Төгрөг бол үндэсний өв хөрөнгө болохоос цаас биш

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

Төгрөг бол үндэсний өв хөрөнгө болохоос цаас биш

Төгрөг бол үндэсний өв хөрөнгө болохоос цаас биш

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэрэглээнд нэг төгрөгөөс 20 мянгатын дэвсгэрт хүртэл нийт 11 төрлийн цаасан мөнгөн дэвсгэртийг  ашиглаж байна. Манай улс 1995 онд 5000 болон 10,000 төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнд гаргасан бол 2006 онд буюу хамгийн сүүлд 20,000 төгрөгийн дэвсгэртийг хэрэглээнд нэвтрүүлжээ.

Эдгээр мөнгөн дэвсгэртүүдээс хамгийн эдэлгээ багатай нь 20 мянгатын дэвсгэрт бол хамгийн богино насжилттай нь 1000-тын дэвсгэрт. Муудсан, хүчингүй болсон мөнгөн дэвсгэрт бүрийн төлөө таны төлсөн татварын мөнгөний нэгээхэн хэсэг урсч байдаг.

Тиймээс үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн зөв зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор Монголбанкнаас “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг эхлүүлээд байна. Энэ хүрээнд арилжааны банкуудтай хамтран ажиллаж, иргэдэд мөнгөн тэмдэгтийн соёлтой, зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаарх тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм. Иргэдийн тухайд бэлэн мөнгөнөөс илүүтэй цахим хэтэвчийг илүүтэй ашигладаг болсон ч хэтэвчиндээ бэлгэдэл болгон бэлэн мөнгө авч явдаг байна.

МӨНГӨН ДЭВСГЭРТИЙГ НУГАЛЖ, ҮРЧИЙЛГЭХ НЬ ЗОХИСГҮЙ

Иргэн Л.ГАНБОЛД: 

-Бэлэн мөнгө, цахим гүйлгээ аль алийг нь ашигладаг. Зарим үед бэлэн мөнгө хэрэгтэй. Тиймээс задгай төгрөг хэтэвчиндээ авч явдаг. Мөнгийг аль болох нугалж авч явахгүйг л хичээдэг дээ. Угаасаа бидний аав ээж, эмээ өвөө мөнгийг битгий муухай авч яв, мөнгөний заяа гомддог гэж сургаж ирсэн. Энэ нь мөнгийг ариг гамтай хэрэглэх соёлд л биднийг сургасан болов уу. Ер нь хүмүүсийг харж байхад зарим нь мөнгийг муухай авч явах хандлагатай байна. Монголбанкнаас “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” гээд аян хэрэгжүүлж байна лээ. Аяны зорилго нь төгрөгийг ариг гамтай хэрэглэх, мөнгөнийг соёлтой хэрэглээг нэвтрүүлэх гэж сонссон.


БАГА ДҮНТЭЙ МӨНГӨН ДЭВСГЭРТ БАЙСАН Ч ЯЛГААГҮЙ ХЭТЭВЧИНДЭЭ ТОЛГОЙЛЖ ХИЙДЭГ

-Бэлэн мөнгөнөөс илүүтэй карт ашигладаг. Яах вэ, хэтэвчинд дэлгүүрээс хариултад ирсэн задгай төгрөгөө авч явдаг. Мөнгө хэдийгээр хэрэглээ боловч аль болох нугалахгүй, толгойг нь дээш харуулж авч явах хэрэгтэй. Мөнгийг ариг гамтай хэрэглэж, толгойлж авч явах сайхан шүү дээ. Сүүлийн үед хүмүүс бутархай мөнгө гээд бага дүнтэй мөнгөн дэвсгэртийг хаядаг болсон байна. Хэдийгээр задгай төгрөг ч мөнгө л бол мөнгө шүү дээ. Хэтэвчиндээ бага дүнтэй мөнгөн дэвсгэрт байсан ч ялгаагүй толгойлж, хүндэтгэх шиг сайхан зүйл үгүй. Бас мөнгөний урсгал ч тасардаггүй санагддаг. Заримдаа залуусыг харж байхад мөнгөндөө ариг гамгүй хандаж байгаа санагддаг. Банкууд бэлэн мөнгөний соёлтой хэрэглээг нэвтрүүлэх аян хийж байгаа гэж сонссон. Хүн өөртөө тусгаж  чадвал хэрэгтэй л аян болов уу.


ЗАДГАЙ ТӨГРӨГӨӨ ГЭРТЭЭ ЦУГЛУУЛЖ НЭГТГЭЭД БАНКАНД ХАДГАЛАМЖИНДАА НЭМЭРЛЭДЭГ

Иргэн Ж.ОДБАЯР: 

-Бэлэн мөнгө, карт, мобайл аль аль нь хэрэгтэй. Хэтэвчинд бэлэн мөнгөтэй явахад заримдаа хэрэг болдог. Тийм болохоор их биш ч хэрэглээндээ тохирсон бэлэн мөнгөтэй байхад зүгээр.

Харин задгай төгрөгөө гэртээ цуглуулж нэгтгээд банканд хадгаламжиндаа нэмэрлэдэг. Задгай төгрөгийг уул овоонд өргөх нь буруу л гэж үздэг. Аяны тухай сонсоогүй юм байна.


ЗАДГАЙ МӨНГӨНҮҮДЭЭ ЦУГЛУУЛЖ БҮХЭЛ БОЛГОДОГ

Иргэн Я.ЭНХҮҮЛ: 

-Бэлэн мөнгө ихэвчлэн хэрэглэдэг. Мөнгөний хэрэгцээ гарсан үед бэлэн мөнгө илүү хялбар байдаг. Бага байхаас л мөнгөө битгий нугалж авч явж бай гэж аав ээж сургадаг байсан болохоор нугалж авч явч дадаагүй. Аль болох л түрийвчиндээ нугалахгүй, үрчийлгэхгүй авч явахыг л эрмэлздэг. Дэлгүүрээс задгай төгрөгийн хариулт өгвөл, түүнийг цуглуулж нэг бүхэл болгодог.


ХЭТЭВЧИЙГ ХООСОН БАЙЛГАДАГГҮЙ

Иргэн таны мөнгөө авч авах дадал хэвшил зөв, мөнгөнд хандах хандлага зүй зохистой бол тэр хэрээр зардал хэмнэдэг. Мөнгө хүн бүхний гарт ирдэг учраас таны хэтэвчинд орох төгрөг цэвэрхэн бүтэн байх нь иргэн бүрийн хичээнгүй оролдлогоос шалтгаална. Мөнгө бол яаж ч ашиглаж болох цаас биш юм. Энэ хүрээнд  ХААН Банкнаас иргэдэд мөнгөн тэмдэгтийг зөв зохистой хэрэглэж хэвшихэд зориулсан зөвлөмж гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж