Төрийн ордны танхимууд шинэ нэртэй боллоо

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

Төрийн ордны танхимууд шинэ нэртэй боллоо

УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг үндэслэн УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2016.02.02/ захирамж гарган Төрийн ордны А танхимыг “Чингис хааны танхим”, Б танхимыг “Д.Сүхбаатарын танхим” хэмээн нэрлэж байгаа аж. Захирамжийг УИХ-ын дарга МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нарт гардууллаа. Маргаашаас эхлэн байнгын хороо хуралддаг эдэээр танхим ийнхүү шинэ нэртэй боллоо.

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж