Хятадын онгоцууд БНСУ-ын агаарын бүсийг зөрчжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хятадын онгоцууд БНСУ-ын агаарын бүсийг зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

Хятадын онгоцууд БНСУ-ын агаарын бүсийг зөрчжээ

Хятадын цэргийн хоёр онгоц Өмнөд Солонгосын агаараас хамгаалах бүсэд  (KADIZ) нэвтэрч зөрчил гаргасан хэмээн Жанжин штабаас мэдээлжээ. Хятадын цэргийн тагнуулын хоёр онгоц Өмнөд Солонгосын талаас өгсөн анхааруулгыг үл хайхран Зүүн Хятадын тэнгис дэх усан доорх асга дээгүүр ниссэн гэнэ. Усан доорх асга нь Чэжү арлаас баруун өмөн зүгт 150 км орчим зайтай оршдог бөгөөд БНСУ олон Хятадын хооронд газар нутгийн маргаантай аж.

 

Хятадын цэргийн тагнуулын онгоцууд БНСУ-ын агаараас хамгаалах бүсийг үл тоон зөрчил гаргасан нь Солонгосын хойгт АНУ-ын пуужин угтан сөнөөгч (THAAD) байрлуулахыг эсэргүүцэн сүр хүчээ үзүүлсэн хэрэг хэмээн үзэж байна. Агаараас хамгаалах бүс нь тухайн улсын агаарын орон зай биш боловч нислэг үйлдэгчдийг эрт таньж, анхааруулга өгөх зорилготой аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!