Модонд таван хоног дарагдсан эр амьд гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

Модонд таван хоног дарагдсан эр амьд гарчээ

Модонд таван хоног дарагдсан эр амьд гарчээ

АНУ-ын Миннесота мужид 100 гаруй цаг модонд дарагдсан эр амьд гарч чаджээ. Өдгөө 59 настай Жонатан Кеплеча хэмээх эр өнгөрөгч наймдугаар сарын 27-нд Миннесота мужийн Редвуд-Фолс дахь гэрийнхээ ард байрлах царс модыг тайрч байхдаа буруу унаган 100 гаруй цаг даруулжээ.

Түүний хүү Майлс Кеплечагийн хэлснээр аавынх нь хоёр хөлөн дээр том хэмжээний мод унан, хөдлөх боломжгүй болгосон байжээ. Аавынх нь хөл хугарч, үнэхээр их өвдөж байсан ч гар утасгүй тул тусламж дуудаж чадаагүй гэнэ. Дөрвөн өдрийн турш модонд даруулсан Жонатан Кеплеча ургамал, шавж идэж, хөлс, борооны усыг хувцсандаа цуглуулан ууж байжээ.

Майлсын GoFundMe хэмээх хандив цуглуулах цахим хуудсан дээр нийтэлснээр аав нь шөнөдөө хорхой, шавжинд идүүлэхгүйн тулд цамцаараа толгойгоо ороож унтдаг байсан гэжээ. Шүтлэгтэй Жонатан ч цаг бүр залбирч, өөрийгөө аль болох тайван байлгахыг хичээж байсан аж.

Наймдугаар сарын 31-нд гэрийнхэн нь Жонатаныг гар утсаа авахгүй байсан учир санаа зовж эхэлжээ. Төд удалгүй орон нутгийн цагдаа нарт хандан Редвуд-Фолс дахь гэрээс нь эхлэн мөрдлөгө явуулжээ. Мөрдлөгийн ачаар хуучин эхнэр нь нөхрөө гэрийнхээ ойр модонд дарагдсан байхыг олж, цагдаа нарыг дуудан, яаралтай тусламж үзүүлсэн байна.

Тус хотын цагдаагийн газрын дарга Марк Фарасин “Жонатанд амьдрах чин хүсэл байлаа. Тэр зүгээр нэг үхэхийг хүсээгүй. Тийм нөхцөл байдлаас амьд гарч чадах хүн олон байгаа гэж би бодохгүй байна” хэмээжээ.

Жонатан Кеплеча саяхан хагалгаанд орсон бөгөөд түүнийг хоёр хөл дээрээ эргэн алхаж чадна гэж эмч нар хэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж