"Оросжсон үсэг нь монгол хэлэнд сөргөөр нөлөөлж байна" | News.MN

"Оросжсон үсэг нь монгол хэлэнд сөргөөр нөлөөлж байна"

"Оросжсон үсэг нь монгол хэлэнд сөргөөр нөлөөлж байна"

"Оросжсон үсэг нь монгол хэлэнд сөргөөр нөлөөлж байна"

Залуу уран бүтээлч Б.Сэргэлэнтэй ярилцлаа. 


-Монгол бичгийн түгээмэл хэрэглээг дэлгэрүүлэхийн тулд хүчин зүтгэж буй танай ARTO CREW-ийнханд талархал илэрхийлье. Та нар бүтээлээрээ ямар утга санааг илэрхийлэх гэсэн бэ гэдгээс яриагаа эхлэх үү. Мэдээж их зохиолч Б.Ринчен гуайг онцолсон нь учиртай л байх?

Баярлалаа. News.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Бид энэхүү бүтээлээ урлаж эхлээд хоёр долоо хонож байна. Одоогоор бүтээлийн гүйцэтгэл 75 хувьтай явж байна. Юуны өмнө ханан дээрх  зургийг  чанартай гүйцэтгэж буй Арто багийн Тогтуундаа талархаж байна. Б.Ринчен гуай өөрөө түүхэн шинжлэх ухааны зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, соён гэгээрүүлэгч төдийгүй монголын ганц урдаа барьдаг манлай монголч эрдэмтэн байсан. Монгол хэлний хөгжилд түлхүү нөлөөлсөн эрдэмтэн учраас бид ханан дээр түүний хөргийг  зурсан.

Мөн хажууд нь  аугаа их багшийн өөрийнх нь бичсэн “Өнгөт ертөнцөд сайхан газар олон бий, Өлгий нутгаас минь сайхан газар үгүй, Эрдэм сурахад хэл бүхэн сайхан бий, Эх хэлийг минь гүйцэх сайхан хэл гэж үгүй” гэх дөрвөн  мөрт шүлгийг бичсэн.

Ингэхдээ би өөрийн бүтээсэн монгол бичгийн тигээр бичсэн. Монгол хэлний дархлаа болсон монгол бичгээ эргэн сэргээхэд  хөгшин, залуу гэлтгүй бүх хүний оролцоо чухал болохыг  нийгэмд ойлгуулах нь бидний зорилго юм. Бүх нийтээрээ  хос бичигтэн болох нь  ганцхан агшинд бүтчихдэг мөрөөдөл биш гэдгийг мэдэж байгаа ч бид хичээсээр л байх болно.

-Зарим хүмүүсийн зүгээс ханан дээрх бичгийг ямар хэлээр бичсэн нь ойлгомжгүй байна гэх шүүмжлэл дагуулсан. Бодитоор ирээд харахад уран бичлэгийг орчин үеийн графиттай хослуулсан юм болов уу гэж бодогдож байна. Миний зөв үү?

-Тийм ээ. Би залуу уран бүтээлч. Тийм ч учраас  шинэлэг монгол бичгийн тигийг бүтээхийг эрмэлзэж байна.  Тэгж байж тухайн тиг өөрийн онцлог хэв маягаараа үүргээ гүйцэтгэдэг. Цаашид Арто багийн хамт олны  үндсэн уран бүтээлч гишүүн болгоны шинэлэг санааг ажил болгон хэрэгжүүлж нийтэд урлагийг зөвөөр таниулахаар зорьж байна. Миний хувьд цаашид монгол бичгийн түгээмэл хэрэглээг нийтэд дэлгэрүүлэхээр "Элхэ" нэрийн дор залуусын нэгдэл цахим хуудаснаа залууст эерэгээр нөлөөлж, монгол бичгийн ач холбогдлыг таниулахаар зорин ажиллах болно.

ХҮМҮҮС МОНГОЛ БИЧГИЙГ ХАРИЙН ХЭЛ ШИГ, ХЭЦҮҮ МЭТЭЭР БОДДОГ

 Одоо хоёулаа ярианыхаа сэдвийг  өөрчлөөд Б.Сэргэлэн гэх хувь хүний талаар ярилцъя. Таны хувьд үсгийн урлагийг хэрхэн заалгаж байсан тухайгаа яриач?

-Би уран бичлэгийг анхандаа  бие дааж сурсан учраас тийм ч хялбар байгаагүй. Монгол бичгийг суралцах хугацаанд миний ашигладаг байсан хамгийн чухал ном нь Монгол бичгийн тайлбар толь бичиг байдаг байсан.  Улмаар наймдугаар  ангидаа лам багш н.Балжиннямтай танилцаад зуны гурван  сарын хугацаанд өдөр бүр Төв Гандантэгчилэн хийдийн Шашны дээд сургуульд заалгаж сурсан. Ингээд Монгол бичгийг боломжийн төвшинд эзэмшсэн гэж боддог.

Харин сурсан зүйлээ өөртөө авч үлдэх тухайд би илүү онцгой анхаарч чадсаны дүнд Монгол бичгийн олимпиад, уралдаан тэмцээнийг алгасалгүй оролцож, түүнээсээ урам авдаг байлаа. “Монголын сайхан бичигтэн”  2017 оны улсын уралдаанд  гутгаар байр эзэлсэн маань надад хамгийн том урмыг өгсөн. 

-Анзаараад байхад өөрийн цахим хуудсаа хүртэл монгол бичгээр хөтөлдөг юм байна лээ. Ийм залуу үеийн төлөөллийг харахад   бахархах сэтгэл төрж байлаа.

-Баярлалаа. Монгол бичгийн хэрэглээг дэмждэг хүмүүс тун цөөхөн шүү дээ. Одоо энэ цаг үед л  цахим орчинд монгол бичгийн хэрэглээг дэмжихгүй бол ирээдүйд  бидний бичиг үсэг аль хэдийн сэхэхээс хожимдох вий гэхээс хамгийн их  айдаг. Монгол бичгийн хувьд, дунд сургуульд долоо хоногт нэг л удаа орж байгаа. Тиймээс сургуульд монгол бичиг сураад гарах боломж бараг л байхгүй гэсэн үг. Үүнээс гадна багш нарын хувьд монгол бичиг заах аргаар тааруу. Уг нь зөв заасан тохиолдолд монгол бичгийг маш хурдан сурах боломжтой. Хүмүүс монгол бичгийг харийн хэл шиг, хэцүү мэтээр боддог. Гэтэл яг үнэндээ бол монгол үндэстний хэл бичиг нь монгол бичиг шүү дээ.

-Би өөрөөс чинь таны каллиграфаар хамгийн их бичих дуртай үг ямар үг вэ гэж асуухаар бэлдэж байсан юм. Гэтэл таны ярианаас анзаараад байхад монгол гэсэн зургаан үсэгнээс бүтсэн энэ үг юм байна гэж бодлоо. Зөв үү?

-Тийм ээ. Гэхдээ олон сайхан үгс бас бий.  Би бийрийн бичлэгээр “үүрд” ,“өлзий” ,“жаргалан” , “нүүдэлчин” гэх зэрэг үгсийг бичих дуртай. Утгын хувьд ч бүгд сайхан үгс. Эдгээр үгсийн махбодыг яаж ч уран сэтгэмжээр сайхан зохиомжилж болдог төдийгүй уран бичлэгээр үзэмжийн хувьд их сайхан харагддаг.

БҮХ НИЙТЭЭРЭЭ МОНГОЛ БИЧИГТ ШИЛЖИХИЙГ  БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА

-Улс орон бүр өөр өөрийн гэсэн уран бичлэгтэй. Дорно дахины улс орнуудад уран бичлэг нь бийр, бэх, цаас ашиглан утга агуулга, үсгийн хэмнэлээр урлагийн бүтээл туурвидаг. Харин тэднээс монгол уран бичлэгийн ялгарах онцлог нь юу вэ?

-Уран  бичлэг буюу бийрийн бичлэгийн урлаг нь Монголд үүсээд ойролцоогоор 30 жил болж байна. Монгол уран бичлэг хөгжихдөө дахин давтагдашгүй,  бичиг үсгийн махбод гоо зүйн үүднээс үнэхээр сайхан болж хөгжсөн гэж боддог. Харин монгол уран бичлэгийн ялгарах онцлог нь дээрээс доош бичдэгээрээ  бусад орны бичгээс ялгаатай. Үндэсний бичгээ дагаад монгол бичгийн олон төрөл зүйл хөгжиж ирсэн. Үүнд эвхмэл, бийрэн, үзгэн бичлэг зэрэг уламжлалт бичлэг хөгжсөн. Энэ уран бичлэг нь нэг талаасаа бичиг боловч нөгөө талаасаа дүрслэх урлагийн зохиомж, гэрэл сүүдэр, яруу найргийн мэдрэмж юм. Уран бичлэгт үг сонголт их чухал байдаг. Үг гэдэг маань өөрөө хүч гэсэн үг л дээ.

-Ер нь бидний болон өвөрмонголчуудын хэрэглэж байгаа монгол бичигт ялгаа байна уу?

-Огтхон ч ялгаа байхгүй. Монгол бичгээр Өвөрмонгол найзуудтайгаа  чатлахад асуудал үүсдэггүй. Гэхдээ хаана бичиг үсгийг хэрэглэж байна, тэнд л тухайн бичиг үсэг илүү хөгжиж байдаг. Монголчуудын хувьд  монгол бичгээ орхигдуулсан нь тун харамсалтай. Гэхдээ миний  бодлоор  бүх нийтээрээ монгол бичигт шилжихийг  боломжгүй зүйл гэж бодохгүй байна.

 -Эх хэл, үндэсний соёл бол чухал. Гэхдээ одоо крилл үсгийг халах, солих ямар ч боломжгүй. Үндэсний хэл бичиг болчихлоо шүү дээ?

-Мэдээж, хэрэг бид аль хэдийн сурч дадсан оросжин үсэг /кирилл/ байхад монгол бичгийг эргүүлэн сэргээхэд ямар ач холбогдолтой вэ гэж хүн бүхэнд санагдана. Хэл нь өгүүлэгч болон сонсогчийн хооронд өрнөдөг бол бичиг нь цаг хугацаа, орон зай болон тодорхой шаардлагын үндсэн дээр үүрэгээ гүйцэтгэдэг. Аливаа үсэг бичиг нь соёл иргэншил оршин тогтож буйг баталдаг учир бичиг нь утга соёлын хамгийн үнэт зүйл мөн. Тухайн хэлний тогтолцоо тухайн бичиг үсгийн тогтолцоог онцлогийг тодорхойлдог. Тиймээс тухайн хэлэнд тохирсон бичиг үсгийг хэрэглэснээр тэр хэл хөгжих болохоос тохироогүй бичиг үсэг авч хэрэглэснээр тухайн үндэстнийг мөхөөдөг. Үүний адилаар бидний хэрэглэж байгаа латин болон оросжин үсэг нь монгол хэлэнд хүртэл  нөлөөллөөд зогсохгүй монгол хэлэнд тохироогүй бичгийн дүрмийн гажилттай оросжин үсгээр ч хүртэл бид буруу зөрүү бичиж байна.  Тиймээс бид  монгол хэлээ аваръя гэхээс илүүтэйгээр монгол бичгийн түгээмэл хэрэглээг нэн даруй түгээж, дэлгэрүүлж, бусдад зааж сургах зэрэг бодитой арга хэмжээг авах хэрэгтэй. 

Б.Сэргэлэн: Монгол хэлний дархлаа болсон монгол бичгээ эргэн сэргээнэhttps://news.mn/r/2346285/

Posted by News.mn on Tuesday, September 8, 2020

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

72 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-09-09 202.9.47.22

Эсэргээрээ уйгар э****з хэл аялга Монгол үг хэллэгт сөрөгөөр нөлөөлж шинэ үсэг бичиг монгол хэлтэн ястнийг нэг аялага хэллэгт оруулж байгаа сайн талтай биш үү

Avatar

Зочин 2020-09-09 49.0.212.22

Энэ тиг нь монгол бичгийг гутаачихлаа боль

Avatar

МОНГОЛ 2020-09-09 202.179.8.4

Энэ хүний бүтээсэн тиг зарчим гэж юу байх бэ. Зөв бичиж ч чадахгүй хүн ингээд хэл шинжлэлээр холион бантан хийж байдаг. Болгар ах дүүсийн зохиосон бичиг шүү дээ. Бид уйгаржин Монголоор хэрэв дагнавал ёстой холион бантан болно. Оросжсон үсэг гэнээ эхлээд сайн судал даанч тийм ухаан алга байна даа.

Avatar

Зочин 2020-09-09 202.126.89.197

Чи муу орос луугаа тонилоо, өмхий хулгайч аа.

Avatar

иргэн 2020-09-09 64.119.23.173

Хятадт ханзаар А үсэг заалгаагүйгээ их юм гэж боддоо

Avatar

Зочин 2020-09-09 202.131.225.197

Энэ хараалаа монгол бичгээр бичиж чадах уу? Бид монгол бичиг рүү шилжих хүртэл асар их зардал, асар их хугацаа зарцуулна. Үр дүн нь бидний хүсээд байгаа шиг биш байх эрсдэл өндөр. Маш олон хүн үүнийг буцаад л эсэргүүцэх болно л доо. Маш олон хүн монголоос ч гарах байх.

Avatar

Буриад 2020-09-09 202.179.27.180

ОРОС КИРИЛЛ БИЧИГ АЛЬ ХЭДИЙН МОНГОЛЫНХ БӨЛГӨӨ,.ПОНИМАЕТЕ КОЧЕВНИКИ?

Avatar

Сэтгэл 2020-09-09 103.80.211.203

Гоё эерэг мэдээ вэ. Ийм сайхан мэдүүштэй, бодууштай мэдээллийг оруулсанд баярлалаа.

Avatar

зочин 2020-09-09 182.160.37.76

эхлээд орос байсан одоо англи боллоо, гүй ээ тэгээд англи үсэг, англи хэлний талаар юу ч дуугарахгүй юм даа, энэ хоёр нүүр биш үү

Avatar

Зочин 2020-09-09 202.126.89.197

Иш англи латин үсгийг муу орос кирилтэй яаж зүйрлэж чаджийнаа. Тэнэг хулгайч бн штэ

Avatar

зочин 2020-09-09 182.160.37.76

ОДОО АНГЛИ БОЛОХ ГЭЭД БАЙНА, МОНГОЛООРОО ОЛИГТОЙ ЯРЬДАГ ХҮН АЛГА, АНГЛИАР ЯРИАД БАЙНА

Avatar

Зочин 2020-09-09 182.160.0.108

Монгол 3 бичигтэй. Кирилл Уйгаржин Латин. Гурвууланг нь хэрэглэх ёстой. Одоо латин бичгээ албажуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-09-09 202.126.90.27

Дэмжиж байна.

Avatar

Зочин 2020-09-09 122.201.24.177

Кирилл бичиг үсгийг муулах хэрэггүй гэхдээ монгол хүн монгол үсэг бичгээ уншиж бичиж сурах нь хэн бүхэнд хэрэгтэй сурсан юмыг хүн булаагаад авчихгүй хосоор нь сурах нь чухал кирилл үсэгт шинэ үсэг оруул нь монголжсон үсэг болсон дэлхийн соёл шинжлэх ухаантай таниулахад кирил үсэг их тус болсон орсууд ч тулгаагүй байх тухайн цаг үед латинаа болиод кирилээ сонгосон зөв байсан лав гай болоогүй монгол үсгээ огт битгий үз гээгүй байх шүү ахмадууд хос бичигтэнгүүд л байсан

Avatar

Зочин 2020-09-09 122.201.24.177

Харин одоо ТВ үзэж байхад Кирилээрээ ч Англиараа ч Монгол үсгээр ч бичсэн нь алдаатай байж харагдах юм юмыг төгс сайн сурч сур тэгээд том том юм ярина биз

Avatar

зочин 2020-09-09 115.65.47.30

Дэлхийд "оросын Монгол" гэж хэлэгдэх болтлоо оросжсон, оросын албан бус колони болж, оросуудын үгээр бүгдийг үг дуугүй гүйцэтгэж, оросын түүхий эдийн цэг түшиц газар болж, орос бичигтэй, орос сургагчтай, оросуудын бичсэн зохиомол түүхтэй, Монголоо гэх сэтгэлтэй сэхээтнүүдийг оросын заавраар хороосон, үндэсний бичиг үсэггүй, үндэсний өв соёлгүй, үндэсний бахархалгүй болсон биз дээ? Босоо Монгол бичиг сайхан, энэ залуу шиг сэтгэлгээтэй залуучууд, монголчууд зөндөө байгаа даа.

Avatar

Зоч 2020-09-09 66.181.161.106

Худам монгол бичгээ зуугийн талыг насалсан хойноо сурахчаа аядсан. Одоо бол ид шидий нь үзэж байна. Ер нь бол кирилл бичиг тэр слав хэлэнд нь тохирсон болохоос биш монгол хэлэний тэр тансаг сайхныг бүрэн гүйцэд илэрхийлж үл чадах юм байна гэдгийг мунхаг ухаандаа одоо л ойлгохчоо аядаж байна.

Avatar

Зочин 2020-09-09 202.126.89.188

Kirilleeree ch mongol bichgeeree ch aldaatai bichdeg humuusd hetsuu l bh daa, mongol bichig ruu shiljvel

Avatar

Зочин 2020-09-09 202.179.27.138

Монголыг гадаадынхан Орос үсэгтэйг мэдээд л бүгд жуумалзаад ирдэг.

Avatar

зочин 2020-09-09 182.160.37.76

латин болохоор жуумалзахгүй байна уу

Avatar

Зочин 2020-09-09 202.21.108.15

Орос кирилтэй Ази улсыг дэлхий дахинд улс гж тоодоггүй юм. Жишээ нь монгол Киргиз мэтийн гуйранч улс. Харин өөрийн уламжлалт үсэгтэй Хятад, Солонгос Ёпооныг хөлд нь сууж долгиндог юм хахаа

Avatar

Бооги 2020-09-09 202.126.88.54

Яг үнэн. Монгол рэл маань Орос үсгээс болоод хэл хугалчихсан хатуу дуудлагтай болж бгаа

Avatar

GOTOV 2020-09-09 192.82.78.116

BITGII TENEGTEED BAI.

Avatar

Зочин 2020-09-09 64.119.24.11

Ер нь үндэснтний онцлог хэлнээс гадна бичиг үсэг шүүдээ. Би монгол гээдкириллээр хичнээн бичсэн ч чамайг орос уу гэнэ. Орорсууд нь ч чамайг хараад дооглоно.. харин монгол ыичгээр бмчвэл өөрөөр хараад эхлэнэ. Баянаа байг гэхэд ядаж л эртний соёл уламжлалтай юм гэж харна

Avatar

Зочин 2020-09-09 150.129.140.112

Хэл бичгийг, хөгжилтэй холбоод байгаа тэнэгүүдэд хэлэхэд Израйлчууд мөхсөн хэл, бичгээ сэргээгээд нийтээрээ хэрэглэж байна. Ханз бичлэг маш хэцүү, эртний бичлэг. Гэлээ гээл Хятад улс маш хурдан хөгжиж байна. Гэтэл ш/у өндөр хөгжсөн байсан Орос улс одоо дампуурч байна. Хэл, бичиг бол үндэстний сэтгэлгээ байдаг юм. Улс хөгжүүлэхтэй шууд хамаарал байхгүй малуудаа

Avatar

Иргэн 2020-09-09 150.129.140.188

Кирил цагаан толгойг зохиосон Кирилл,Мефодий нар чинь Грек Болгар улсаас гаралтай үнэн алдарт шашинтаны хувраг хүмүүс гэж сонссон. Харин орос мэтийн үндэстнүүд энэ цагаан толгойг авч хэрэглэжээ. Монголчууд ч бас авч хэрэглэсэн

Avatar

Зочин 2020-09-09 64.119.24.11

Христийн шашныг славчуудын дунд дэлгэрүүлэхийн тулд тэдэнд зориулан зохиосон юм. Тиймээс ортодокс шүтлэгтэй славчуудаас хальж чадаагүй гэдэг. Харин католик шүтлэгтэй славчууд латин үсгийг авч хэрэглэсэн. Ориодокс славчууд нь үндсэндээ оросууд учио кирилл зсгийг орос бичиг гэж дэлий даяар хүлэээ авдаг. Оросууд хүртэл танайахан кириллээр бичдэн юмуу гэж гайхцгаагаад байдаг

Avatar

Иргэн 2020-09-09 150.129.140.188

Уйгаржин монгол бичигт олон үсгийг жишээ нь О-У,Ө-Ү,А-Э г.м үсгүүдийн аль нь юм гэдгийг тааж уншдаг ер нь сурахад хүндрэлтэй .90-ээд онд сургуулиудад 3 ч жил сургуулиудыг хуучин бичигт шилжээд олигтой болоогүй учраас орхисон шүү дээ. Энэ Сэргэлэн гэдэг харваас ямарч бодлогогүй бас нэг дэлхийн ташуур болотой. Уг нь иймэрхүү юм ярьж дөвчигнөж байхаар урьдах ажлаа олигтойхон хийж амьдарлаа брдсон нь дээрдээ залуу минь гэмээр.

Avatar

Зочин 2020-09-09 150.129.140.112

Чам шиг мөнгөнөөс өөр юм мэдэхгүй, тэнэг малд хэцүү байх нь аргагүй

Avatar

Зочин 2020-09-09 64.119.24.11

Хүн юм уншихдаа үсэглэж уншдагүй юм шүүдээ. Харааны ой тогтоолтоор нүдлэж уншдаг юм. Англи хэл анх үзэж байхад яаж будилдаг билээ. Франц хэл бол бүр цаашаа.

Avatar

Зочин 2020-09-09 202.126.88.218

Мэддэгт мэргэн цоохор
Мэддэггүйд эрээн цоохор гэж…

Avatar

Зочин 2020-09-09 202.72.245.125

Крилл үсэгтэй болж өвөрлөгчөөс өөр болж Тусгаао улс болж ШУ ны зах зухаас мэдэж ард түмнээрээ 99 хуь бичиг үсэгтэй цорын ганц улс дэлхийд тодорсон доо залуус минь

Avatar

Зочин 2020-09-09 202.126.88.218

Хаана байна тэр хөгжил, ШУ чинь одоо, амьтны адагт л байна

Avatar

Зочин 2020-09-09 103.229.122.92

Ардчилагчид сенеегеед хаячихсан юм.

Avatar

Зочин 2020-09-09 104.131.75.86

Ардчиллын буянаар чи ч их юм үзсэн дээ даанч хоосон мулгуй толгой чинь шуламын комнистуудад хорлогдчихож чам шиг юм нууд дуусахаар эх орон минь хөгжинөө …хаха

Avatar

Зочин 2020-09-09 202.126.89.162

Хуучин монголоор бичвэл монгол хэл сайжирдаг лөөлөө. Хэлээ зажилсан өвөрлөгчдийн яриаг сонсоход хошин шог үзэж байгаа юм шиг байдаг биз дээ

Avatar

зочин 2020-09-09 182.160.37.76

чи монгол бичгийг хэлээд байна уу эвсэл ХЯТАДЫН БҮРЭЛДЭХҮҮНД БАЙГАА өвөр монголыг хэлээд байна уу, эхлээд наад хоёр ойлголтоо ялгаж, салгаад сурчих

Avatar

Кирилл үсэг мандтугай. Ура Урра Ура !!! 2020-09-09 192.119.160.211

Кирилл үсэг мандтугай. Ура Урра Ура !!!
Кирилл үсэг мандтугай. Ура Урра Ура !!!
Кирилл үсэг мандтугай. Ура Урра Ура !!!
Кирилл үсэг мандтугай. Ура Урра Ура !!!
Кирилл үсэг мандтугай. Ура Урра Ура !!!
Кирилл үсэг мандтугай. Ура Урра Ура !!!

Avatar

Зочин 2020-09-09 202.126.88.54

Октябрийн хувьсгал мандтугай Ураааааа) тэнэг хулгайч минь)

Avatar

ИРГЭН 2020-09-09 104.131.75.86

хаха юу ч мэдэхгүй уншаагүй судалаагүй усан тэнэгүүд яг ийм юм бичдэг юм хаха ..хаха

Avatar

Кирилл үсэг мандтугай. Ура Урра Ура !!! 2020-09-09 192.119.160.211

Кирилл үсэг мандтугай. Ура Урра Ура !!!
Кирилл үсэг мандтугай. Ура Урра Ура !!!
Кирилл үсэг мандтугай. Ура Урра Ура !!!
Кирилл үсэг мандтугай. Ура Урра Ура !!!

Avatar

Зочин 2020-09-09 64.119.20.38

Саяхны НуБ ын судалгаагаар Монголынихун амын 26 орчим хувь олсголонд нэрвэгдсэн гэжээ Бидний эн туруунд анхаарах естой асуудал кирилл монгол бичиг бишээ Олсголонгийн жсрэг тэмцэл ядуурлын эсрэг тэмцэл ажилгуйдлийн эсрэг тэмцэл харин нийт ард тумнийх байх естой Энэ амин чухал асуудлаас хондийруулэх мартагнуулах зорилгоор улс торчид маргаан дэгдээгээд байна уу угуй юу

Avatar

зочин 2020-09-09 192.82.77.182

ЭНЭ АЛАЙ ТЭНЭГ УЙГАРЖИН МОНГОЛООР ЧИНЬ ШИНЖЛЭХ УХААНЫ НАРИЙН ОЙЛГОЛТ УХАГДАХУУНЫГ ЯАЖ ИЛЭРХИЙЛЭХ ВЭ? ХЭДЭН ШИНЖЛЭХ УХААНЫ НАРИЙН УХАГДАХУУНЫГ БИЧЭЭД УНШААД ХАРУУЛАААЧ

Avatar

Зочин 2020-09-09 64.119.24.11

Ямарч хэлээр шинжлэх ухааныг бичиж болно. Одоо манайхан шинжлэх ухааны нарийн ойлголттой гэж бодохгү л байна

Avatar

ИРГЭН 2020-09-09 104.131.75.86

чи ойлгохгүй яагаад гээч чи бол зүгээр л үхдэл..ирлийз хятад оросын шээс

Avatar

Зочин 2020-09-09 66.181.168.81

Оросуудын Монголчуудыг уусгах бодлогын нэг хэсэг бол крилл үсэг байсан тэдний бодлого одоо ч хүчтэй байна. Зарим хүмүүс крилл үсэг үндэсний бичиг үсэг Монгол бичиг хэрэггүй гэж ярих хүртлээ тархиа угаалгаж, Оросын эрх ашгийг үндэснийхээ эрх ашигаас дээгүүр тавьдаг, тэднийг шүтэн биширдэг, даган баясдаг социализмын үлдэгдлүүд дүүрэн байна.

Avatar

Зочин 2020-09-09 66.181.170.73

монгол бичигтээ улс нийтээр шууд шилжээ грил үсгийг дагавар болгох хэрэгтэй. тэгэв хүн ардын маань сэтгэл зүй ч дагаад сэргээд ирнэ оюуны хоосролоос ангижирна. монгол бичгээр бичсэн агуу түүхэн сургааль оюуны үнэт бүтээлүүдтэй хүүхэд багачууд уншиж танилцана. энэ хэрээр сүүлийн үед газар аваад байгаа монголчуудын ямаан омог дарагдана. юмыг уужуу тайван эрүүлээр сэтгэдэг болно. монгол бичигтэй шилжих хэрэгтэй. монгол бичиг уншиж бичих чинь өөр тайвшрал юм.

Avatar

ok 2020-09-09 66.181.190.251

монгол бичиг бол гайхалтай бичиг, бас маш хурдан бичиж болдог, тэртээ тэргүй монголчууд юмыг хурдан сурдаг, нэг хүн 3-4н хэл бичиг үсэгтэй нь сураад байхад, шууд латин, монгол бичигтэйгээ хослуулаад, 50:50 явах хэрэгтэй шдээ, монгол хүмүүс тархины хурд өндөртэй хүмүүс шдээ, өдөржингөө шал дэмий фэйс ухаад л , хэрэгтэй хэрэггүй юм хов базаж амьдарч байгаа цагаа, жаахан тархи цэнэглэж, хэл бичиг сурч амьдрая хэдүүлээ

Avatar

Зочин 2020-09-09 122.201.31.101

Naad balai uigarjin gesen s******d uvurmongoldoo ochij hevtestgeegeerei

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-09-09 139.5.216.69

Сэргэлэнгийн бодож сэтгэж байгааг огт ойлгохгүй зүүлэгдүү хүмүүс л монгол бичгийг ад үзэж байна л даа. Бичиг бол :
Мэддэгт мэргэн цоохор
Мэддэггүйд эрээн5цоохор" шүү дээ.

Avatar

Зочин 2020-09-09 202.55.188.81

Za delhiin hugjiltei zeregtsen gevel Latind usgend shiljsen n deer dee. Orchin tsagiin Mongold held yag tohirno.

Avatar

ХУУЛЬЧ 2020-09-09 192.82.64.190

ЭХЛЭЭД КРИЛЛ ҮСГИЙН ТҮҮХИЙГ СУДЛААД ЯРИХ УЧИРТАЙ БАЙЖДЭЭ ,,,,,,ТЭГЭЭД ОРОС ГЭЭД ЯРИХЫН ӨМНӨ ЧИНГИС ХААН ТҮҮНИЙ ҮР ХҮҮХЭД ЗҮЧ , БАТ ХААН ТҮҮНИЙ ДАРАА ҮЕИЙН ХҮМҮҮСИЙН ОРОС ОРНЫ ЦУС ОЙРТОЛТЫГ СУДАЛЖ ТЭНД ҮЛДСЭН МОНГОЛЧУУДЫН СОЁЛ ГАРАЛ ҮҮСЛИЙГ ТОГТООЖ БАЙГААД ОРОСОО МУУЛЖ ТОМ ДУУГРАХ БАЙЖ ДЭЭ ,,,,,УРГАШГҮЙ НОЁД УХААНГҮЙ АЛБАТ ГЭЖ НЭГ ТОМ ЮМ БАЙДАГ ЮМ ,,,,,,,,

Avatar

Зочин 2020-09-09 203.91.115.44

ш** ш**. үхсэний хуучин монгол .

Avatar

hhh 2020-09-09 202.21.97.30

нэг юм анзаарлаа… юу гэхээр нэг их монгол хэл бичиг яриад байгаа энэ мэт нөхдүүд яагаад дандаа гадаад үгээр байгууллагаа нэрлэдэг, гадаад үг байнга хэрэглэдэг юм бэ??? анхлан суралцагсад эхэн үедээ чамирхдаг тэгээд хэрэглэж л байдаг, гэхдээ ажил амьдралдаа тэр тусмаа монголдоо бол монгол хэл бичгээрээ нэрлэж бичиж баймаар юм!!! тэгэхээр энэ яриад байгаа нь зүгээр л ПОПРОЛ гэдэг нь л байх

Avatar

Аль нь ч яахав 2020-09-09 202.126.88.214

Наад тамтай бичгээ хурдан хэрэглээд эхлье, эсвэл бүр хаяж мартья. Хүүхдийн цаг зав барьсан хогийн хичээл,. Ирээдүйд хэрэглэх эсэх нь бүү мэд, хичнээн жил шийдэж ядаад ядаргаатай юм. Хос бичиг гэсэн ойлголт байж огт болохгүй, нэгийг нь л сонгох хэрэгтэй.

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-09-09 139.5.216.69

Монгол бичгийг хогийн бичиг гэж байгаа энэ хүн над шиг нэрээ бичээд гараад ир тэгээд олны өмнө суугаад ярилцъя.

Avatar

зочин 2020-09-09 192.82.77.182

балай уйгаржинг огт хаях хэрэгтэй.

Avatar

Уншигч 2020-09-09 202.9.46.16

цаг зав барьсан биш барсан гэдэг байх аа. Кириллээр ч зөв бичиж чадахгүй ийм хомсдолтой амьтдад бүр бичиггүй ч байсан болмоор санагдах нь аргагүй дээ хөөрхий

Avatar

Зочин 2020-09-09 180.149.93.98

ЛАЙ ЛАЙ БИ ЛАВ КРИЛЛЭЭРЭЭ БИЧНЭ. 90-ЭЭД ОНЫ ЭХЭЭР ЯГ ИЙМ ЮМ ЯРИЖ, ХУДЛАА ХӨӨРЦӨГЛӨЖ БАЙГААД 3-4 ҮЕЭ "АЛСАН".

Avatar

Зочин 2020-09-09 103.14.36.6

kirill bish mongol bichig. odoo uhrah zam bhguie

Avatar

Кирилл үсэг мандтугай. Ура Урра Ура !!! 2020-09-09 104.232.37.15

Кирилл үсэг мандтугай. Ура Урра Ура !!!

Avatar

irgen 2020-09-09 202.179.26.48

та нар яагаад ийм сөрөг юм бэ нохойнуудаа

Avatar

Зочин 2020-09-09 202.179.26.48

та нар яагаад ийм сөрөг юм бээ сдануудааааа

Avatar

Зочин биш 2020-09-09 192.82.64.208

хэл үсгээ тайван орхицгоо тэхүү эргүй дагзнуудаа? хэлээ хүн шиг сурч чадахгүй, хүн шиг албан бичиг хүн шиг алдаагүй бичиж чаддаггүй малууд байж ямар их юм солиордог хүүрнүүд вэ? Сэтгэцийн өөрчлөлттэй бол явж эмчлүүл, үгүй бол зүгээр амаа хамхиад суу. "кирилл үсгийг халах, солих ямар ч боломжгүй. Үндэсний хэл бичиг болчихлоо шүү дээ?" чи доктор профессор болчоод ийм юм хуцаарай. амнаасаа гарч байгаа юм аа хянаж мэддэггүй мулгуй толгой вэ.

Avatar

Tr 2020-09-09 150.129.141.59

Өгүүлбэрийн эхийг том үсгээр бичдэгийг мэдэхгүй байж яасан их агсарч байна аа?

Avatar

Зочин 2020-09-09 103.212.117.134

Horhoi bichig dooshoo bichig chingis mongol bichgiig zohiolgoo l daraa uuruu chad hiisnii daraa dooshoo bichgees bolj mongolchuud dordoj dordoj manjid ezlegdeed daraa ni huvsgal garch oros useg ruu shiljij hun shig baisnaa zah zeel garaad mongol bichgee uzeed odoo baigaa hartsgaa dooshoo bichig

Avatar

Зочин 2020-09-09 103.26.193.158

Криллица чинь уг нь яг ч бас орос биш санагдахын Болгараас эхтэй бичиг

Avatar

Зочин 2020-09-09 209.89.142.86

Грек угтай л даа

Avatar

Зочин 2020-09-09 64.119.19.212

кирил,грек, латин бүгд нэг гаралтай.

Avatar

Зочин 2020-09-09 202.55.188.40

Эргүү сэтгүүлч вэ! Крилл үсэг үндэсний бичиг болчихлоо гэж домбороотож байна? Тэхээр бидний европ хувцас монгол хуввас болчихсон юм байна л даа

Avatar

зочин 2020-09-09 203.91.115.251

Нүд хужирласан гоё сайхан дүрс зургаас илүүтэй шинжлэх ухааны нарийн ухагдахууныг ойлгомжтой хөнгөн хялбар замаар илүү дуутуугүй илэрхийлдэг байвал дээрүү

Avatar

Зочин 2020-09-09 195.46.106.44

Монгол бичгээ хүн бүр латинаар мессеж бичдэг хэмжээндээ сурчихаж болно шүү дээ.Нэг том хэрэглээ үүсгээд, давалгаа болгоод жоохон суухад энэ бичиг өөрөө ороод ирнэ. Учир нь энэ бол чиний төрлөх хэл. Мах цус, эд эсэнд чинь байж байгаа.Монгол бичгийн онцлог нь унаган Монгол хэлний яриагаар бичдэгтээ байдаг юм билээ.Төрийн бичиг гэжтуйлшарч байхаар хувь хүний соёл, боловсрол, имиж ,чадвар гэсэн үзүүлэлт болгочихвол сурах хурдац нэмэгдэж болох юм. Ялангуяа албан тушаалын донтон, УИХ-д нэр дэвшигчидэд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж