Архины худалдаа, түүгээр үйлчлэх цэгийн тоог бууруулна

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

Архины худалдаа, түүгээр үйлчлэх цэгийн тоог бууруулна

Архины худалдаа, түүгээр үйлчлэх цэгийн тоог бууруулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас архины худалдааг хязгаарлаж, түүгээр үйлчилдэг цэгүүдийн тоог бууруулахаар болов. Салбарын сайд З.Мэндсайханы А-272 тоот тушаалаар, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог аймаг, нийслэл, суманд 1000 хүн тутамд дөрөв хүртэл тоотой байхаар норматив тогтоосон байна.

Тэрбээр тушаалын хэрэгжүүлэх ажлын хүрээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог үе шаттайгаар бууруулж, үйлчилгээний цэгүүдийн тоог одоо байгаа хэмжээнээс нэмэхгүй байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. Энэ дагуу нийслэл, орон нутгийн удирдлагууд тушаалын хэрэгжилтийн үр дүнгийн тайланг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлэх юм байна.

Хүн амынх нь дийлэнх оршин суудаг нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийн тоо жил ирэх тусам өссөн үзүүлэлт бий. Тоон баримт сөхвөл, Согтууруулах ундааны хэрэглээ, өнөөгийн байдал 2019” судалгаанын дүнгээр 2008 оноос хойш согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийн тоо тасралтгүй өсч, өнөөдрийг хүртэл 5000 орчим болжээ. Тодруулбал, архи худалдах зөвшөөрөлтэй 100 цэг тутмын 56 нь дэлгүүр, 24 нь зоогийн болон цэнгээний газар, ес нь кафе, долоо нь супермаркет, дөрөв нь хүнсний бөөний худалдааны цэг байгаа юм. Дээрх тушаалыг хэрэгжүүлснээр энэ тоо цаашид буурна гэж албаны хүмүүс үзжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж