Тахлаар нас барсан талийгаачийн хавьтлуудаас халдвар илрээгүй

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

Тахлаар нас барсан талийгаачийн хавьтлуудаас халдвар илрээгүй

Тахлаар нас барсан талийгаачийн хавьтлуудаас халдвар илрээгүй

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт тарваган тахлын хоёрдогч уушгины халдвараар эмчлүүлж байсан өвчтөн 38 настай иргэн Б энэ сарын 7-ны өдөр нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ойрын хавьтлын 25 хүнээс тарваган тахлын эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй ч дээрх иргэдийн сорьцод дахин дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэхээр өчигдөр /2020.09.09/  ЗӨСҮТ рүү  сорьцуудыг явуулсан.

Тэгвэл 25 хүний сорьцын хариу нь өнөөдөр гарч тарваган тахлын эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй  нь батлагдлаа.

Дашрамд дурдахад, Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош батлагдсантай холбогдуулан хорио цээрийн дэглэмийг есдүгээр сарын 5-ны 00:00 цагаас есдүгээр сарын 11-ний 23:59 цаг хүртэл тогтоосон. Сумын төвийн худалдаа үйлчилгээний байгууллагууд, бөөний төв, рестораны цагийн хуваарийг хорио цээрийн дэглэмийн хугацаанд 10-18 цаг хүртэл ажиллуулж, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглоод байгаа юм.

Мөн сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагааг есдүгээр сарын 7-ны өдрөөс есдүгээр сарын 11-ний өдрийг дуустал зогсоож, тоглоомын талбай, олон нийтийн газруудад иргэдийг олноор бөөгнөрүүлэхгүй байх, сумаас гарах, орох хөдөлгөөнийг есдүгээр сарын 11-ний өдөр хүртэл хязгаарласан дэглэм хэвээр үргэлжилж байна.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж