Элчин сайд Л.Баттулга монгол судлаач эрдэмтэдтэй уулзав | News.MN

Элчин сайд Л.Баттулга монгол судлаач эрдэмтэдтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

Элчин сайд Л.Баттулга монгол судлаач эрдэмтэдтэй уулзав

Элчин сайд Л.Баттулга монгол судлаач эрдэмтэдтэй уулзав

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга Олон улсын Түрэг академийн Ерөнхийлөгч Д.Кыдыралитэй 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр Академийн Ерөнхийлөгч Д.Кыдырали Монгол Улсын соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явц, үр дүнгийн талаар болон тус байгууллагын дэргэдэх Монгол судлалын төвөөс эрхлэн хэвлүүлсэн зарим шинэ ном бүтээлүүдийг танилцуулав. Алтан орд улсын 750 жилийн ойн арга хэмжээний хуралд монголч эрдэмтдийн тавьсан илтгэлүүд болон энэ сэдвээр нийтлэгдсэн багц Дэлхийд алдартай түүхч Рашид Ад-Диний «Шаштирын чуулган» (Судрын чуулган) номын нийт гурван ботийг Олон улсын Түрэг академи, Монголын Үндэсний музейтэй хамтарч хэвлэсэн нь түүхийн тулгуур эх сурвалж, баримтыг баяжуулахад томоохон хувь нэмэр оруулж буйг Элчин сайд Л.Баттулга онцлон тэмдэглэв. Уг номыг англи хэлнээс Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, профессор Г.Аким орчуулан, тайлбар зүүлт хийсэн.

Академийн Ерөнхийлөгч Д.Кыдырали Тоньюкукийн гэрэлт хөшөөний 1300 жилийн ой, Их Монгол Улсын нийслэл Хархорин хот байгуулагдсаны 800 жил, Алтан орд улсын 750 жил, суут яруу найрагч, соён гэгээрүүлэгч Абайн Кунанбайн 175 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлсэн төслүүдэд хамтран ажиллаж байгаа Монгол Улсын эрдэмтэн судлаач нарт гүн талархлаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-08 66.181.170.117

АЛТАН ОРД 800-Г ХИЙХ

Avatar

Зочин 2020-09-08 66.181.170.117

Хорезмын дайны Чингэс хаан хүү Зүчи-гээ Каспий хавьд томилсон үеэс танай ТҮРЭГИЙН ТҮҮХ ЭХЭЛНЭ, ИЙМД 1220 ОНЫГ АВ. 2020 ОНД 800 ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭ. ТАЛАСЫН ГЭРЭЭ-Г ХИЙВЭЛ НАС ЧИНЬ БОГИНО БОЛНО. сЭДЭЛ тЭЗҮ ЧУХАЛ. АЛТАН УРГИЙНХНААС АСУУ. Ц.БАТСҮХ. 89704222

Avatar

Зочин 2020-09-08 78.187.120.177

Түрэгүүдтэй тэгээд Баттулга юу ярьсан юм бол

Avatar

Зочин 2020-09-08 66.181.188.156

Tanaih Tureg Qazaquudtai hamtrahgui bol 30 jiliin dotor Khugagiin Uvur mongoltoi adil helch baihgui nutagch baihgui bno gene

Avatar

Хотын уугуул иргэн 2020-09-08 122.201.21.26

Тэгээд уг 3 ботийг хэн нь хэнтэй хамтар орчуулсан, хэн нь хэндээ танилцуулсан нь тун ойлгомжгүй. Монголын талаас гардуулсан юм уу, эсвэл казахууд Монголд өгсөн юм уу. "…шинэ ном бүтээлүүдийг танилцуулав- гэснээс гардууллаа гэсэн үг үсэг, лав алга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж