Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авна

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2 дугаар сарын 1-нд болов. 

Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгуудад олгох “УАЗ-22069” автомашины хуваарь, түүнийг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Улсын нөөцөд 2014-2015 онд бүрдүүлсэн 4400 гаруй тн өвсийг үнэгүй, 2015 онд бүрдүүлсэн 4700 орчим тн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгоно. Үнэгүй болон хямдруулан олгосон өвс, тэжээлийн үнийн зөрүү 2 тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.

Улсын нөөцөөс үнэгүй болон хямдралтай үнээр олгосон өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зөрчил гаргуулахгүйн тулд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Улсын нөөцөөс олгосон автомашиныг энэ оны хоёр, өвс тэжээлийг гуравдугаар улиралд багтаан нөхөн бүрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгалаа.

ЭХ СУРВАЛЖ: www.zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж