Трамп хуучин Ерөнхийлөгч Барак Обамаг ажлаас нь халж буй мэт харагдахын тулд хар арьст жүжигчин хөлсөлж байжээ. Тэрбээр Бүгд найрамдах намын үндэсний чуулганаас өмнө 2012 онд Трамп цамхагт хошин бичлэг хийж байсан нь өнөөдөр цахим сүлжээнд шуугиан тарих болсон байна.
Бичлэг дээр Трамп даргын ширээнийхээ ард сууж, Обаматай төстэй харагдах жүжигчин эрийг янз бүрийн шалтгаанаар шүүмжилж байгаад хамгийн сүүлд нь “Чи халагдлаа” хэмээх аж. Тэрбээр Обамагийн гольф тоглох чадвараас эхлээд хувийн болон нийтийн санхүүг зохицуулах чадвар, хүмүүсийг удирдах арга барил болон АНУ-ын эрүүл мэндийн систем, өр зэргийг дурьдаж, “Чи бол маш сайн илтгэгч, би ярьж байгаад чинь дуртай. Гэхдээ үг бол хямдхан. Бидэнд үр дүн хэрэгтэй” хэмээн загнажээ.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ