Эвертон чимээгүйхэн хүчирхэгжсээр

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

Эвертон чимээгүйхэн хүчирхэгжсээр

Эвертон чимээгүйхэн хүчирхэгжсээр

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 2020-2021 оны шинэ улирал энэ долоо хоногт эргэн ирнэ. Шинэ улирал эхлэхтэй холбогдуулан багууд солилцоо, наймааны цонхоор идэвхитэй ажиллаж, шинэ тоглогчдыг элсүүлсээр байна. Энэ удаад Мерси сайдын цэнхэрүүд буюу Эвертон баг гурван томоохон наймааг хийлээ. Тэд Испанийн аварга Реал Мадрид багаас Колумби хагас хамгаалагч Хамес Родригезыг 20 сая фунтээр элсүүлж хоёр жилийн гэрээг байгуулжээ.

Эвертон ирэх есдүгээр сарын 13-ны Ням гаригт Тоттенхэм Хотспур багийн эсрэг улирлын эхний тоглолтоо хийнэ.

Өдгөө 29 настай Хамес Родригез 2013-2014 оны улиралд Францын лигийн Монако багийн төлөө 38 тоглолтонд оролцохдоо 10 гоол, 14 гоолын дамжуулалт гүйцэтгэж тухайн зундаа зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-д гайхалтай тоглолтыг толилуулан ДАШТ-ий “Алтан шаахайн” эзэн болсон. Дэлхий дахинд өөрийгөө батлан харуулсан түүнийг 2014 оны долдугаар сарын 22-нд Реал Мадрид баг 63 сая фунтээр худалдан авч, дэлхийн дөрөвдэхь үнэтэй хөлбөмбөгчин болгож байлаа.

Хамес Родригезыг анх Реал Мадрид багт ирэхэд дасгалжуулагчаар нь Карло Анчелотти ажиллаж байсан бол хожим нь Германы Байерн Мюнхен багт ирэхэд нь мөн ажиллаж байв. Харин одоо дээрх хоёр эрхмийн гуравдахь эргэн нэгдэлт Эвертон багт тохиож байна.

Эвертон баг түүнээс гадна өчигдөрхөн Английн Уотфорд багаас Франц хагас хамгаалагч Абдулай Дукурег 20 сая фунтээр худалдан авч, гурван жилийн гэрээ үзэглэлээ. Дукурегийн хувьд 2016 оны нэгдүгээр сард Уотфорд багт нэгдснээсээ хойш Премьер лигийн 129 тоглолтонд оролцож, 17 гоол оруулжээ.

Ийнхүү Итали дасгалжуулагч Карло Анчелотти дөрвөн өдрийн дотор гурван тоглогчийг танилцууллаа. Эвертон өмнө нь Италийн Наполи багаас Бразил хагас хамгаалагч Алланыг 25 сая фунтээр өөрсдийн эгнээнд нэгтгээд байсан юм.

Эвертон өнгөрсөн улиралд Премьер лигийн 12-р байранд бичигдсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж