Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн 30 гаруй сурагч хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй сумын эмнэлэгт хандсан талаар news.mn өмнө нь мэдээлсэн. Албан ёсны шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа юм.
Хордлогын шинж тэмдэг илэрсэн 6-10 насны 36 хүүхэд сумын эмнэлэгт хандсанаас 14 нь хэвтэн эмчлүүлж байгаа аж. Ингээд сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн эмээтэй /нэрээ нууцлахыг хүссэн/ утсаар холбогдож, тодруулга мэдээлэл авсан юм.
-Танай хүүхэд "Үдийн цай"-наасаа хордож, эмнэлэгт хэвтэж байгаа гэлээ. Хүүхдийнх нь биеийн байдал ямар байна вэ. Одоо ямар нэгэн шинж тэмдэг, зовиур илэрч байна уу?
-Өнөөдрөөс хүүхдийн маань биеийн байдал арай дээрдэж байна. Одоо сумын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Манай хүүхэд хоолны хүнд хордлогод орсон.
-Зээ нь хэддүгээр ангийн сурагч вэ. Тухайн өдөр сургууль дээрээ ямар хоол идсэн гэж хэлсэн бэ?
-Манай зээ зургаан настай. Энэ жил Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцсан. Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдрийн /2020.09.03/ орой хичээлээсээ ирэхдээ “Эмээ өнөөдөр муухай хоол идсэн. Хоолноос өмхий үнэртэж байсан. Би хоолоо идэж чадаагүй” гэж хэлсэн.
Тэгсэн багш нь “Та нар хоолоо идэж чадахгүй байгаа бол сав руу буцаагаад хийчих” гэсэн юм билээ. Хүүхэд юм болохоор ганц нэг халбагадсан юм шиг байна лээ. Тэгээд маргааш нь гэдэс нь өвдөж, гүйлгэж, халуураад эхэлсэн. Тэр өдрөө хоёр ч удаа сумын эмнэлгийн яаралтай тусламжийн хүлээн авах тасагт очиж, нүүрсэн хар эм бичүүлээд буцсан.
-Тухайн үед сумын эмнэлэгт очиход ижил шинж тэмдэгтэй хүүхдүүд хандсан болов уу?
-Манай хүүхэд босч, явж чадахгүй болсон. Сандраад сумын эмнэлэг дээр очсон чинь 30, 40 хүүхэд эмнэлэгт хандчихсан, ор байхгүй ачаалалтай байсан. Гэтэл хүүхдүүдэд хордлого тайлах дуслаас өөр эм тариа хийлгүйгээр маргааш өдрийн 16.00 цагаас эмчилгээ хийж эхэлсэн.
Тэр хооронд хүүхдийн биеийн байдал улам хүндэрч байгаа юм. Эмч нараас нь учрыг асуутал “ХӨСҮТ-өөс зөвлөгөө авч, ямар эмчилгээ хийхээ асуусан. Ирсэн зөвлөмжийн дагуу эмчилгээг хийж эхэлсэн” гэсэн тайлбарыг өгсөн.
-Зээ чинь өмнө нь ямар нэгэн халдварт өвчин тусч байсан уу?
-Манай зээ ханиад томуу, хатгаа тусч, эмнэлэгт хэвтэж байгаагүй. Эрүүл саруул байсан хүүхэд хохироод үлдлээ. Бид маш их гомдолтой байна. Нэг хоолны хордлого авсан бол амархан хордлого авчих гээд эмзэг болчихдог. Энэ бяцхан хүүхдүүдийн эрүүл мэнд, ирээдүйд гарч болох ходоод гэдэсний асуудлыг хэн хариуцах вэ.
-Гуравдугаар сургуулийн хувьд 400 хүүхдийн хүчин чадалтай ч дөрөв дахин их ачаалалтай гэдгийг албаныхан хэлж байсан. Ангийн багштай уулзаж, ярилцсан уу?
-Ангийн багш руу нь ярихад “Тэр өдөр гал зуухныхан муухай хоол өгсөн. Хоол чинь үнэр орчихсон юм биш үү гэсэн “Чи л идэхгүй байвал болоо юм биш үү” гэж загнасан гэсэн. Хүмүүсийн яриагаар сургуулийн "Үдийн цай" бэлтгэдэг хүмүүс нь гуравдугаар сургуулийн захирлын хамаатан гэж сонссон. Зээтэй маань хамт нэг өрөөнд эмнэлэгт хэвтэж байгаа хүүхэд “Бидэнд үдийн цайгаар муухай үнэртэй салат өгсөн болохоор хамраа чимхэж байгаад идсэн” гэж хэлж байсан.
Гуравдугаар сургуулийн хувьд их ачаалалтай байдаг. Нэг ангид доод тал нь 40-50 хүүхэд хичээллэдэг. Сургуулийн өргөтгөлийн суурь барьсан ч барилгын ажил эхлээгүй хоёр жил болж байна.
-Хүүхдүүдийн шинжилгээний хариу хэзээ гарах вэ?
-Мэргэжлийн хяналтын байцаагч нараас асуухад “Наад зах нь гурав хоногийн дараа шинжилгээний хариу гарна” гэсэн. Өчигдөр өглөө нэг хүн манай гэрт ирж, ариутгал хийж байна гээд шалаар нэг ус цацаад явсан. Уг нь ариутгал хийхдээ хүмүүсийг гаргаж байгаад хоёр цагийн дараа оруулах ёстой юм билээ. Гэтэл тэгээгүй. Гуравдугаар сургуулийн багш ажилчдыг цагдаагийн байгууллагаас байцаалт авч байгаа гэсэн.
А.СҮРЭН
Зочин 2020-09-09 202.126.89.59
Хүүхэддээ хэн Хамгийн амттай бас Аюулгүй хоол өгч чадах вэ ? А/ Эцэг Эх Б/ Сургууль В/Төр засаг
Мэдээж Эцэг Эх л Хамгийн СайнХоолыг өгч чадна. Тиймээс Сургуулиудын үдийн цай хөтөлбөрөө болъёоооо !!!!!!
Ямар ч Эцэг эх үр хүүхэдээ өглөө босоод цаг гаргаад ганц талх сүү бэлдээд цүнхэнд нь хийгээд явуулж чадна.
Хоол цай чинь эцэг эхийн хариуцлага ………………….
Зочин 2020-09-09 192.82.70.26
Өмхий үнртэй гэхээр муудсан мах юуныч мах юм билээ сайн шалга хариуцлага тооц улсын хэмжээнд үдийн цайнд хариуцлагатай ханд
Зочин 2020-09-09 202.131.240.170
ERUUGIIN HEREG BNSHDEE!!!
Зочин 2020-09-09 202.126.89.179
Ийм алдаа дутагдал, бараг санаатай үйлдэл гаргасан сургуулийн удирдах бүрэлдэхүүнийг бүрэн солиод дахиж сургуульд ажиллах эрхийг нь хасдаг болох хэрэгтэй.
Иргэн 2020-09-09 203.217.139.242
Энэ үдийн хоол гэж заваан юмаа болиод мөнгий нь ээж нарт нь өгч баймаар байна. Тэд л хүүхэддээ эрүүл, цэвэр хоол бэлтгэж өгнө.
Зочин 2020-09-09 172.58.140.143
Tiim shuu ochood buud novshnuudiig
zochin 2020-09-09 202.179.27.63
barag l uchechendee choolnoos bolj mongolchuud !!! , ene n yduugiin gai umdaa,
ХАМГИЙН ХЯМД МАХ ХЯМД ГЭСЭН БҮХНЭЭР ХИЙЖ БАЙГАА ЯМАРЧ ШААРДЛАГА ХАНГАХ ЮМ БАЙХГҮ 2020-09-09 202.170.80.25
ИНГЭЖ БАЙСНААС ЗҮГЭЭР ЦАЙ БООРЦОГ ӨГДӨГ БОЛЧООЧ, ХООЛ ГЭЖ ЮУН Ч МЭДЭГДАХГҮ МУУ ЮМ ӨГЧ БАЙХААР
Zochin 2020-09-09 202.4.248.67
Багш дор нь арга хэмжээ авах ёстой байсан байна. Тэр гуанзны хүмүүс юу гэж хэлэх ямар хамаа байна. Гуанзныхан муухай хоол албаар өгсөн болж таарч байна.
Зочин 2020-09-09 202.126.89.83
Монголчууд Хот Хөдөөгүй хоолны цэсэндээ өөрчлөлт оруулаасай…хаана ч очсон цуйван гуляш бууз хуушуур…..эднийхээ хэмжээ дамжаа амт чанар нэр төрөл дээр анхаараасай сэтгэлээсээ сайн сайхан цэвэрхэн хийдэг байгаасай.
Нөгөө шэф тогооч эд нар нь хувьсгад хийгээсэй
zochin 2020-09-09 203.91.115.251
Санаатай үйлдэл
Зочин 2020-09-09 202.55.191.130
hal hal
Зочин 2020-09-09 202.9.46.234
Захиралыг бууд. Хамаатанаа аваад. Энэ өол хорлон сүйтгах үйл ажмллагаа.
зочин 2020-09-09 66.181.166.196
Үдийн хоолноос хордсон асуудал нэг биш болж байхад буруутнуудад нь олигтойхон хариуцлага тооцоод таслан зогсоож чадахгүй бол төр засаг гэж байгаад хэрэг байна уу, хууль, хяналтын байгууллагууд ажиллахгүй л байна даа
Зочин 2020-09-09 202.9.40.129
Iim n o v shnuudiig yhtel zodoj bgaad daraa ni uursdud ni idyyleed, emnelgiin tuslamj yzyylehgyi bh yumsan
Зочин 2020-09-09 178.128.117.77
х****л идсэн төрийн халамж гэж энэ
Зочин 2020-09-09 103.57.95.137
Балчир үрсэд өмхий мах өндөгөөр хоол салат хийсэн этгээдийг, түүнийг хаалгадаж ажилд авсан удирлагыг, хоол муухай байгааг мэдсээр байж хүүхдүүдийг загнаж идүүлсэн багш нарыг хамтад нь хэтуу шийтгэх хэрэгтэй…. Багш ажилтан албан хаагчид өвдөөгүй бол тэдэнд тусгай хоол өгсөн гэсэн үг… Ийм сургуулийн бүрэлдхүүнийг бараг бүрэн халж сольж шийтгэх шаардлагатай…