Үдээс хойш 15.00 цагт эхэлсэн УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооны хуралдаан сая өндөрлөлөө. Уг хуралдаанаар Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-ын нэгдсэн чуулганд шилжүүлэхийг дэмжлээ. Үүний дараа тус Байнгын хороогоор Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Т.НОМИН