Улаан-Үд хотын хөх гацуурыг Улаанбаатар хотод тарина | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Улаан-Үд хотын хөх гацуурыг Улаанбаатар хотод тарина

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

Улаан-Үд хотын хөх гацуурыг Улаанбаатар хотод тарина

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа өнөөдөр ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын даргын орлогч Егоров Инникетний Матвеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Улаанбаатар хот нь ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хоттой 1995 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа юм.

Өнгөрсөн оны 8 дугаар сард Улаан-Үд хотод Улаанбаатарын соёлын өдрүүдийг  амжилттай зохион байгуулснаас гадна  хотууд мэргэжилтэн солилцох, багш, эмч,  сурагч солилцооны хөтөлбөрийг жил бүр амжилттай хэрэгжүүлж иржээ. Өнөөдөр болсон уулзалтын үеэр Улаан үд хотоос хот тохижилтод маш чухал нөлөө үзүүлдэг хөх гацуурыг  авч Улаанбаатар хотод тариалах, багш, мэргэжилтэн, сурагч солилцооны хөтөлбөрийг үргэжлүүлэн хэрэгжүүлэх талаар  талууд харилцан санал солилцлоо.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-02 202.179.8.134

Зөв хө

Зочин 2016-02-02 180.235.176.31

Сургалтад нь суувал хаана хандах вэ?

Зочин 2016-02-02 103.26.193.80

Юуууун гооёиииин

Зочин 2016-02-02 59.153.114.70

Гацуур сайхан

Зочин 2016-02-02 202.9.40.86

өөө юун гоё юм бэ? Хамгийн сайхан ургаж хамгийн сайхан харагддаг хөх гацуураар Улаанбаатар минь гоёхнээ. Манайд Хагийн хар нуурын хойд эргээр л бага сага ургадаг юм. Өөр хаагуур ургадагыг нь мэддэггүйээээ

Зочин 2016-02-02 203.194.114.223

Хех гацуур Буриадад биш, Якут орчимд ургадаг юм даа. Буриадууд уржуулдэг болсон юмуу. 1970-аад онд оюутан байхад Эрхуугийн гудамж талбайд Якутаас авчирч тарихад хувь нэмрээ оруулж л явлаа.