Оросын сөрөг хүчний улс төрч, Ерөнхийлөгч Путины засаг захиргааг шүүмжлэгч Алексей Навальныйн бие наймдугаар сарын 20-ны өдөр Сибириэс Москва руу буцах замд гэнэт муудаж, "ком"-д орсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн билээ. Түүнийг удалгүй Герман руу шилжүүлэн, тус улсын “Charite” эмнэлэгт эмчилж байгаа юм.
Тэрбээр ухаан орж, хүмүүстэй харилцаж эхэлсэн тухай түүнийг эмчилж байгаа эмнэлгээс мягмар гаригт (2020.09.08) мэдэгджээ. Ийнхүү биеийн байдал нь дээрдэж эхэлсэн тул амьсгалын аппаратыг нь салгасан талаар мэдээлсэн. Германы эмч мэргэжилтнүүд түүнийг Зөвлөлтийн үед бүтээсэн “Новичок”гэх мэдрэл саажуулах химийн бодисоор хордуулсныг тогтоосноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн бөгөөд ОХУ-аас үнэнийг шаардаж байгаа юм. ОХУ-аас уг мэдээлэл ямар ч баримт нотолгоогүйг мэдэгдээд, шинжилгээний дэлгэрэнгүй хариуг Оросын талд өгөхийг шаардсан билээ. Мөн ОХУ-ын эмч нар эхэндээ Навальныйг чихрийн шижингээс болоод "ком"-д орсон гэж дүгнэж байсан юм. Навальный наймдугаар сарын 20-ны өдөр өглөө нэг аяга цайнаас өөр юу ч идэж уугаагүй байсан нь анхаарал татаж буй юм.
Навальныйг хордуулсан гэх энэ хэрэгтэй холбогдуулан Оросоос Европт байгалийн хий нийлүүлэх “Умардын урсгал-2” хоолойн төсөлд хориг тавих шахалтыг барууны орнууд Германд үзүүлж эхэлсэн нь олон улсын анхаарлыг татаж байна. Нийт 11 тэрбум ам.долларын өртгөөр босч буй уг төсөл нь 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж.
“Умардын урсгал-1” хийн хоолойтой зэрэгцүүлэн барьж буй уг хоолой ирэх оноос эхлэн Оросоос Германд нийлүүлдэг байгалийн хийн хэмжээг хоёр дахин өсгөх зорилготой. Харин Навальныйн асуудалтай холбоотой хориг тавигдвал ОХУ-ын эрчим хүчний экспортод том цохилт болох юм. Энэхүү төслийг 2011 онд эхлүүлсэн ч өнөөг хүртэл асуудал дагуулсаар байгаа билээ. Харин энэ удаагийн асуудал бараг дуусахын даваан дээр ирээд буй төслийг гацааж магадгүй нөхцөл байдалд хүргээд байна.
Германы канцлер Ангела Меркелийн залгамж халааны төлөө өрсөлдөж буй хэд хэдэн улстөрч Навальныйг хордуулсан асуудалд ОХУ даруй хариу арга хэмжээ авч, мөрдөн байцаалтыг эхлүүлж, үнэн мөнийг дэлхий нийтэд дэлгэхгүй бол хийн хоолойн төслийг зогсоох нь зүйтэй гэж мэдэгдээд байгаа.
Түүнчлэн Германы канцлер асан Герхард Шредер Оросын төрийн өмчит “Газпром” болон “Роснефть ойл” компаниудад өндөр албан тушаал хашдаг бөгөөд түүнийг мөн албан тушаалаа өгөх нь зүйтэй гэж Германы улстөрчид үзэж байна.
Дээрх үйл явдал нь “Умардын урсгал-2” хийн хоолойг барихыг олон жилийн турш эсэргүүцэж буй АНУ-ын засаг захиргаанд маш сайхан далим болж байгаа юм. АНУ-ын зүгээс “Умардын урсгал-2” хоолой нь Европыг Оросын хийнээс улам их хамааралтай болгож, Кремлийн нөлөө болон орлогыг нэмэгдүүлнэ” гэж болгоомжилж, уг төслийг зогсоохын тулд бүхий л аргыг хэрэглэж ирсэн. АНУ нь энэхүү төслийг зогсоохын тулд төслийг дэмжсэн, хөрөнгө оруулсан албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авах, төслийг зогсоохгүй бол Герман дахь батлан хамгаалахын зардлаа нэмнэ гэх зэргээр сүрдүүлсээр ирсэн.
Гэвч “Умардын урсгал-2” төслийг Герман улс шууд зогсоох нь тус улсын хувьд хохиролтой. Тус улсын Гадаад хэргийн сайд Хейко Маас төслийг цуцлахыг уриалж буй хүмүүст дараа нь гарах үр дагаврыг нь тооцоолохыг анхааруулж байгаа юм.
Учир нь энэхүү төсөлд Европын 12 орны 100 гаруй компани оролцож байгаагийн тэн хагас нь Герман улсын компаниуд байгаа ба Газпромоос гадна дамжуулах хоолойн гол түншээр Германы “Uniper and Wintershall”, Австрийн “OMV”, Францын “Engie”, Англи-Голландын “Royal Dutch Shell” зэрэг томоохон группууд оролцож байгаа. Германы “Uniper and Wintershall” л гэхэд энэ төсөлд 950 сая еврогийн хөрөнгө оруулалт хийжээ. Дээрх компаниуд төслийн нийт зардлын 50 хувийг гарган оролцож байгаа учир хэрэв төсөл дуусах шатан дээрээ гацвал Европын маш олон том компаниуд хохирол амсах юм. Мөн “Умардын урсгал-2” төсөл хэрэгжсэнээр Герман улс эрчим хүчний зардлаа 12 тэрбум ам.доллараар хэмнэх ёстой.
ОХУ нь дэлхийн байгалийн хийн нөөцийн 20 хувь, үйлдвэрлэлийн 17.3 хувийг эзэмшдэг, дэлхийн хамгийн том байгалийн хий экспортлогч орон билээ. Европын хоолойгоор импортлож буй байгалийн хийн тавны нэгийг ОХУ нийлүүлж ирсэн ба тус улсын экспортын орлогын 63 хувь, холбооны төсвийн орлогын тал нь газрын тос, байгалийн хийнээс бүтдэг. 2014 онд Крымийн хойгийн асуудлаас болж АНУ тэргүүтэй барууны орнуудын хориг Орос улсыг экспортын энэ том зах зээлээ бууруулах эрсдэлд оруулаад байгаа. Украинаар 1240 км урт хоолойгоор, жилд 142 тэрбум шоо метр хий дамжуулж ирсэн ч, улс төрийн эрсдэл нь улам бүр өссөөр байгаа юм. Энэхүү эрсдлийг нөхөхөөр Балтын тэнгисийн гүнээр Герман, Европын бусад оронд хүрэх, жилд 55 тэрбум шоо метр хий дамжуулах “Умардын урсгал-2” хийн хоолойг барьж байгаа боловч Навальныйн хэргээс болж дахин саад учраад байна.
Эх сурвалж: FT, WSJ
Зочин 2020-09-09 66.181.187.253
Балиар монголчууд өөрсдийгөө хичээгээд сонголтоо БИEЭ худалддаг оркууд юу вэ ?
Зочин 2020-09-09 63.227.119.233
Зочин 2020-09-09 63.227.119.233
indima NI NAJMI
Зочин 2020-09-09 63.227.119.233
INDIMA
nelzya bolezni, 2020-09-09 63.227.119.233
indima UBIITSAA- ybil najix lychshix detei,
ojeni bolinoi,tsaazal 2020-09-09 63.227.119.233
indima – caterina, ybiiTSAA
blr 2020-09-09 63.227.119.233
US SUBAGAA BOXIPTOI XOLBOX Cuctem xiixgyi bx,endx shig XYNII XOOL UND udexgyi bx,
kogda emnelgeeree 2020-09-09 63.227.119.233
seex SAIT AJILUULAGCH INDIMA XULGAICH,aLyychin, BIDNII XYYXDYYDIIG ALJ,ENDEXIIN XYMYYSIIN XOLIIG 1000 1000r ni TAIPCH BNA.
indim eto caterina ybiiTSAA 2020-09-09 63.227.119.233
s** SAIT AJILUULAGCH INDIMA XULGAICH,a*******n, BIDNII XYYXDYYDIIG ALJ,ENDEXIIN XYMYYSIIN XULIIG 1000 1000r ni TAIPCH BNA.
Зочин 2020-09-09 98.33.93.32
…… Северный поток-2 -ыг Навальныйг хордуулсантай холбож үзэхгүй байхыг германы төрийн томчууд дэлхийгээс гуйж буй нь үнэээн, гэхдээ Путины дэлхийн үнэт ёс,хүнийг эрхэмлэн дээдэлдэг хэв хэмжээнд заналхийлсэн удаа дараагийн гэмт үйлдлүүдэд өөрийнх нь ойлгодог "хүч хэрэглэх" хэлээр нь хариу барих ёстой гэдэг уриалга дэлхийн тэргүүний хөгжилтэй орнуудын ард түмэн,төрийн тэргүүнүүдээс улам хүчтэй гарах болсон нь ч нууц биш….
Зочин 2020-09-09 98.33.93.32
Меркель авгай шудрага ёс,өөрийн улсын компаниудын алдагдал хоёрын алийг сонгох вэ гэдэг дээр алцаганасан хүнд байдалд орсон нь ч үнэн. Ер нь дэлхий ч бус германы өөрийн улс төрчид нь ч СП-2- ыг зогсоохыг шаардаж байгаа, герман үргэлжлүүлэх шийд гаргасан ч АНУ гэсэн хүчирхэг гүрэн,Д. Трамп Жуниор дийн засгийн илүү хүчтэй хоригоор энэ урсгалыг боомилчино гэх улс төрчид ч байгаа…. Ийм үед Меркель авгай ямар шийд гаргах нь дэлхийн анхаарлыг үнээр татаж байна
xashaand xet dabryylab 2020-09-09 63.227.119.233
xen negniig opoldox ni byryy,
Зочин 2020-09-09 202.21.108.245
Путин Меркель эмээг байтугай барууны ертөнцийг 20 иод жил мадаллаа даа, эхнээс нь задлаад эхэлчлээ, одоо юу ярихын бээээ?
Зочин 2020-09-09 202.9.46.88
Төслийг гацаах хэрэгтэй. Ивануудыг сайн өлсгөж байгаа өөрсдийнх нь гараар Путиныг дүүжлүүлэх нь зөв
Зочин 2020-09-09 103.229.122.92
Горьдсон xyжaa.
Зочин 2020-09-09 192.82.74.152
2020/09/13 нд орос даяар орон нутгийн сонгууль болно.Яг л энэ сонгуулийн асуудлаар Навальный орон нутгуудаар явж, орон нутгын эрх мэдэлтнүүд, түшмэд ямбатнуудын авилга, хүнд суртал, баян тансаг өмч хөрөнгө, төсвийн алдагдал үргүй зардал хяналтгүй зарцуулалт нууц данс зэргийг мөшгиж, эрэн сурвалжилж явсан байдаг. Мэдээж маш олон алдаа гэмт хэрэг илрүүлсэн.Үүнээсээ болоод л нутгын феодалуудын хорлол болчихлоо, гэж олон хүн үзэж байгаа.Гэвч путин мөрдөлт эхлүүлэхгүй байгаа нь тэр хорлосон гэсэн үг
Putinii zaavar allagaas 2020-09-09 74.105.51.49
bolj baigaa ur dagavar bizdee? Germanchuud allurchintai tusul hiihgui gej parlamentdaa shaardaj baigaag yavaad baruun uu shahaltaar gej Orosiin uhuulgatai holiood bainaa
Зочин 2020-09-09 146.115.161.230
Ukrain hulgaichiig toiruulaad South stream geed neg tusul ehleed 7 jiliin daraa biluu bolgaruud bas dongiorood yavuulaaguisht baruunii shahaltaar. Heden terbumiig zarsnii daraagaar. Adag suuld n putin ahaa niiljaagaad yaj iigeed guitseechii duhuu gej yurunhiilugch n guij doosh oroogui yu. Putin ih goyoo tiim tusul ugaasaa bgaaguisht bandia gej urdaas n tavlaagui yuhaha. Ene north stream bas yaaag adilhan scenaraar tavigdsan jujig bnoo. Orosiig l horloj bgaa uhaantain bh daa chaavasss
ene tosol zogsohgui l dee.. 2020-09-09 64.119.23.140
ene tosol zogsohgui l dee. germanii tom kompaniud uls tord ih nolootoi deer merkeliin taliin uls tord tun hvchtei bgaa. tiimees l zogsooj chadahgui l dee. deer germand ervvl saruul setgelgeetei hvmvvs ih bii l de.ted yu gej amerikiin vgend orj ediin zasagaa horloh be dee..
xuliig ni 1000 ,1000r ni emlegdeed l ,tairaad l taipaad l ,aimshigtai, araa med 2020-09-09 63.227.119.233
myy arga xereglej ,SHOPONJUULJ,MASH OLON XYMYYCIIG END OPERATDAAD SALGYI BNAA.
zochin 2020-09-09 185.253.97.20
Putinii tal muu arga heregleed baigaa ym bish uu
Зочин 2020-09-09 43.242.242.59
Тэр төсөл нь тодорхой хугацаагаар зогсох нь манай улсад ашигтай юм байна даа. Тэнд төсөл нь саатвал манай улсын нутаг дээгүүр явуулах шугамаа Оросууд хурдан барих байх
Зочин 2020-09-09 124.41.67.231
төслийг зогсоох гэж хүсээд байгаа тал хордуулсан юм биш үү