ИЗНН-ыг АН-д нэгтгэх ажлын хэсгийн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

ИЗНН-ыг АН-д нэгтгэх ажлын хэсгийн хуралдаан эхэллээ

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр /2016.02.02/ хуралдаж ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх асуудлыг шийдвэрлэж саналаа хүргүүлсэн. Тэгвэл үйл явдал хурдтай өрнөж ИЗНН-ыг АН-д нэгтгэх ажлын хэсэг өнөөдөр үдээс хойш хуралдаж эхэлжээ.

Ардчилсан намаас ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ахалж, А.Гансүх нарийн бичгийн даргаар томилогджээ. Ажлын хэсэг Г.Батхүү Д.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нарын гишүүдээс бүрдэн ажиллаж байгаа юм. Харин ИЗНН-аас гарсан ажлын хэсгийг намын дарга С.Оюун ахалж, Р.Булгамаа нарийн бичгийн даргаар нь ажиллаж байна. Ажлын хэсэгт намын дарга Ц.Ганхуяг, ЕНБД Б.Хүдэр-Ян, дэд дарга М.Хүрэлсүх, М.Энхтайван болон Ч.Базар нар багтаж байна.

А.ШАРАВ 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж