Хятадын Ардын Чөлөөлөх Арми өнөөдөр (2020.09.08) Гималайн нурууны хилийн маргаантай зурвас болох Пангон Цо нуурын өмнөд хэсгийн уулархаг бүсэд тогтоосон LAC (Line of Actual Control) гэх газар энэтхэг цэргүүд зөрчин орж ирж, тус улсын хилийн харуулууд руу гал нээсэн талаар мэдэгджээ.
Энэхүү хилийн маргаантай бүсэд 1996 онд байгуулсан гэрээний дагуу хоёр талын цэргүүд галт зэвсэг хэрэглэх хориотой байдаг аж.
Хятадын тал уг үйлдлийг “өдөөн хатгалга” гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд орсон хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ яг ямар арга хэмжээ авсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Хятад улсын зүгээс хил нэвтэрсэн цэргүүдээ татаж, галт зэвсэг хэрэглэсэн цэргээ шийтгэхийг Энэтхэгийн талаас шаарджээ.
Энэтхэг цэргүүд үнэхээр гал нээсэн бол хоёр улсын хилийн маргаантай бүсэд сүүлийн 45 жилийн хугацаанд анх удаа буун дуу гарсан тохиолдол болж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ