Амьтдыг нийгэмшүүлдэг өдөр өнжүүлэхэд зочиллоо | News.MN

Амьтдыг нийгэмшүүлдэг өдөр өнжүүлэхэд зочиллоо

Амьтдыг нийгэмшүүлдэг өдөр өнжүүлэхэд зочиллоо

Амьтдыг нийгэмшүүлдэг өдөр өнжүүлэхэд зочиллоо

Хайртай амьтныхаа аашийг дийлэхгүй тэвдэж яваа нэгэнд хэрэгтэй, амьтанд хайртай хүмүүсийн сонирхлыг татахуйц газраар зочиллоо. Гэрээ сахиад ганцаар үлдсэн амьтан эзнийгээ орж ирэхэд тосон баярлах нь сайхан ч элдвийн зүйлийг нь бусниулж, хэрэг тарьсан байхыг нь хараад та хэрхдэг вэ. Эсвэл хайртай нохой тань байнга хуцаж, боргоогоод амар тайван байдлыг тань алдагдуулдаг уу. Аль эсвэл бусад руу архирч, дайраад сандаргаж байна уу. Энэ бүхнийг засч, нийгэмшүүлэх төв Улаанбаатарт үүдээ нээжээ.

 “Propet house” хэмээх амьтан нийгэмшүүлэх, амьтны өдөр өнжүүлэх  төв өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулсан бөгөөд гэрийн тэжээвэр амьтанд зориулсан сургалт, өдөр өнжүүлэх ажиллуулдаг юм байна. Мөн гэрийн тэжээвэр амьтдад зориулсан дэлгүүртэй тул хайртай амьтандаа хэрэгтэй зүйлийг нь авч өгч эрхлүүлж болно. Хумс, үсийг нь янзлуулж, усанд оруулж, салоны үйлчилгээ авч болохоос гадна гэрийн тэжээвэр амьтантайгаа ирж, тухлан суугаад кофе уух орчинг бүрдүүлжээ.

АМЬТАНД ХАЙРТАЙ ХҮМҮҮСИЙН ХҮЛЭЭДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ БАЙСАН

“Propet house” амьтан нийгэмшүүлэх, амьтны өдөр өнжүүлэх төвийн захирал Б.Батцоожтой ярилцлаа.

-Танай төвд ирсэн нохойны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Манай төвд сургалтад хамрагдахаар, нийгэмшихээр ирсэн нохойг бид 24 цаг хяналтдаа байлгадаг. Өглөө найман цагт нохойгоо салхилуулдаг. Усыг нь өгч, хооллодог. Ингээд нийгэмшүүлэх сургалтаа явуулна. Энэ хооронд нэг нэгээр нь сургалтад оруулдаг. Ингээд 14.00-18.00 цаг хүртэл өдрийн унтлага хийгээд сэрэнгүүт нь салхинд гаргаж нийгэмшүүлэх, сургах ажлыг үргэлжлүүлнэ. Өдөрт нэг нохойнд хоёр удаа сургалт явуулдаг.

-Нэг дор хэчнээн нохой, муур хүлээж авах хүчин чадалтай вэ?

-Манайх нэг дор 20-30 нохой, 16-18 муур авах боломжтой. Гэхдээ муурыг өдөр өнжүүлэх хэлбэрээр авч байгаа. Муурыг сургах, нийгэмшүүлэх үйлчилгээг одоогоор үзүүлэхгүй байгаа. Харин муурыг усанд оруулах, хумсыг нь авах, үсийг нь засах, хусах зэрэг үйлчилгээг үзүүлж байгаа. Нохойг сургалт, нийгэмшүүлэх үйл ажиллагаанд хамруулах боломжтой. Дээрх үйлчилгээнд хамруулахгүй ч өдөр нь өнжүүлээд авч болно. Бас хумсыг нь авахуулж, усанд оруулах зэрэг үйлчилгээ байгаа. Энэ хооронд кофе ууж тухлах боломжтой.

-Монголд энэ төрлийн үйлчилгээ хэр эрэлттэй байдаг вэ. Яагаад ийм газар байгуулсан бэ?

-Нохойнд хайртай болохоор нохойнд шаардлагатай үйлчилгээг нэг дор үзүүлдэг газар байгуулахаар шийдсэн юм. Одоогоор бид 250 гаруй нохойнд үйлчилгээ үзүүлээд байна. Энэ төрлийн үйлчилгээ эрэлттэй байдаг. Гэртээ амьтан тэжээдэг, амьтанд хайртай хүмүүсийн хүлээдэг үйлчилгээ байсан. Амьтанд зориулсан үйлчилгээг цогц хэлбэрээр үзүүлдэг ийм үйлчилгээ Монголд байгаагүй.

-Сургалтаар нохойд ямар чадварыг эзэмшүүлэх вэ?

-Манайх 15-45 хоногийн сургалттай. Нохойны анхан шатны зургаан командыг 15 хоногийн сургалтаар заадаг.

Үүнд суух, босох, зэрэгцэж явах, хүлээх, байрандаа байх, хэвтэх зэрэг команд багтаж байгаа. Эхний гурван өдөрт сургалтыг эзэнтэй нь цуг явуулдаг. Нийгэмшүүлэх сургалтаар бусад нохойтой харьцахдаа алдаа гаргахгүй байх, зөв тоглох, зодолдохгүй, сахилгагүйтэхгүй, байнга хуцахгүй байх зэрэгт сургадаг.

-Нохойг нийгэмшүүлэхэд юун дээр анхаарах вэ?

-Нохой яг хүүхэд шиг. Нэг үйлдлийг тодорхой хугацаанд олон дахин давтаж байж сурдаг. Бас өөрийн темпераменттай. Тэр болгонд нь тохируулж харьцах шаардлагатай.

-Мөнгөө төлсөн бүхэнд нээлттэй юу?

-Манайх ирсэн нохой болгоныг авах боломжгүй. Зан аашийг нь ажигладаг. Хэтэрхий том болсон, ааш ихтэй бол авах боломжгүй. Учир нь, бусад нохойнд садаа болж, тэднийг стресстүүлдэг. Бас үйлчлүүлэгчийн анкет бөглөж нохойг хүлээж авдаг. Ингэхдээ вакциндаа хамрагдсан эсэхийг нь шалгана. Вакцинд хамрагдаагүй бол бусад нохойнд халдвар тараах эрсдэлтэй гэж үзээд хүлээж авдаггүй.

-Хэдэн сартайгаас дээш настай нохойг хүлээж авах вэ?

-Аль болох багад нь, таван сар хүргээд л авчрах нь зөв. Том болох тусам сургахад улам л хүнд болж, хугацаа шаарддаг. Дөрвөн сар хүртэл нь вакциныг нь хийлгэж байгаад дархлаа суулгаад таван сартайгаас нь сургалтад явуулж болно.

-Нохойны ямар аашийг засахад хамгийн их хугацаа ордог вэ?

-Буруу зангаас хуцахыг засах хамгийн хүнд. Багасч байгаа ч инстинкт нь арилахгүй байх тохиолдол бий. Аливаа зүйлийг хурдан сурах, эсвэл удаан сурах нь тухайн нохойны онцлогоос шалтгаалдаг. Жижиг биетэй, тийм төрлийн үүлдрийн нохой юмыг илүү удаан сурдаг. Сургалтын зориулалттай нохой илүү хурдан сурдаг.

 НОХОЙТОЙ ХҮҮХЭДТЭЙ ХАРЬЦАЖ БАЙГАА МЭТ ХАРЬЦ

Нохойг хүмүүжүүлэхэд юунд анхаарвал зохимжтой талаар нохой сургагч багш Б.Анхбаяраас тодрууллаа.

-Нохойтой хэрхэн зөв харьцаж, ойлголцох вэ?

-Манайх ерөнхий сургалт, ерөнхий командын сургалт, нийгэмшил, үзэсгэлэн тэмцээний сургалтыг явуулж байна.  Нохойтойгоо хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг харьцах хэрэгтэй. Нохойг яаж шээлгэж, баалгаж сургах вэ гэж хүмүүс их асуудаг. Энэ бүхнийг багад нь тодорхой цагийн хуваарийн дагуу сургах хэрэгтэй. Ингэснээр дадал сууна.

-Ааш нь олдохгүй байгаа, маш сахилгагүйтдэг, байнга хуцдаг нохойтой хэрхэн харьцах вэ?

-Нохой хуцах нь үүлдэр, темпраментаас шалтгаална. Хэтэрхий их хуцаж, хүн рүү дайрч байвал хүмүүжлийн доголдолтойд тооцож сургалтад хамруулах хэрэгтэй.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-09 202.55.188.92

НОХОЙ МУУР ХҮНЭЭС ХАМААГҮЙ ДЭЭР. НОХОЙ МУУ БУРУУ БАЙВАЛ ЭЗЭН НЬ ТИЙМ ГЭСЭН ҮГ.ЗОЛБИН НОХОЙ ГЭЖ БАЙХГҮЙ.НЭГ ХҮН Л ХАЯДАГ. ИДҮҮРТ НЬ ХООЛ ДҮҮРГЭЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ НОХОЙ МУУЛДАГ.

Avatar

ыб 2020-09-09 103.11.195.34

хаяг байршил?

Avatar

зочин 2020-09-09 66.181.166.196

Гэрийн тэжээвэр амьтад нь нийгэмшээд, тэд нь цаашдаа эздээ нийгэмшүүлээд явчихдаг бол бүр зүгээр

Avatar

Зочин 2020-09-09 182.160.33.86

Ер нь тэжээвэр амьтан одоо цагийн дийлэнхи хүмүүн төрөлтнөөс хавьгүй дээр шүү.

Avatar

Зочин 2020-09-09 178.162.198.111

БАЯН АЙЛЫН ЭРХИЙН БАЛАЙ ТЭНЭГ ХҮХДҮҮД МУУР НОХОЙ АВЧ 1САР ТОГЛООД УЙДАЖ ТООЛГҮЙ ХАЯЖ ТӨӨРҮҮЛЭЭД , ОХИН НОХОЙТОЙ АЙЛУУД ЭР ГӨЛГӨӨ ЗАРЖ ОХИНЫГ ЗАХ ХООЛНЫ ГАЗРЫН ГАДАА ХАЯАСАН ЗОЛБИНГ УСТГАЖ ДИЙЛЭХГҮЙ БАЙХАД ЭНЭ МЭТ БАЯН УЛС ОНЫГ ДУУРАЙСАН ЭЛИЙРЭГСЭД УЛАМ ИХЭСГЭЖ БАЙХААР ТУРЖ ҮХЭЖ БАЙГАА ХҮҮХЭД ТЭЖЭЭГЭЭСЭЙ??НОХОЙНЫ ШЭЭС БААС БАР БҮХНИЙГ ТОЙРООД ДҮҮРЭН ХҮҮХЭД ХӨГШИД ӨВЧИН САЛДАГГҮЙН ГОЛ ҮНДЭС, ХӨГЖИЛГҮЙ ЯДУУ МОНГОЛТОЙ АДИЛ АФРИКИЙН ОРНУУД ИНГЭ СОЛИОРЧ БАЙНА ХАР СУДАЛ? МОНГОЛ ИХ 20-Н УЛС ШИГ ГАЛЗУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж