Монгол Улсын гадаад өр: У.Хүрэлсүх & Д.Ангар | News.MN

Монгол Улсын гадаад өр: У.Хүрэлсүх & Д.Ангар

Монгол Улсын гадаад өр: У.Хүрэлсүх & Д.Ангар

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Даваа гаригт Гадаад харилцааны яаманд хийсэн уулзалтынхаа үеэр Монгол Улсын гадаад өрийн асуудлыг хөндөж, “Чөлөөт зах зээл байхгүй, төрийн зохицуулалттай байна" гэж хэлсэн нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй.  Одоогоор  Эдийн засгийн бодлогын зөвлөхгүй байгаа Ерөнхий сайдын дээрх мэдэгдэл  хувийн хэвшлийнхэнд хүндээр туссан нь тодорхой.

2020 оны  зургадугаар сарын 30-ны байдлаар Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 30.8 тэрбум ам.долларт хүрсэн.

Үүнээс ААН, компаниудын зээл   62.1 хувь буюу 19.1 тэрбум ам.доллар.

  • Оюутолгой ХХК
  • Энержи Ресурс ХХК
  • Шангрила-Улаанбаатар хотел ХХК
  • Саусгоби сэндс ХХК
  • Хөгжлийн банк
  • Монголын алт ХХК
  • Эм Си Эс холдинг
  • МИАТ ТӨХК
  • Алтайн хүдэр ХХК гэх мэт

Арилжааны банкууд: 1.7 тэрбум ам.доллар буюу 5.5 хувь

  • Худалдаа хөгжлийн банк
  • Хаан банк
  • Хас банк гэх мэт

Хятадын ардын банкны своп

Монгол банк: 2.1 тэрбум ам.доллар буюу 6.8 хувь

Засгийн газрын өр: 7.9 тэрбум ам.доллар буюу 25.6 хувийг тус тус эзэлж байна.

Энэ долоо хоногийн VS буландаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон эдийн засагч Д.Ангар нарын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.

 

 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх

-Засгийн газрын өр 7.2 тэрбум ам.доллар. Монголбанкны өр хоёр тэрбум ам.доллар. Арилжааны банкны өр 2.2 тэрбум ам.доллар. Аж ахуйн нэгж компаниудын зээл 18.2 тэрбум ам.доллар. Монгол Улсын гадаад өрийг аж ахуйн нэгж хийсэн байгаа биз.

Монгол Улсыг чинь зарим нэг компани дампууруулах нь байна шүү дээ. Засгийн газар нь мэдэхгүй, Гадаад харилцааны яам нь мэдэхгүй. Ямар өр тавьж, ямар зээл авч байгааг мэдэхгүй.

Чөлөөт зах зээл гээд байгаа. Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж би ойлгож байгаа, миний баримталж байгаа бодлого шүү. Яагаад гэвэл би Засгийн газрын тэргүүн. Хүссэн, хүсээгүй энэ засгийг би удирдаж байгаа. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл гэж байна. Хүн бүр хүссэнээ хийдэг зах зээл байхгүй болсон.

 

Эдийн засагч Д.Ангар

-Төрийн оролцоо гэдгийг Монгол Улсад маш буруугаар ойлгож, хэрэгжүүлж ирсэн. Аж ахуйн нэгжүүдийг зөвхөн торгох, үйл ажиллагааг нь хааж зогсоох, зөвшөөрлийг нь хурааж хүчингүй болгохыг л төрийн зохицуулалт гэж ойлгож ирсэн. Угтаа бол аж ахуйн нэгжүүддээ туслаж дэмжих, үйл ажиллагааг нь сайжруулах, шинэ зах зээлийг нь нээж өгөх, санхүүжилтийн өртгийг нь бууруулахыг эдийн засаг дахь төрийн оролцоо гэж ойлговол зохино.

Ерөнхий сайдын мэдэгдлээс харахад, ерөнхийдөө олон улсын зах зээл дээрээс гадаад валютын зээл авсан аж ахуйн нэгжүүдээ бараг л үзэн ядсан өнгө аястай мэдэгдэл хийж бн лээ. Аж ахуйн нэгжүүд нь ч бай, төр нь ч бай их хэмжээний гадаад валютын зээл авах нь эдийн засагт ирээдүйд томоохон хэмжээний эрсдэл дагуулж буй нь үнэн.

Гэхдээ Оюу Толгой, MCS, Болд Төмөр, МАК зэрэг компаниуд яагаад гаднаас зээл авах болов гэдгийг бодож үзэх хэрэгтэй! Дотоодын банк, санхүүгийн систем чинь гологдоод бн шүү дээ! Гүйх нохойд гүйхгүй нохой саад болдогийн адилаар. Хүүлэлтийн хүүтэй зээлнээс чинь зугтаад л аж ахуйн нэгжүүд чинь арга ядахдаа гадаадын бага хүүтэй зээл рүү гүйсэн нь энэ шүү дээ. Бизнесээ өргөтгөхийн тулд гадны бага хүүтэй зээл авсан үндэсний томоохон компаниудаа үзэн ядах биш харин дотоодын банк, санхүүгийн тогтолцоогоо өөрчлөхийг урьтал болгох нь зүйтэй. Гадны бага хүүтэй зээл авахыг хорьж харин дотоодын өндөр хүүтэй зээл авахыг тулгана гэвэл харин ч буруу шийдэл болно. Ийм байдлаар төрөөс аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн боломжид төрөөс оролцож болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

60 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-09 66.181.180.156

Төр нь газар нутгаа ард иргэдтэй нь хамт хамгаалахын тулд ерөнхийд нв заавал хянах хэрэгтэй. Гэрийн эзэн эцэг хүн хүүхдүүдийнхээ юу хийж, ямар ажил хөдөлмөр эрхэлж, ямар арга замаар бизнес хийгээд байгааг мэдэхийг хүсдэгтэй л адил. Хүүхэд нь буруу юм хийж байвал засч залруулах үүрэгтэй болохоор, бас хариуцлагыг нь хүссэн хүсээгүй үүрдэг болохоор мэдэх л хэрэгтэй, хянах л хэрэгтэй.Сайн хянахгүй бол зарим айлын хүүхдүүд буруу юм хийгээд хэрэг тариад байдаг ш дээ.

Avatar

irgen 2020-09-09 202.131.225.150

Ene Angar bank busaa l hiij mongo huulne biz.

Avatar

zochin 2020-09-09 185.247.199.6

Uhaantai zasag tortei ornuud (UK/Angli uls jishee ni) huviin aj ahui uildver company uudaa mash ih demjij tusladag yum bilee. Ene ih zov yum. Getel manaih yana genuu? Ugui blgui dee.

Avatar

Зочин 2020-09-09 84.78.247.223

Hvn tsohij unagah, poporohoos uur wm medehgvi ats.

Avatar

huag 2020-09-09 202.9.46.154

hunii ugiig sonsoj surah heregtei Suhee

Avatar

nbadnb 2020-09-09 202.9.40.47

nogoon malgait xuuk

Avatar

M MSMn 2020-09-09 202.9.40.47

nogoon malgaitiin orchin yeiin dur

Avatar

зочин 2020-09-09 202.126.90.123

Үл мэдэх VS Ихмэдэх

Avatar

зочин 2020-09-09 66.181.161.70

Сингапурын Ли ,, Дуртай бизнэсээ хийцгээ харин улс төржиж солиорбол тросн ( сүлжмэл ган төмөр ) ташуурын амт үзүүлнээ ,, гээд л Сингапур хөгжсөн . ,Цаазын ялтай Диснейланд ,, ч гэдэг …
,Хятадын Дэн бас л ,, Дуртай бизнэсээ хийцгээ . Харин улс төржиж солирбол танкаар няцална шүү ,, л гэсэн . Тэгээд л өнөөгийн Хятад Дэлхийн Их Гүрэн болсон …
Харин манай Хүк ,,бизнэс хийвэл бууддна шүү ,, гээд байгаа болтой юм .

Avatar

Би си би 2020-09-09 150.129.140.81

Чам мэтийн урвасан хулгай эх орныхоо эсрэг ажиллад баыгаа юм шүү дээ.

Avatar

Иргэн 2020-09-09 103.26.193.178

Ихэнх ААН байгалийн баялагийг барцаалж зээл авч байгаа учраас ямар компани,ямар хэмжээний зээл авч байгааг ЗГ мэдэж байх ёстой.Газар,газрын доорхи баялаг төрийн нийтийн өмч болой.

Avatar

Zochin 2020-09-09 103.57.93.202

Ш. АДЪЯАМАА чи ард түмэнд зөв ойголт өгөөч, ЕС-ийг муулаад байх юм. Бизнессменүүдийн тансаглал хирээс хэтэрч байнх шүү

Avatar

Зочин 2020-09-09 218.212.77.121

I

Avatar

zz 2020-09-09 202.131.225.197

Biri shaaa daa gulug mine8 harin business-iihen neg ih tasaglaad bgaa yum bhgui harin toriin umcbim comapny-nii avilgalch darga nariin tasaglal dendej baigaa bh shuu!!!! toriin business gej bhgui bsan ne deer.

Avatar

Зочин 2020-09-09 192.82.64.158

Дээр дурдсан ААН -үүдийг харахаар нөгөө л олигархууд л бна шд . Монголын ард түмэн эд нарыг тансаглуулж гэр бүл үе удмаар нь тэжээх естой юу . Монголын ард түмнээр боолын мөлжлөгийн хөдөлмөр хийлгэчихээд өөрсдөө дэлхийн баячуудтай өрсөлдөж тансаглаж амьдарна. Хулгай луйвар , авилгалаар хөрөнгөжсөн , хөрөнгөө гадаадад нуусан энэ луйварчидтайгаа одоо тэмцэх болсон.
Энэ ААН – үүдийн ажилчдын цалин хөлс , нийгмийн даатгал татварыг олон нийтэд ил болгож өр зээлийг хурдан төлүүлээч .

Avatar

z 2020-09-09 202.131.225.197

Энэ ААН-үүд чамаар нэг их тэжээлгээд байгаа юм байхгүй байхаа зах зээлийнхээ чамаар яваа ААН-ууд, харин чиний төлсөн татвараар тасагладаг төрийн албаны хурган дарга нар их байна, цаашид эдийн засаг дахь төрийн оролцоо ихэсбэл улам л хянахад хэцүү болох байх даа эд нарын идэш уушийг.

Avatar

zochin 2020-09-09 122.201.23.226

zeel avchihaad zovhon oorsdoo tansaglaad yavdag biznessmen bhgui

Avatar

Зочин 2020-09-09 103.229.123.124

У.Хүрэлсүхийн зөв. Зээл тавиад л тансаглаад,Монголчуудыг дээрхлээд байгаа ААН,компаниудтай ярьж,өрийн хурдан төлүүлэх ,ард иргэдийн амьдрал,ахуйг сайжруулах хэрэгтэй . Улс төр хэрэггүй,боль

Avatar

Ган 2020-09-09 146.99.83.100

Жишээлбэл дурын нэг батхүү шиг н**ш эрдэнэт үйлдвэрийг барьцаалаад зээл аваад, ойр тойрныхондоо мөнгө тарааж цацаад одоо чихийг минь ав гээд сууж бна. Хамт идэлцсэн алтан авгай нь тэтгэврээс өөр орлогогүй гээд сууж байна. Тэдний тавьсан өрийг монголын татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн шүү дээ. Ийм л юмыг цаашид гаргахгүй байхын тулд төр зайлшгүй оролуох зохицуулах, хэнд зээлийн өрийн баталгаа гаргах вэ гэдгээ хянана зохицуулна гэж байна. Би лав Хүрэлсүхийг дэмжиж бна.

Avatar

Зочин 2020-09-09 202.126.89.199

Сонгууль болохоор гарч ирээд баахан хүн загнаад ард түмэнд таалагдах гэж худлаа попроод одоо хүүкийн энэ жүжэг явцгүй болсон зүгээр өөрөө ажлаа хий

Avatar

Angar hudlaa gar 2020-09-09 66.181.161.95

Banknii zeeliin hvv ondor gj yaridagch ooriin lombardaaraa Banknaas ondor hvvgeer mongo hvvlj bga nohordo

Avatar

Зочин 2020-09-09 172.58.140.49

Ingeed MGL boon ortoi!!!!!!! Yana daa.

Avatar

бат 2020-09-09 103.10.22.191

үнэн үг хэлсэн хүн ноён өсөөтэй гэдэг одоо үнэн үг хэлсэн хүнд бизнесмен, эдийн засагчид далдагнуурууд өшөөтэй болж дээ. цаг өөр болноо гэж монгол бол дэлхий нийтэд зохисгүй улс болсон.бүгд өөр өөрийнхөө төлөө ажилдаг улс орныхоо төлөө ажиллдаг хүн байхгүй. Хүрэлсүх өөрийнхөө төлөө эдгээр үгийг хэлээгүй, ард түмнийхээ төлөө дуугарч байгаа.дүр үзүүлсэн ардчилагч нар цаашаа

Avatar

Эрхэм 2020-09-09 139.5.219.222

энэ ухна сонгуулиар хэвтэрт орсон эдийн засаг хүлээж авсан гээд 4 жилийн амнө солиороод байсан одоо тэрийгээ өөрөө үхүүлээд борцлоод муми болгоод удлаа одоо тэгээд юу болгох гээд байгаан гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй сүнс сүг болгохнуу

Avatar

Зочин 2020-09-09 66.181.161.53

Нэг их мэдсэн хоосон толгой.Дэлхийн эдийн засаг тэртээ тэргүй хүнд байдалтай л байгаа.Дэлхий нийтээрээ корона гэх айдсаас үүдсэн эдийн засгийн хумилт явагдаж байгаа.Энэ үед default зарлачихалгүй,эдийн засгаа мөлхүүлээд ч болтугай авж явж буй ХүрэлбаатарХүрэлсүх нарт талархууштай.Амныхаа зоргоор чалчих боломж олдож буйд нь талархаад суувал ашид чамд хэрэг..

Avatar

Зочин 2020-09-09 202.131.225.197

Төрийн алба нэг хүний сэтгэлийн хөөрөлөөр явдаг байсан бол тун хэцүү байдалд орох байлаа. Төрийн том аппаратад бас ч үгүй тухайн яиглэлээр мэргэшсэн мэрэгжилэнгүүд ажилладаг. Хэлснийх нь төлөө ЕС -даа барьж идэх гээд яахав. Том төслүүд том хөрөнгө оруулалт шаарддаг, үүнийг ганцаараа даах банк санхүүгийн байгууллага Монголд байтугай дэлхийд байхгүй. Хамгийн гол нь энэ их өр зээлийн батлан даалтыг хэн гаргасан бэ, барьцаа нь юу гэдэгт л дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Улс тогтнохын үндэс эзэнтэй төр

Avatar

Зочин 2020-09-09 150.129.140.25

Аж ахуй эрхлэхэд 930 гаруй зөвшөөрөл авдаг гэж байгаа үүнийг төрийн зохицуулалт гэж хэлэхгүй юү ЕС аа энэ дунд яваа авилгал хээл хахууль хүнд суртлыг арилгах хэрэгтэй юм биш үү хоосон толгой Хүрэл сүхээ

Avatar

Зочин 2020-09-09 203.91.115.43

Зүгээр л тэр хэлсэн үгнийх нь утга найруулгыг ажигла даа. Яг л нэг сумын хулигаан эсвэл хөдөөний хал цэргийн амнаас гарах үг байгаа биз дээ?

Avatar

Зочин 2020-09-09 66.181.161.53

Чамаас өөр юу ч гарахгүй биз дээ.Сумын атаман ч болтугай чам шиг эргүүтсэн ацнуудын аазгайг хөлөлгөж чадаж байвал зөв л явжийна гэсэн үг.Хүн муулагчид,сэгээр хоологчидтой адил.Хоосон тархи нь хэдэн тоо хараад дүнхүүрсэн азгүй араншинтай ахархан бодолтон чамд сумын атаман их л дарамт болж өсөж л дээ хөөрхий

Avatar

Зочин 2020-09-09 59.153.113.133

Хүрэлсүх гэгч боловсролгүй поп нөхөрт ухамсарын шанаа өгөхгүй бол Монголын нэр хүндийг олон улсын тавцан дээр шороотой хутгаж эдийн засгаа сүйрүүлэж мэдэхээр зам руу хөтлөөд эхэллээ

Avatar

Зочин 2020-09-09 66.181.161.53

Чам шиг таглаа чадлаа юү..Амаа таглаж амьдралаа эргэу харахаа л бод.Өнгөрсөн амьдралдаа гэр бүл,эх орныхоо төлөө юү хийснээ л тунгаа.Чи ч худлаа хоосон цэцэрхэж,хэл ам таталсанаас цаашгүй дэг ээ

Avatar

зочин 2020-09-09 124.158.94.9

Толгой муутай сүржигнэхээс цаашгүй ЕС ойлгохгүй ээ.

Avatar

Irgen 2020-09-09 202.21.120.187

МАНАЙ ДОТООДЫН БАНКУУД БОЛ ЗҮГЭЭР Л ШИМЭГЧ ХОРХОЙНУУД.

Avatar

Ө 2020-09-09 64.119.19.18

Энэ Хүрэлсүх 37 онд эрх мэдэлтэй байсан бол жинхэнэ тэнэгтэх гар байж дээ

Avatar

Зочин 2020-09-09 103.229.121.52

hurel suh mongol gedeg ger buliin toloo sanaa zovj bain heden hudraggui huuhduud mongo huuleeed baigaad sanaa zovj baina unendee bidend ter choloot zah zeel zohihgui hetruuleed baigaa shuu toriin hynalt uguilegdej baina

Avatar

Иргэн 2020-09-09 59.153.112.195

Манай олигархууд иргэдийн халааснаас өрөвдөх сэтгэлгүй тоншдог, хэдэн тэрбумаар нь ашиг олдог хэрнээ гаднаас ийм их мөнгө зээлж байгаа явдал бол энгийн зүйл биш. Хар мөнгө угаалт байж болохыг ч үгүйсгэхгүй. Нэг л өдөр гаднын мафиозууд монголд ирж, зээлсэн мөнгөө нэхээд, юу болохыг гадарлахад аймшигтай. Эсвэл хятадаас эхлээд мөнгөө нэхээд цэргийн хүчээр дайран эзлэх гэдэг асуудал ч хоосон яриа биш болох нь. Монголын зээлдэгч нарыг ялангуяа зээл авсан банкуудыг шалгах хэрэгтэй.

Avatar

аманхуурагч 2020-09-09 66.181.161.55

танай ерөнхии амлагч агуу эдиин засагч шүү ман иим мундаг хүн сонгожээ

Avatar

эдийн засагч 2020-09-09 66.181.168.8

Эдийн засагч Ангар урт бичлэгийн голоос таслаад авчихсан юм шиг урагшаа, хойшоо холбоос байхгүй далдыг хардаг ч юм шиг, муйхарлаад ч байгаа юм шиг санагдах юм. Хэрэв сэтгүүлч ингэж эвлүүлээд байгаа бол Ангар тэдэнд сануулах хэрэгтэй юм биш үү. Ерөнхий сайдын ярьж байгаа төрийн зохицуулалтын тухайд намынхаа улс төрийн чиг баримжаатай нийцэж байна гэж бодлоо. Тэгээд ч чөлөөт зах зээл гэдэг чинь зөвхөн судалгааны ач холбогдолтой хялбаршуулсан загвар шүү дээ түүнийг амьдрал дээр бүү хай хүмүүсээ

Avatar

Зочин 2020-09-09 103.229.121.52

hurel suh zov yrj baina hen negen duraaraa aashilj bolohgui engiin ugeer heden mongo huulegchdiin amand orson shuudee hudlaa choloot zah zeel nereer gurvan say hun or boos too ydarch baigaa shuu..toriin hatuu hynalt heregtee

Avatar

Зочин 2020-09-09 96.51.170.216

Яана даа энэ ЁС ийг!!!Монгол урагшаа биш, арагшаа явах нээ.

Avatar

Зочин 2020-09-09 103.229.121.52

mongo huuleleltees bolj uhraad baina ene ediin zasag bich suirel end ymar negen niigemiin asuudal bish

Avatar

эдиийн засагч 2020-09-09 66.181.168.8

Эдийн засагч гэцгээдэг болж диплом дээр нь тэгээд биччихсэн болохоор тэгж нэрлэх л байх л даа өөрсдийгөө. Томоохон аж ахуйн нэгжүүд гадаадаас зээл авдаг нь зээлийн хүүнд огт биш шүү дээ. банкууд бүгд нийлээд ч энд яригдаж байгаа том төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй, дээрээс нь нэг зээлдэгчид олгох зээлийн хязгаар гэж байна. Нийт активын 20, 25 хувиас хэтрүүлж нэг зээлдэгчид олгохгүй. Хэрвээ олговол банкны төлбөрийн чадвар уг зээлдэгчээс хараат болох эрсдэлтэй.

Avatar

Зочин 2020-09-09 202.9.46.234

хэн нэгэн удирдагч бусдын хөрөнгөнд үугах үед л төрийн шударга оролцооны тухай ярьж ирнэ. зүгээр байж байгаад хүний бүтээсэн хөрөнгийг төрийн нэрээр булааж аваи нь дээ. Монгол ингээд нэг алхам урагшилсанаа 30 алхам ухарваа.

Avatar

Зочин 2020-09-09 202.9.46.234

Бусдын хөрөнгөнд шунах

Avatar

зочин 2020-09-09 139.5.219.64

Илүүдэл өөх,баас шээсээ биеэсээ зайлуулах хэрэгтэй пацаан бна даа.дараа нь том том бөлтөрч болноо.

Avatar

1 2020-09-09 119.40.103.6

БАс хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардал гэгчийг бүрэн мөсөн байхгүй болгох шийдвэр хурдан гаргаарай ЗГ- аа

Avatar

1 2020-09-09 119.40.103.6

Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл гэж байна гэжээ. Ийм л байх ёстой шүү дээ. Төрт УЛС гэдэг чинь. Одоо ийм цагт онол ярих цаг бишээ. Зөвхөн МОНГОЛ-д тохирох нь л чухал байна Анар гэгчээ.

Avatar

Зочин 2020-09-09 202.126.92.99

Ерөнхий сайд дэндүү хариуцлагагүй мэдэгдэл хийлээ

Avatar

Зочин 2020-09-09 182.160.0.59

Мань эр эдийн засаг гэдгийг огт ойлгохгүй савалж байна. Надыг дагаж явлаа гэж Төрийн албаны хүмүүс рүү дайрч доромжилж байгаа нь тэнэглэл. Ямар ч боловсрол алга.

Avatar

Зочин 2020-09-09 202.126.89.128

Төр булааж авах гэсэн оролдлого бхаа

Avatar

Зочин 2020-09-09 202.180.220.77

Ихэнх уншигчид төрийн зохицуулалт хэрэгтэй, энэ муу даварсан бизнесүүдийг хянаж байх ёстой гэсэн бодолтой байх юм. За тэгвэл 30 жилийн өмнө манай улс 100 хувь төрийн хяналттай байсан, бүх юмыг нэг л нам зохицуулдаг байсан. Тэр тогтолцоо чинь дампуурчихсан. Цаашаа өөрийгөө авч явж чадахгүй болоод сөнөсөн. Орос "ах" гэж маш том тэжээгч байлаа, тэр нь өөрөө дампуураад, Монгол "дүүгээ" хоолоож чадахгүй болоод энэ тогтолцоо нурсан. Дахиад энэ тогтолцоог сэргээх боломжгүй гэдгийг ойлгож байна уу?

Avatar

Зочин 2020-09-09 117.111.15.56

энэ хүрэлсүх ингэж салтагнаж бж хятадуудын урхинд орно др

Avatar

zochin 2020-09-09 66.181.186.128

Turiin zohitsuulalt muu uchir huuliin hureend nuden deeree bayalagaa aldaj bn Oyu tolgoig har
Turiin zohitsuulaltaa sain hiivel irgen aj ahui negj daramtgui hugjihuur bn ulsaaraa

Avatar

Зочин 2020-09-09 202.180.220.77

Төрийн зохицуулалт гэж бизнесийн дарамталж мөнгө нэхэхийг хэлж байна уу? Бизнесүүд хуулиа мөрдөж байвал болоо юм биш үү? Юун бас төрийн зохицуулалт гээд ойлгомжгүй юм энд шахах гээд байгаа юм бэ?

Avatar

Зочин 2020-09-09 202.180.220.77

Ангартай санал нэг байна. Ер нь тэгээд бид ямар нэгэн бизнес хийхдээ Хүрэлсүхээс зөвшөөрөл авч байх юм уу? Юу борлуулах, үйлдвэрлэх, ямар үнээр зарах – бүгдийг нь Засгийн газар, МАН мэддэг болж байгаа юм уу, Ерөнхий сайд аа?

Avatar

Irgen 2020-09-09 66.181.186.128

undur huutei mungiig baga bolgoh ajilaa hiij chadval gadnaas baga huutei mungu haih yamarch shaardlagagui baih. Zeel huunii daramtaa nen yaraltai bagasgaj mungu huulelt ugaaltiig zogsoogooch buh niiteeree mungu huuleltend suhurluu. Turiin zohitsuulaltaa en deer l yariad yavalgui hiimeer bn

Avatar

АНГАРТ 2020-09-09 202.179.27.105

ХОЁР АСУУДАЛ БАЙГААМ. АНАГАРАА. НЭГДҮГЭЭРТ БАРЬЦААНД НЬ МОНГОЛЫН БАЯЛАГЫГ ТАВЬЧИХАЖ БАЙГААМ, ХОЁРДУГААРТ ОРУУЛЖ ИРСЭН МӨНГӨӨ 3/1 ИЙГ НЬ УЛСТӨРЛҮҮ ХИЙГЭЭД МОНГОЛ ТӨРИЙГ БУЗАРТУУЛААД БАЙГААМ. ТЭРНЭЭС БИШ ЕРӨНХИЙ САЙДЫН ҮГНИЙ УГ САНААНД САНХҮҮЖИЛТИЙГ НЬ ТӨР ДААНА Ч ГЭДЭГ ЮМ УУ ЗААВАЛ ДОТООДЫН БАНКНЫ ӨНДӨР ХҮҮГЭЙ ЗЭЭЛ АВ ГЭСЭН САНАА БИШ…. АСУУДЛЫН ГОЛ НЬ ХЯНАЛТГҮЙ ЗЭЭЛ АВЧ ЯВААД МОНГОЛЫН БАЯЛАГЫГ АЛДАХ ВИЙ Л ГЭСЭН САНАА..

Avatar

Зочин 2020-09-09 202.180.220.77

Хяналтгүй зээл авах гэж юу вэ? Хэнд хянуулах ёстой юм бэ? Тэр журмаа тэгвэл гаргаач! Эсвэл Ерөнхий сайд өөрийн үзэмжээр хянах юм уу?

Avatar

Ган 2020-09-09 146.99.83.100

Жишээлбэл дурын нэг батхүү шиг н**ш эрдэнэт үйлдвэрийг барьцаалаад зээл аваад, ойр тойрныхондоо мөнгө тарааж цацаад одоо чихийг минь ав гээд сууж бна. Хамт идэлцсэн алтан авгай нь тэтгэврээс өөр орлогогүй гээд сууж байна. Тэдний тавьсан өрийг монголын татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн шүү дээ. Ийм л юмыг цаашид гаргахгүй байхын тулд төр зайлшгүй оролуох зохицуулах, хэнд зээлийн өрийн баталгаа гаргах вэ гэдгээ хянана зохицуулна гэж байна. Би лав Хүрэлсүхийг дэмжиж бна.

Avatar

Зочин 2020-09-09 202.126.89.74

Dendvv dendvv, engiin uhamsriin tuvshind setgeed bna daa, Ta guai !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж