UFC: Д.Батгэрэлийн дараагийн тулаан зарлагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

UFC: Д.Батгэрэлийн дараагийн тулаан зарлагдлаа

UFC: Д.Батгэрэлийн дараагийн тулаан зарлагдлаа

Мэргэжлийн холимог тулааны урлагийн дэлхийн шилдэг холбоо болох UFC-д тулалдаж буй Монголын анхны тулаанч Д.Батгэрэлийн шинэ тулааны тов гарлаа. Тэрбээр ирэх аравдугаар сарын 3-нд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотын Яас аралд байрлах “Тулааны арал” дээр АНУ-ын тулаанч Кайлер Филлипстэй тулалдахаар болжээ.

Д.Батгэрэл хамгийн сүүлд UFC 248 өдөрлөг дээр Аргентины тулаанч Гидо Каннеттиг хүнд цохилтоор унаган анхны ялалтаа авсан юм. Харин түүний өрсөлдөгч Кайлер Филлипсийн хувьд хамгийн сүүлд өнгөрөгч хоёрдугаар сард зохион байгуулагдсан UFC Norfolk өдөрлөг дээр Габриел Силваг ялж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж