulddeg ter bol uzegchdiig huuliruulj bainlee.Saikhan ch shulegtei nuhur bnlee.Teriig turuuluulsen bol nudee olloo gh bsan bolov uu

Zochin 2016-02-03 122.201.28.8

Ganzul saihan yruu nairagch daa.

umnuus ni ichiw 2016-02-03 203.169.48.133

ee boliochee bi shvleg bichdeg bitvvhendee bi shvlegch bolohiig muruuddug gehdee iim shvleg bichihgui bsaan huurhii

Zochin 2016-02-03 202.131.247.82

Augaa zohiol bolgon engiin oilgomjtoi baidag. Harin hun bur ooriinhooroo oilgoj harj chaddag tiim olon taliin dald uvdistai bichegdsen bdag. Turuulsen shuleg harin zohiolch oorool oilgodog tiim shuleg bololtoi. Bitgii hun oilgoosoi gej bichsen yum uu haishaach yum dee.

зочин 2016-02-03 150.129.140.218

сайхан хэлжээ ёстой үнэн хүнээ алдаад байна даа бид.

Зочин 2016-02-03 59.153.85.120

хөдөөнөө л байж байхгүй тэнэг хотын ямаа гар утасаа орхиоод яваарай чи

Гутамшиг 2016-02-03 183.177.97.14

http://www.medee.mn/main.php?eid=73926 яг л үүгээр болж. МАН дээр болор цомын эзнийг түрүүлээд тодруулдаг болоо юу. гутамшиг.

Хот хөдөөгөөрөө тусдаа наадам хийж байх хэрэгтэй 2016-02-03 103.26.194.201

Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь Хүүхэнд тачъяахаас шал ондоон гэдгийг Аль эрт мэдчихсэн болохоор

ямар өчүүхэн тархи мулгуу шүлэг вэ 2016-02-03 103.26.194.201

Хотын хүмүүсийг муулсан ийм өчүүхэн ядмаг найруулгатай шүлэг түрүүлснийг бодоход бусад нь бүүр дор байжээ хөдөөнийхөн энийг уншаад олноороо буцах нь гэж баярласандаа түрүү магнай өгсөн бол уу гэж таалаа

zochin 2016-02-03 182.160.35.251

ashgui hot goyo bolno genee bur bayarlachihlaa. hotiin bid bashijee

Oyun 2016-02-03 103.229.120.174

Jinhene shulegch nar n duuschichjee huurhii

Solingo 2016-02-03 202.179.28.216

Za bolido arhangaid ***** buur yarial maniin shoug hutluud bsan zaluu bna oligtoi shuleg bish bnshde zohiolchid ulsturchhu bolimoor ym

ичиж үхээч ээ. 2016-02-03 183.177.97.14

http://www.medee.mn/main.php?eid=73926 яг л үүгээр боллоо. арай ч дээ.

Зочин 2016-02-03 103.26.194.106

ийм ядуу шүлэг түрүүлж байгаам байх даа.

niislel khuu 2016-02-03 45.117.34.10

ashgui dee xuduuniixen zailax ni..

Hulchgar 2016-02-03 103.26.195.84

GOOD

Hulchgar 2016-02-03 103.26.195.84

GOOD