АСЕМ-ийг угтсан их бүтээн байгуулалт өрнөнө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

АСЕМ-ийг угтсан их бүтээн байгуулалт өрнөнө

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

АСЕМ-ийг угтсан их бүтээн байгуулалт өрнөнө

Монгол Улсад АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалт ирэх долдугаар сард болно. Энэхүү дээд түвшний уулзалтад зориулж Нисэхээс “Шангри-Ла” зочид буудал хүртэлх 13 гудамжийг иж бүрэн тохижуулахаар болжээ. Тохижуулалтад хэчнээн төгрөг зарцуулахыг Улаанбаатар хотын удирдлага маргааш шийднэ. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс ногоон байгууламж, тохижилтын ажлын зураг төслөө боловсруулж дуусжээ. Мөн Зам тээврийн сайдын багцаас 8.5 тэрбум төгрөг гаргаж 53 улсын төрийн тэргүүн явах Маршалын гүүрнээс Замын цагдаагийн газрын төмөр замын гарам хүртэл 2.6 километр зам, “Баянмонгол” хорооллын урд талын зам буюу Их Монголын гудамжийг Чингисийн өргөн чөлөөтэй холбох 900 метр зам зэрэг гол таван замыг шинэчлэн засварлах юм байна. “Баянмонгол” хорооллын урд талын замыг “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү 2009 онд Дүнжингарав худалдааны төвөө барьж байхдаа өөрийн хөрөнгөөр тавиад, нийслэлд албан ёсоор хүлээлгэж өгөөгүй гэнэ. Улмаар тухайн замын арчлалт, засварын ажил хаягдсан байжээ.

АСЕМ-ын зочдод зориулж, 37 сая ам.долларын өртөгтэй 300 автобусыг БНСУ-ын зээлийн банкнаас, 32-40 жилийн хугацаатай, жилийн хүү нь нэг хувь хүрэхгүй, эхний найман жил хүү төлөхгүй хөнгөлөлттэй нөхцөлөөр авахаар болжээ. Зээлээр авах 300 автобус нь хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдэх юм. Учир нь, олон улсын стандартад нийцсэн сурагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой дээрх 300 автобусыг Засгийн газар АСЕМ-ын үеэр ашиглаад, нийслэл албан ёсоор шилжүүлэн авахаар тохиролцжээ. Одоо нийтийн тээвэрт явж байгаа 800 автобусыг шинэчлэх шаардлагатай байгаа юм.

АСЕМ-ын зочдыг “Шангри-Ла” зочид буудалд байрлуулна гэж тооцоод Нарны замаас шууд Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дундуур шинээр зам тавьж, “Шангри-Ла” зочид буудалтай холбохоор болжээ. Гэхдээ паркийн газар нь Голомт банкны мэдэлд байдаг учир тус банкны удирдлага зөвшөөрвөл парк дундуур шинээр авто зам барих юм байна. Улс, нийслэлийн төсөв, Хөгжлийн банкны эх үүсвэр, нийслэлийн Авто замын хөрөнгөөс нийт 65 тэрбум төгрөг зарцуулж, 2016 онд 42.3 километр замыг өргөтгөж, шинээр 25 километр замыг барьж, 300 орчим метрийн урттай гүүрийг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Замын цагдаагийн газар, Улиастай уулзварт шинээр гүүр барина. Чингэлтэй, Долоон буудал, Шарга морьт чиглэлийн замын ажлыг гүйцээнэ. Мөн Баянзүрхийн товчоогоос Налайх хүртэлх 17.7 километр замыг зургаан эгнээтэй зам болгож шинэчилнэ. 21 дүгээр хорооллын уулзвараас Толгойт хүртэлх 3.5 километр, Найрамдал зуслан хүртэл 13 километр замыг тус тус өргөтгөн засварлахаар тооцжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-02 43.242.243.160

Парк дундуур зам тавьж байгаа нэрийдлээр газрыг нь хувааж зарах нь дээ хөөрхий. Энэ ч манайд шалгарсан арга шүү. Жишээ нь амралт жуулчны газар барих нэрээр зайсан хавь орон сууцны хороолол болж дууссан даа.

Зочин 2016-02-02 66.210.101.148

Өмнө нь хийсэн ажлуудын мөнгөө эхлээд өгөөч ээ хөгийн хувалзууд аа

Зочин 2016-02-02 180.235.176.195

Баянмонгол хорооллын замыг тэр хавьд барилга барьж байгаа компаниудын цемент зөөдөг хүнд даацын машинууд эвдсэн. Тэр хавийн барилгууд баригдаж дуусаагүй тул эвдэрхээргүй сайн зам тавих Үгүй бол дууссан хойно нь зам тавих хэрэгтэй. Наранхүү тэр хавийн барилгын компаниудаас зам тавьсан мөнгөө гаргуулах эсвэл хотоос гаргуулах хэрэгтэй. Нэг нь барьж нөгөө нь нурааж байдаг тогтолцоог өөрчлөхийн тулд.

Зочин 2016-02-02 202.9.40.124

za da darga nar yavdag heden zam zasagdah ni manai ene haldvartiin etsesees zuun tiish yavdag zam ch dashin shog bolov bololtoi dog.......

Зочин 2016-02-02 103.26.195.84

Delhiin tomoohon arga hemjee zohion baiguulah n ih ashigtai, ulsiin ner hund usnu, delhiid surtalchilgaa bolno, bas ene buteen baiguulalt mongold l uldene, hural duusaad nuraachihgui n oilgomjtoi. ASEMiig zohion bguulah erhiig avsan n mash tom devshil, tur sain ajillaad irged bid sain demjih heregtei,

Зочин 2016-02-02 202.21.106.118

daraa ni ter zeeliig ni hen tuluh uu? darga nar uu?

Зочин 2016-02-02 103.57.94.148

одоо боль доо дандаа МАН-ын ийм мухар дэвшилгүй бодлого шүтэхээ боль хийгээд үз өр тавиад үз дандаа муу ёрлож яахав хийвэл л хожно хийгээгүйгээр юутай байсан юм вэ харин ч хийж бүтээж өргүй хийх ашиглах хөгжих хэрэгтэй ш дээ ингэж л хийж тэр өрийг дарах тэмцэл өрнөнө ганцхан садаа болж эхэлсэн ажлыг өр боллоо гэж улс төржүүлж эх орон ч болж танах зохицуулах ажлыг өөрсдийнхөө ашигт оруулж хүн ардаа бухимдуул харин ч тэр эх орны ашиг олборлох үйлдвэрлэхийг зөв ашигтай улсад ашиг орохоор дэмж зөвлө битгий МАНд

Зочин 2016-02-02 175.223.44.32

dalimaar ongo zusee deeshluud avbal muu yum baihgui l dee, harin hiih yumaa olon jiliin nastai l yum hiigeerei zugeer ongo huurah neg udaagiin yum hiij mongonii garlaga hiiv. Good Luck

Зочин 2016-02-02 202.21.106.106

их бүтээн байгуулалт биш их өрөнд унах биз. их бүтээн байгуулалт гэж үйлдвэрүүд, станцууд, сургууль цэцэрлэгүүд босохыг хэлдэг юм даа. АСЕМ, Элбэгдорж хоёрын хөлд Монгол чирэгдэх бий дээ.

Зочин 2016-02-02 59.153.112.56

Ёстой доо, ядарсан эдийн засагт ингэж өр хийлгэж гай болох гэж...