“Монгол шуудан”-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болно

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

“Монгол шуудан”-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болно

Монголын Хөрөнгийн биржийн мэдээлснээр “Монгол Шуудан” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын товыг зарласан байна. Хурал МҮХАҮТ- ын хурлын их танхимд 2016 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 10.00 цагт болох юм.

Уг хурлаар Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай хэлэлцэнэ. Хурлын бүртгэлийг 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хийнэ.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй 2016 оны хоёрдугаар сарын 3-ны өдрөөс гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажлын өдрүүдэд 09.30-17.30 цагийн хоронд 70078912 утсаар болон “Монгол Шуудан” ХК-ийн төв байранд ирж ТУЗ-ийн нарийн бичгийн даргатай уулзан танилцаж болох юм байна.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж