Оксфордын их сургуулийн бүтээж буй вакцины туршилтыг зогсоожээ | News.MN

Оксфордын их сургуулийн бүтээж буй вакцины туршилтыг зогсоожээ

COVID-19

Оксфордын их сургуулийн бүтээж буй вакцины туршилтыг зогсоожээ

Оксфордын их сургуулийн бүтээж буй вакцины туршилтыг зогсоожээ

Их Британи Швейцарийн хамтарсан “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээж буй коронавирусийн эсрэг вакцин нь дэлхий дахинаа хамгийн өндөр хүлээлттэй вакцины нэг байсан билээ. Тэгвэл уг вакцины гуравдугаар шатны туршилтыг түр хугацаанд зогсоохоор болсон талаар албаны хүмүүс мэдэгджээ.

Учир нь вакцины туршилтад оролцож байсан хүмүүсийн нэг нь өвдсөн байна. Туршилтын явцад нэг л хүний биед тодорхойгүй шалтгаанаар сөрөг нөлөө илэрвэл туршилтыг түр зогсоох ёстой гэж журамд заасан учир ийм шийдвэр гаргажээ.

Гуравдугаар шатны туршилтад АНУ, Их Британи, Бразил, Өмнөд Африкийн нийт 30 мянга орчим хүнийг оролцуулж байгаа юм. Туршилтыг үргэлжлүүлэх эсэхийг хараат бус мэргэжилтнүүдийн баг үүссэн нөхцөл байдлыг шинжилж дүгнэсний дараа Британийн эрх баригчид шийдэх юм байна.

Одоогийн байдлаар дэлхий даяар коронавирусийн эсрэг 180 орчим вакцин боловсруулагдаж байгаа ба ОХУ болон Хятад улсууд туршилтын вакцинаа хязгаарлагдмал хүрээнд хэрэглэж эхлээд байгаа бол бусад нь туршилтын шатаа дуусгаагүй байгаа юм. Харин АНУ-ын эрх баригчид арваннэгдүгээр сард болох сонгуулиас өмнө өөрсдийн бүтээж буй вакцинд яаралтай зөвшөөрөл олгохыг эрмэлзэж байгаа.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-09 94.234.34.113

Швейцарь биш Шведийн хамтарсан компани шүү.

Avatar

Зочин 2020-09-09 103.229.122.92

Ишшшш зайлуул доо. Ккккккк

Avatar

зочин 2020-09-09 182.160.33.72

барууных л бол бүх зүйл сайхан гэх хэвшмэл, хуучирсан ойлголтоосоо л салчих хэрэгтэй, бүх зүйлд заавал баруун сайн байна гэж байхгүй, боломжтой бүх зүйлийг заавал АНУ, баруун гэж харалгүйгээр хүлээж авч сурах цаг болсон

Avatar

өвгөн 2020-09-09 192.82.65.103

Бүх юм нь заавар журмаараа явдаг ил тод газар орон сайхан юмаа. Ингэж гаргаж авсан вакцин найдвартай байхаас яахав.

Avatar

amar 2020-09-09 202.55.188.94

Оросоос хоцорчихлоо гээд чацга нь хэцүү л байгаа бололтой

Avatar

ANU 2020-09-09 74.105.51.49

Trump l songuulid yalahiin tul uragshluulah gej oroldoj baigaa bolovch meregjiltnuud zuvshuuruhgui baigaa

Avatar

Атаархчихлаа 2020-09-09 103.26.193.158

Бүх юм нь заавар журмаараа явдаг ил тод газар орон сайхан юмаа. Монголчууд ийм болчихвол ёстой нөгөө цэнгэлийн манлайдаа хүрэх юм байгаа юм шдээДаанч манай атгаг санаандаа бугшсан Ардын нам хэзээ ч үүнийг зөвшөөрөхгүй Бүр албан тушаалыг аваад ч шунал нь улам л бадарч байгаа бүхнийг уутлаад гүзээлээд яг атгаалжин хар мангас болж буй бөлгөө

Avatar

зочин 2020-09-09 66.181.166.196

Оросын вакцин болохоор яг энэ гуравдугаар шатыг алгасчихсан гээд байгаа юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж