Үндсэн хуулийн Цэц УИХ-д албан бичиг илгээлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Үндсэн хуулийн Цэц УИХ-д албан бичиг илгээлээ

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн Цэц УИХ-д албан бичиг илгээлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц  өнөөдөр /2016.02.02/ Улсын Их Хуралд хандаж Улсын Их Хурлын үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх талаар албан бичиг илгээлээ.

Уг албан бичигт “Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн Улсын Их Хуралд ирүүлсэн албан бичиг хууль зөрчсөн байх тул Цэцийн гишүүнийг эгүүлэн татах саналтай байна, энэ талаарх саналаа ирүүлнэ үү гэсэн агуулгатай бичиг явуулжээ. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Улсын Их Хуралд илгээсэн хариу албан бичигтээ “Уг асуудлаар … Улсын дээд шүүхээс тусгайлан гаргах саналгүй байна” гэсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, Улсын дээд шүүх санал ирүүлээгүй, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараагүй байхад энэ долоо хоногийн Улсын Их Хурлын Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Улсын дээд шүүхийн саналаар эгүүлэн татах асуудлыг оруулсан байна. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүх Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар санал гаргаагүй байхад тухайн асуудлыг хэлэлцэхээр тусгажээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэж заасны дагуу нэгдүгээрт, Цэцийн гишүүн хууль зөрчсөн нь тогтоогдсон байх; хоёрдугаарт, Цэцийн шийдвэр гарсан байх; гуравдугаарт, анх илгээсэн байгууллагын санал байх гэсэн гурван нөхцөл хангагдах ёстой билээ. Эдгээрийн аль нь ч бүрдээгүй байна.

Иймээс Улсын Их Хурал өөрийн үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн явуулахыг Үндсэн хуулийн цэц анхааруулж байна.” гэж Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн гарын үсэг бүхий албан бичигт тэмдэглэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-02 59.153.115.168

Зөв сольж болно

489499 2016-02-02 103.9.90.98

ардчилсан нам өөрсдийнхөө томилсон цэцийн гишүүдийг хууль бусаар хүч хэрэглэж эргүүлэн татах гэж ядаж байна дөө төрийн ажлыг төрийн хуулийн дагуу шийдэж чадахгүй арчаагүй ардчилагчид

Зочин 2016-02-02 202.72.245.252

Түүхэн хүмүүсийг нам гэгч мафиуд өмчилж авах нь тэр хүмүүсийг гутаан доромжилж байгаагаас ялгаагүй. М.Энхболд чи Сүхбаатар жанжны залгамжлагч гэж өөрийгөө боддог бол эгзэгтэй үед эх орныхоо төлөө хамаг хөрөнгөө золиослоод яюж чадах уу гэдгээ дотроо нэг эргэцүүл дээ чи ч мөн тэгнэ дээ гадаад руу яаж зугатах бол. Үгүй тэр Өндөрхаан гээд ухаант өвгөдийн өгсөн сайхан хүндэтгэлийн нэрийг Чингис гэж өөрчилсөнийгөө тэр өвгөдийн ухааны үзүүрт ч одоогийн тэнэгүүдийн ухаан хүрэхгүй

Зочин 2016-02-02 119.40.98.180

Enhbold odoo boliosoi. Iim hund heleh muu ug alga daa

Иргэний бодол 2016-02-02 150.129.140.192

АН-ын дотоод зөрчлийн илэрхийлэл. Яагаад гэвэл, Цэцийн гишүүдийн дийлэнх олонх нь АН-ын угшилтай, тэднийг АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгч, АН-ын олонх УИХ, ЗГ нэр дэвшүүлж цэцийн гишүүнээр томилсон.Цэцийн ганц нэг гишүүн биш, бүх гишүүд нь энэ албан бичигт гарын үзсэг зурна гэдэг УИХ хууль зөрчөөд байгаа л гэсэн үг л дээ.Цэцийн бүх гишүүд болж бүтэхгүй хүмүүс гэвэл хэн читгэхгүй.

Цалин хөлсний гарын ав***** 2016-02-02 150.129.140.192

Төрийн болон дотоод аудитын ажилтнууд, хүний нөөцийн менежерүүд, цалин хөлсний нягтлан бодогч нар, хуулийн зөвлөх нарт зориулсан "Төрийн албаны цалин хөлсний талаарх 108 асуулт, 108 хариулт" гэсэн гарын авлага ном Төрийн ордоны баруун хойно байрладаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд байна лээ.Үнэ нь 8000 төгрөг байна лээ.

зочин 2016-02-02 59.153.114.105

Тэгэхээр хууль зөрчсөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан гэсэн үг үү. Завхарсан юм.

зочин 2016-02-02 59.153.114.105

Тэгэхээр хууль зөрчсөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан гэсэн үг үү. Завхарсан юм.

Зочин 2016-02-02 137.186.121.166

ЗӨВ ЗӨВ. З.ЭНХБОЛД ИХ ДАВАРБАЛ ОГЦОРНО ГЭЖ МЭДЭЭРЭЙ...

Зочин 2016-02-02 103.26.193.80

Болж байна

Зочин 2016-02-02 109.172.15.5

Азаар цэцэд настай намбатай эрх ашгийн зөрчилгүй хүмүүс бдаг юм байна лээ. УИХ шиг байсан бол энэ орон будаа.....

Зочин 2016-02-02 203.194.114.62

Энэ Ардчилсан нам Энхболд бэлтрэг 2 т монгол улсын хууль үйлчлэхээ болиод удаж байна шдээ . Иргэд минь

Зочин 2016-02-02 59.153.112.180

Энэ З.Энхболд одоо бүр цэц рүү дайрч байна шүү. Наад новшоо огцруул.

zochin 2016-02-02 103.229.123.216

Yg unen buleg deeremchid Mongoliin turiig samarch baina daa

zochin 2016-02-02 103.229.123.216

Yg unen buleg deeremchid Mongoliin turiig samarch baina daa

zochin 2016-02-02 202.126.89.143

Eruul saruul humuunii ilgeelt mun b.a. Z.Enhbold terguutei AN-nhan songuulid bulhaitsah gej l UH-n tsetsiin gishuudiig uurchluh geed b.a daa. Ted eh oronchid bish , har amia bodson buleg deeremchid !