Хувийн мэдээллийг задруулсанд ногдох торгуулийг өндөрсгөнө

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

Хувийн мэдээллийг задруулсанд ногдох торгуулийг өндөрсгөнө

Хувийн мэдээллийг задруулсанд ногдох торгуулийг өндөрсгөнө

ОХУ-ын Төрийн Думын хэсэг гишүүн хүний хувийн мэдээллийг задруулсан хэрэгт ногдуулах торгуулийн хэмжээг өндөрсгөх хуулийн төслийг боловсруулан өргөн барижээ. Энэ төрлийн хэрэгт ногдуулах торгуулийн хэмжээ нь одоогийн байдлаар 4-5 мянган рубль байгаа бөгөөд торгуулийн хэмжээг 10 дахин өсгөж 40-50 мянган рубль болгох саналтай байна хэмээн хуулийн төслийг боловсруулагчдын нэг Төрийн Думын Иргэний нийгэм, шашны бүлгүүдийн эвлэлдэн нэгдэх хорооны гишүүн Дмитрий Вяткин хэллээ.

Одоо мөрдөгдөж байгаа хуульд зааснаар хүний хувийн мэдээллийг задруулсан нь нотлогдвол хувь хүн 500-1000, албан тушаалтан 4000-5000 рублийн торгууль хүлээхээр байгаа юм.

"Хувийн нууц, хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой хуулийн заалт өөрчлөгдөөгүй олон жил болж байна. Хуулийн зохицуулалт, түүний хариуцлагын тогтолцоо аль аль нь нийгэмтэйгээ зохицохоо больсон. Албан журмаар олж авсан бусад хүний хувийн мэдээллээ задруулах үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулахгүй байгаа. Гэтэл ийм үйлдлийн хохирогч болсон хүний сэтгэл санааны хохирол хэдэн мянга битгий хэл хэдэн саяар ч үнэлэгдэх боломжгүй юм” хэмээн Дмитрий Вяткин хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж