“Мулан” киноны зураг авалтыг Шинжаанд хийснийг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

“Мулан” киноны зураг авалтыг Шинжаанд хийснийг шүүмжлэв

“Мулан” киноны зураг авалтыг Шинжаанд хийснийг шүүмжлэв

Цар тахлын улмаас нээлт нь хэд хэдэн удаа хойшилсны эцэст саяхан нээлтээ хийгээд буй “Мулан” бүрэн хэмжээний уран сайхны киноны зарим зураг авалтыг Хятадын Шинжаанд авчээ. Тус киноны гол дүрийн жүжигчин Лю Ифэй Хонгконгод болж буй ардчилсан хөдөлгөөний эсрэг үзэл бодлоо илэрхийлсний төлөө тус киног бойкотлох хөдөлгөөн цахим сүлжээнд өрнөөд байгаа юм.

“Walr Disney” компанийн бүтээл дахин нэг шүүмжлэлийн бай болж, улс төрийн маргааны сэдэв болж буй нь энэхүү киног Шинжаанд зураг авалтыг нь хийсэн явдал байв.

Тодруулбал, киноны төгсгөлд “Walt Disney” компани зураг авахад дэмжлэг үзүүлсэн Шинжаан-Уйгарын засаг захиргааны найман байгууллагад талархал илэрхийлсэн ба тэдгээр байгууллагуудын нэг Шинжааны Турпан хотын нийгмийг аюулаас хамгаалах газар байв. Харин уг хотод муслим шашинтай иргэдэд улс төрийн боловсрол албадан олгох төвүүд байрладаг гэх мэдээлэл байдаг ажээ. Түүнчлэн Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Орны коммунист намын хороонд талархал илэрхийлсэн нь ч асуудал дагуулаад байна.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж