Селена Гомез: Би дахин найз залуутай болохгүй

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

Селена Гомез: Би дахин найз залуутай болохгүй

Селена Гомез: Би дахин найз залуутай болохгүй

Есдүгээр сарын 6-нд нүүр будагч Никки өөрийн Youtube хуудаснаа Селена Гомезтэй хамтран хийсэн шинэ бичлэгээ нийтэлжээ. Бичлэг дээр тэд нүүр будгаас гадна элдэв зүйлийг ярилцах аж. Өөрийнх нь ярианаас үзвэл бараг таван жил ганц бие амьдарч буй Селена Гомез шинэ найз залуутай болохоор төдийлөн яарахгүй байгаа бололтой.

Бичлэгийн 19 дэх минут дээр тэрбээр дуртай нүүр будагч Ваннгогийн тухай ярьж байгаад “Би хурим хийхдээ түүгээр нүүрээ будуулна гэж боддог. Гэхдээ би хэзээ ч гэрлэхгүй ээ” хэмээн хошигносон байна.

Гомез мөн “Хөл хорионд байх уйтгартай байна. Гэхдээ би энэ үгээрээ залуусыг уриалан дуудаж байгаа юм биш шүү. Залуус гэдэг чинь маш их ажил. Миний бүх экс намайг галзуу гэж боддог, тиймээс би огт яарахгүй байна. Ер нь найз залуутай болохгүй ээ” хэмээн ярьжээ.

Тэрбээр Жастин Биберээс салснаасаа хойш Вийкенд, Ник Жонас зэрэг алдартнуудтай болзож, Орландо Блүүм, Найалл Хоран тэргүүтэй эрчүүдтэй нэр холбогдоод амжсан билээ.

Эх сурвалж: GLAMOUR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж