Хятадын Ардын Чөлөөлөх Арми өнөөдөр (2020.09.08) Гималайн нурууны хилийн маргаантай зурвас болох Пангон Цо нуурын өмнөд хэсгийн уулархаг бүсэд тогтоосон LAC (Line of Actual Control) гэх газар энэтхэг цэргүүд зөрчин орж ирж, тус улсын хилийн харуулууд руу гал нээсэн талаар мэдэгджээ.
Энэхүү хилийн маргаантай бүсэд 1996 онд байгуулсан гэрээний дагуу хоёр талын цэргүүд галт зэвсэг хэрэглэх хориотой байдаг аж.
Хятадын тал уг үйлдлийг “өдөөн хатгалга” гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд орсон хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ яг ямар арга хэмжээ авсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Хятад улсын зүгээс хил нэвтэрсэн цэргүүдээ татаж, галт зэвсэг хэрэглэсэн цэргээ шийтгэхийг Энэтхэгийн талаас шаарджээ.
Энэтхэг цэргүүд үнэхээр гал нээсэн бол хоёр улсын хилийн маргаантай бүсэд сүүлийн 45 жилийн хугацаанд анх удаа буун дуу гарсан тохиолдол болж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Зочин 2020-09-08 169.149.248.253
Hudlaa yum bichee boloo, hytuud ih leed hiliin margaan hiisen shuudee yumaa sain shalgaj baigaad bicheechee.
Зочин 2020-09-08 104.236.205.233
ХАВЬ ОЙРЫНХОО УЛСУУДАД ХАЛГААТАЙ БАЙДАГ ХЯТАДУУДАД ДАРУУЛАГА ХЭРЭГТЭЙ ДЭЭ..
Zocnin 2020-09-08 68.145.61.75
Huatad ih l turemgii zan gargah olon ulsiin durguig hurgej bna
Б 2020-09-08 66.181.161.31
худлаа хуцаад тэнэг тэнэг юм бичихаа боль
MGL 2020-09-08 192.82.70.168
Хамгийн их хүн амтай 2 гүрэн хоорондоо байлдаасай. Хүн амынхаа тал талыг алдтал үзээсэй.
amar 2020-09-08 202.55.188.94
Тэгвэл хүлэмжийн хий буурах л байх
иргэн 2020-09-08 202.179.27.143
Хятадууд ирэх жилүүдэд нэлээн Барьц алдана шүү, Дотно гаднагүй бужигнаантай энэ хэвээрээ Хүчээр үзэх гээд байх аваас Хятадуудын байдал ч улам дордоно доо