“Ай нан аа” түүхэн дуулалт жүжгийг энэ сарын 19, 20-нд тоглоно

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

“Ай нан аа” түүхэн дуулалт жүжгийг энэ сарын 19, 20-нд тоглоно

Нийслэлийн Улаанбаатар чуулга Монголын Үндэсний Эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжгийг 02 сарын 19, 20-ны өдрүүдэд сэргээн тоглох гэж байна.

Энэхүү жүжиг нь VIII Богд Жавзандамба хутагт, Да лам Цэрэнчимэд, Хошой чин ван Ханддорж, сайн ноён хан Намнансүрэн зэрэг тухайн үеийн шашин, төрийн зүтгэлтнүүдийн ухаалаг шийдвэр, холч хараа, зориг тэвчээрийн хүчинд Монгол оронд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Монгол орноо тусгаар тогтносон Хаант улс болгосон тухай түүхэн үнэнийг өгүүлэх дуулалт жүжиг юм.

“Ай Нан аа” дуулалт жүжгийн зохиолыг зохиолч Б.Цогнэмэх /Гэгээн Муза наадмын Гран При шагналт/, хөгжмийг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл /одоо Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч/ бичиж, Монголын театр, киноны нэрт найруулагч МУУГЗ Л.Эрдэнэбулган найруулан олны хүртээл болгосон байна.  

Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулан сэргээн тоглох “Ай Нан аа” дуулалт жүжгийн дүрүүдэд Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, МУГЖ С.Ганзориг, Г.Хонгорзул, СТА М.Анхтуяа, Б.Батболд, Б.Эрдэнэсаруул, гоцлол дуучин Ж.Буянтогтох, О.Анхчимэг, Ч.Дорж, Ц.Гансүх, Н.Бямбадорж, Э.Очирсайхан, Улаанбаатар чуулгын бүжигчид оролцон тоглож, хөгжмийг удирдаач, СТА Д.Нямдаш, “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал тоглох юм.

Тус жүжгийн тасалбарыг Та Улаанбаатар чуулгын тасалбар түгээх цэг болон www.monda.mn – ээс худалдан аваарай. Мэдээллийг www.ubchuulga.mn цахим хуудас болон 7011-8411, 9999-6615, 9898-1984 дугаараас лавлана уу.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН УЛААНБААТАР ЧУУЛГА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж