ОБЕГ: Сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажлыг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажлыг зогсоожээ

ОБЕГ: Сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажлыг зогсоожээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2020.09.08/ иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.


НАЙМАН ХАНАТАЙ ГЭР ШАТЖЭЭ

  • Увс аймгийн Улаангом суманд иргэн Л-ийн найман ханатай гэр шатаж байсныг алба хаагчид цаг алдалгүй унтраасан байна. Галын дуудлага өчигдөр өглөө 09:19 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Гал унтраах аврах ангийн бүрэлдэхүүх 09:24 цагт очиж галыг 15 минутад унтраасан байна.

АЛГА БОЛСОН ИРГЭДИЙГ ХОЁР САР ЭРЭН ХАЙСАН Ч ҮР ДҮНД ХҮРЭЭГҮЙ БАЙНА

  • “Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс өнгөрсөн долдугаар сарын 31-нд сураггүй болсон 25 настай эмэгтэйг эрэн хайх ажлыг  түр зогсоожээ. Эрлийн ажиллагааг хоёр сар гаруйн хугацаанд ар гэрийнхнийх нь хүсэлтээр зохион байгуулсан ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байгаа юм. Алба хаагчид сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, ”Баянцагаан” гэдэг газруудаар 18 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 35 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрэн хайх, аврах багийнхан өчигдөр өдрийн 10:00 цагаас эрлийн ажиллагааг эхлүүлсэн үр дүнд хүрээгүй тул 20:28 цагт түр зогсоожээ.
  • Налайх дүүргийн нутаг Туул голын усанд живсэн 11 настай хүүг эрэн хайх ажиллагаа хоёр сар орчим үргэлжилж байна. Гэсэн ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 14-нд Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад 11 настай Т нь усанд осолдсон тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байдаг. Энэ дагуу “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, ”Баянцагаан” гэдэг газруудаар 18 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 35 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх  ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Иймд эрлийн ажиллагааг өчигдөр орой  20:28 цагт түр зогсоожээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж