Галзуу өвчнөөр нэг хүн нас баржээ | News.MN

Галзуу өвчнөөр нэг хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

Галзуу өвчнөөр нэг хүн нас баржээ

Галзуу өвчнөөр нэг хүн нас баржээ

Улсын хэмжээнд он гарснаас хойш тарваган тахлын сэжигтэй 18 тохиолдол бүртгэгдэж, тавынх нь онош батлагдан, гурван хүн нас барсан. Түүнчлэн нэг иргэн галзуугийн улмаас  амь насаа алджээ. ЗӨСҮТ-ийн мэдээлснээр  өнгөрсөн наймдугаар сард нийслэл хотод уг тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ оны эхний найман сард галзуурсан байж болзошгүй мал, амьтанд 82 хүн ноцуулж, эмчилгээ, дархлаажуулалтад хамрагдснаас нэг нь эндсэн аж. Мөн сүүлийн арван жилд галзуу өвчний эрсдэлд өртсөн 1326 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барсан байна.

 Галзуу өвчин нь байгалийн гоц халдвар бөгөөд хүний төв мэдрэлийн системийг ноцтой гэмтээн, үхэлд хүргэдэг аюултай тул зэрлэг мал, амьтанд хазуулж, шүлсдүүлэхээс болгоомжлохыг албаныхан зөвлөв. Мөн гэрийн тэжээвэр амьтнаа жил бүр дархлаажуулалтад хамруулах шаардлагатай юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж