Оксфордын их сургуулийн бүтээж буй вакцины туршилтыг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

COVID-19

Оксфордын их сургуулийн бүтээж буй вакцины туршилтыг зогсоожээ

Оксфордын их сургуулийн бүтээж буй вакцины туршилтыг зогсоожээ

Их Британи Швейцарийн хамтарсан “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээж буй коронавирусийн эсрэг вакцин нь дэлхий дахинаа хамгийн өндөр хүлээлттэй вакцины нэг байсан билээ. Тэгвэл уг вакцины гуравдугаар шатны туршилтыг түр хугацаанд зогсоохоор болсон талаар албаны хүмүүс мэдэгджээ.

Учир нь вакцины туршилтад оролцож байсан хүмүүсийн нэг нь өвдсөн байна. Туршилтын явцад нэг л хүний биед тодорхойгүй шалтгаанаар сөрөг нөлөө илэрвэл туршилтыг түр зогсоох ёстой гэж журамд заасан учир ийм шийдвэр гаргажээ.

Гуравдугаар шатны туршилтад АНУ, Их Британи, Бразил, Өмнөд Африкийн нийт 30 мянга орчим хүнийг оролцуулж байгаа юм. Туршилтыг үргэлжлүүлэх эсэхийг хараат бус мэргэжилтнүүдийн баг үүссэн нөхцөл байдлыг шинжилж дүгнэсний дараа Британийн эрх баригчид шийдэх юм байна.

Одоогийн байдлаар дэлхий даяар коронавирусийн эсрэг 180 орчим вакцин боловсруулагдаж байгаа ба ОХУ болон Хятад улсууд туршилтын вакцинаа хязгаарлагдмал хүрээнд хэрэглэж эхлээд байгаа бол бусад нь туршилтын шатаа дуусгаагүй байгаа юм. Харин АНУ-ын эрх баригчид арваннэгдүгээр сард болох сонгуулиас өмнө өөрсдийн бүтээж буй вакцинд яаралтай зөвшөөрөл олгохыг эрмэлзэж байгаа.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж