Хог хаягдлыг ангилах үр дүн, ач холбогдлын талаар уулзалт зохион байгууллаа | News.MN

Хог хаягдлыг ангилах үр дүн, ач холбогдлын талаар уулзалт зохион байгууллаа

Хог хаягдлыг ангилах үр дүн, ач холбогдлын талаар уулзалт зохион байгууллаа

Хог хаягдлыг ангилах үр дүн, ач холбогдлын талаар уулзалт зохион байгууллаа

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, "Оюуны дархлаа" ТББ-аас хамтран хог ангилах тухай болон үр дүн, ач холбогдлын талаар уулзалт зохион байгууллаа. Нийслэлд Морингийн даваа, Нарангийн энгэр, Цагаан даваа гэсэн гурван хогийн цэг ажиллаж байна. Энэ хогийн цэгүүд дээр нийслэлээс гарч буй нийт 1,2 сая тонн хог хаягдлыг устгадаг.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хог хаягдал, удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.АРИГУН:

-Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эх үүсвэрээр нь ангилах төсөл хөтөлбөрийг хамгийн санаачилгатай байгаа СӨХ, хороод дээр хэрэгжүүлж ажилласан. Эдгээр СӨХ, хороодоос гарсан ангилсан хог хаягдлыг тусгай тээврийн хэрэгслээр тээвэрлэх хувиар гаргаж, цаас, хуванцар, шил гэсэн ангиллаар тээвэрлэсэн. Өнгөрсөн хугацаанд 100 гаруй СӨХ болон ААН-ээс авдаг хэвшил тогтсон байна. Энэ тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

"Оюуны дархлаа" ТББ-ын тэргүүн Г.ЭНХБААТАР:

-Хүн төрсөн цагаасаа эхлээд байгальд ямар нэгэн хэмжээгээр хог хаягдал гаргаж хаядаг. Тийм учраас хог хаягдал бол хүмүүний амьдралтай салшгүй холбоотой нийгмийн асуудал. Хог хаягдлыг төвлөрсөн хот суурин газруудад ангилан ялгаж ашиглах асуудал өнөөдрийн нийгэмд тулгамдаж байна. Хүн амын төвлөрөл нэмэгдэж, том хот суурин болох тусам гарч байгаа хог хаягдлын хэмжээ ихэсч, байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдэж байна. Тийм учраас хог ангилах нь байгальд эерэг үр дүнтэйг ойлгох хэрэгтэй.


Улаанбаатар хотод сүүлийн гурван жилийн хугацаанд гарч буй хог хаягдлын хэмжээ 72-87 хувь болтлоо өссөн үзүүлэлттэй байна. Хог хаягдал, түүнийг ангилан ялгах ажил хийгдэж буй ч хог хаягдлын хэмжээ өсч байгаа нь нийтээрээ, нийгмээрээ зөв зохистой ойлголт авч чадаагүй, дадал хэвшил болгоогүйтэй холбоотой хэмээн албаны хүмүүс ярьж буй. Тийм учраас бүгд хүчээ нэгтгэж, анхаарлаа хандуулж хамтран ажиллахыг уриаллаа.

Б.СУМЪЯАБАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж