Монгол Улсын гадаад өр: У.Хүрэлсүх & Д.Ангар

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

Монгол Улсын гадаад өр: У.Хүрэлсүх & Д.Ангар

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Даваа гаригт Гадаад харилцааны яаманд хийсэн уулзалтынхаа үеэр Монгол Улсын гадаад өрийн асуудлыг хөндөж, “Чөлөөт зах зээл байхгүй, төрийн зохицуулалттай байна" гэж хэлсэн нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй.  Одоогоор  Эдийн засгийн бодлогын зөвлөхгүй байгаа Ерөнхий сайдын дээрх мэдэгдэл  хувийн хэвшлийнхэнд хүндээр туссан нь тодорхой.

2020 оны  зургадугаар сарын 30-ны байдлаар Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 30.8 тэрбум ам.долларт хүрсэн.

Үүнээс ААН, компаниудын зээл   62.1 хувь буюу 19.1 тэрбум ам.доллар.

  • Оюутолгой ХХК
  • Энержи Ресурс ХХК
  • Шангрила-Улаанбаатар хотел ХХК
  • Саусгоби сэндс ХХК
  • Хөгжлийн банк
  • Монголын алт ХХК
  • Эм Си Эс холдинг
  • МИАТ ТӨХК
  • Алтайн хүдэр ХХК гэх мэт

Арилжааны банкууд: 1.7 тэрбум ам.доллар буюу 5.5 хувь

  • Худалдаа хөгжлийн банк
  • Хаан банк
  • Хас банк гэх мэт

Хятадын ардын банкны своп

Монгол банк: 2.1 тэрбум ам.доллар буюу 6.8 хувь

Засгийн газрын өр: 7.9 тэрбум ам.доллар буюу 25.6 хувийг тус тус эзэлж байна.

Энэ долоо хоногийн VS буландаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон эдийн засагч Д.Ангар нарын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.

 

 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх

-Засгийн газрын өр 7.2 тэрбум ам.доллар. Монголбанкны өр хоёр тэрбум ам.доллар. Арилжааны банкны өр 2.2 тэрбум ам.доллар. Аж ахуйн нэгж компаниудын зээл 18.2 тэрбум ам.доллар. Монгол Улсын гадаад өрийг аж ахуйн нэгж хийсэн байгаа биз.

Монгол Улсыг чинь зарим нэг компани дампууруулах нь байна шүү дээ. Засгийн газар нь мэдэхгүй, Гадаад харилцааны яам нь мэдэхгүй. Ямар өр тавьж, ямар зээл авч байгааг мэдэхгүй.

Чөлөөт зах зээл гээд байгаа. Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж би ойлгож байгаа, миний баримталж байгаа бодлого шүү. Яагаад гэвэл би Засгийн газрын тэргүүн. Хүссэн, хүсээгүй энэ засгийг би удирдаж байгаа. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл гэж байна. Хүн бүр хүссэнээ хийдэг зах зээл байхгүй болсон.

 

Эдийн засагч Д.Ангар

-Төрийн оролцоо гэдгийг Монгол Улсад маш буруугаар ойлгож, хэрэгжүүлж ирсэн. Аж ахуйн нэгжүүдийг зөвхөн торгох, үйл ажиллагааг нь хааж зогсоох, зөвшөөрлийг нь хурааж хүчингүй болгохыг л төрийн зохицуулалт гэж ойлгож ирсэн. Угтаа бол аж ахуйн нэгжүүддээ туслаж дэмжих, үйл ажиллагааг нь сайжруулах, шинэ зах зээлийг нь нээж өгөх, санхүүжилтийн өртгийг нь бууруулахыг эдийн засаг дахь төрийн оролцоо гэж ойлговол зохино.

Ерөнхий сайдын мэдэгдлээс харахад, ерөнхийдөө олон улсын зах зээл дээрээс гадаад валютын зээл авсан аж ахуйн нэгжүүдээ бараг л үзэн ядсан өнгө аястай мэдэгдэл хийж бн лээ. Аж ахуйн нэгжүүд нь ч бай, төр нь ч бай их хэмжээний гадаад валютын зээл авах нь эдийн засагт ирээдүйд томоохон хэмжээний эрсдэл дагуулж буй нь үнэн.

Гэхдээ Оюу Толгой, MCS, Болд Төмөр, МАК зэрэг компаниуд яагаад гаднаас зээл авах болов гэдгийг бодож үзэх хэрэгтэй! Дотоодын банк, санхүүгийн систем чинь гологдоод бн шүү дээ! Гүйх нохойд гүйхгүй нохой саад болдогийн адилаар. Хүүлэлтийн хүүтэй зээлнээс чинь зугтаад л аж ахуйн нэгжүүд чинь арга ядахдаа гадаадын бага хүүтэй зээл рүү гүйсэн нь энэ шүү дээ. Бизнесээ өргөтгөхийн тулд гадны бага хүүтэй зээл авсан үндэсний томоохон компаниудаа үзэн ядах биш харин дотоодын банк, санхүүгийн тогтолцоогоо өөрчлөхийг урьтал болгох нь зүйтэй. Гадны бага хүүтэй зээл авахыг хорьж харин дотоодын өндөр хүүтэй зээл авахыг тулгана гэвэл харин ч буруу шийдэл болно. Ийм байдлаар төрөөс аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн боломжид төрөөс оролцож болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж