Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

iDevices нэртэй гэрт зориулсан ухаалаг термостат нь хэрэглэгчдэд олон боломжийг олгох давуу талтай гэнэ.

Уг термостатыг iOS үйлдлийн систем бүхий ухаалаг төхөөрөмжөөс аппликейшн ашиглан удирдаж өөрт тохиромжтой хэмээр гэрийн дулаанаа тохируулж болох ба дуун командаар ч тохиргоо хийх боломжтой.

Мөн гэртээ байхгүй үедээ ч интернэтэд холбогдон гэрийн дулаанаа тохируулж болох ба ингэснээр гэртээ байхгүй үедээ халаалтаа зогсоон эрчим хүчээ хэмнэж, гэртээ очихынхоо өмнөхөн халаалтаа эхлүүлж дулаанаа тохируулж болох юм.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж