Лукашенко: Би бууж өгвөл намайг сонгосон олонхын амь эрсдэлд орно

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

Лукашенко: Би бууж өгвөл намайг сонгосон олонхын амь эрсдэлд орно

Лукашенко: Би бууж өгвөл намайг сонгосон олонхын амь эрсдэлд орно

Нийт 26 жилийн турш төр барьж яваа Беларусийн Ерөнхийлөгч Александер Лукашенко засгийн газрыг эсэргүүцэн жагсаж байгаа хүмүүст бууж өгч болохгүй гэдгээ ярьжээ. Тэрбээр хэрвээ бууж өгвөл түүний болон өөрийг нь сонгосон олон иргэний амь нас эрсдэлд орж, их хүчирхийлэлд өртөнө хэмээсэн байна.

Лукашенко өчигдөр/2020.09.08/ ОХУ-ын хэвлэлүүдэд ярилцлага өгч, өөрийн байр суурийг илэрхийлжээ. “Би өөрийн болон намайг дэмжигчдийн гараар бүтсэн үнэт зүйлсийг, хамт бүтээлцсэн хүмүүсээ, намайг сонгосон олонхыг хамгаалах ёстой” гэсэн байна.

Өнгөрсөн сард болсон сонгуулиар Лукашенко дахин сонгогдсоныг иргэд олноор эсэргүүцэн ажил хаяж, жагсаал цуглаан хийх болсон билээ. Гэвч Лукашенко бууж өгөлгүй, харин ч эсрэгээр жагсагчдын эсрэг бүрэн зэвсэглэсэн цагдаа нарыг явуулж, олон хүнийг баривчлуулсан юм.

Лукашенкогийн тайлбарласнаар сөрөг хүчин хэрвээ ялбал түүнд ажилладаг хүмүүс маш ихээр хохирох гэнэ. Тэрбээр “Цагдаа хөвгүүд болон бусад миний төлөө байгаа хүмүүс үнэндээ ямар ч буруугүй шүү дээ, гэтэл сөрөг хүчнийхэн ялбал тэднийг алж дуусгах нь гарцаагүй” хэмээн ярьсан аж.

Мөн түүнээс гадна Лукашенко эсэргүүцлийн жагсаалыг гадаад улсын зохион байгуулалттай үйл ажиллагаа бөгөөд цахим орчныг ашиглаж олон улсад буруу суртал ухуулга хүргэж байгаа гэж бодож байгаагаа хэлжээ. Тэрбээр өдгөө жагсаалд оролцож байгаа хүмүүс ихэвчлэн балчир залуус байгааг онцлоод, хорь гаруй жилийн өмнө буюу өөрийг нь төр барихаас өмнө Беларусь ямар хэцүү байсныг, юу өөрчлөгдсөнийг мэдэхгүй хүүхдүүд гадаадын өдөөн хатгалгад хэт автаж улс орныг бүтээсэн хүмүүсээ устгах гэж байгаад нь бухимдаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж